Thursday, September 16, 2010

"Salt" Review by Tergel Teelee (Тойм шүүмж)

АНУ-гийн тагнуулын албаны Оросын талыг хариуцсан хэсэгт ажилладаг Эвелин гэх бүсгүй нөхөртэйгөө хуримын ойгоо тэмдэглэхээр цаг товлочхоод ажилдаа явж байгаагаар Salt кино эхлэнэ. Ажилын цаг дуусч Эв-ийг нөхөрлүүгээ яаран гарахын өмнөхөн Оросын тагнуулын албаны матаач нөхөр өөрөө ирэн мэдээлэл өгөх болсон талаар дуулгаж, түүнийг уулзахыг санал болгох аж.Тэгтэл Орлов гэх этгээд Оросын ерөнхийлөгчийг алах гэж байгаа талаар дурдаад, Эвилинийг Оросын тагнуул байсан хэмээн илчлэх нь тэр. Сандарсан Эв бүсгүй сөрөг тагнуулынхан болон, өөрсдийн ажилчидаас зугатсанаар киноны гол үйл явдал өрнөдөг.
Мэдээж Орлов өөрөө зугатан алга болно.Тагнуулынхан амь өрссөн хөөцөлдөөн дундаас Salt-ыг ч бас алдана.Salt өөрийн даалгавараа биелүүлж Оросын ерөнхийлөгчийн амийг хороон Орлов дээр яван очих ба дараагийн даалагавараа авдаг.гэх мэтчилэн кино өчүүхэн ч сатаарах зав өгөлгүй өрнөсөөр, эцэст нь АНУ-г мөхөөх аугаа төлөвлөгөөг 2 талд ажилладаг нэгэн тагнуулч бүсгүй баатарлагаар нурааснаар дуусдаг билээ.
Уг киноны зураг авалт, action, график бол бас л гайхалтай болсон ба боевик кинонд дуртай залуусд 2 цагийн амттай мэдрэмж төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.Энэ жанрын кинондоо Jolie үнэхээр сайн тоглох юм.Дүр нь ч тэр, жүжигчин маань ч тэр дийлдэшгүй Superwomen байлаа.Жүжигчидийн хувьд бүгд л хангалттай сайн тоглосон гэж бодож байна.Дуу оруулалт, тулааны эфэкт ч гэсэн өөлөх зүйл бага ба шинийг их эрэлхийсэн санагдана.Гэхдээ л 1 машинаас нөгөө машинруу амжилттай үсрэх гэх мэтчилэн улиг болсон ганц хоёр зүйлс байсныг дурдах нь зүйтэй.
Аа харин зохиолын талаар дурдвал уг кино цаг үеээ мэдэрч олны сонирхолыг татахын тулд сонгож авсан сэдэв нь АНУ-ын дотоодод шургалан орсон Оросын тагнуулчидын талаарх дуулиан.Энэ факт олны ярианы сэдэвээс холдож амжаагүй байхад уг кино хийгдсэн нь нэг бодлын showbusines ч гэсэн, тэдгээр тагнуулчид хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийн эсрэг нийгмийн сэтгэлзүйг хандуулсан харгис шийдвэр байсан гэж болно.
За тэгээд эхнээсээ л бас ээдрээтэй байлгаж чадсан.Орлов Salt-ыг илчлэх хэрэг юунд байваа гэдэгээс авхуулан.Үүнд 1д- Salt-ыг сорьж үзэх, 2т Salt дээр хүмүүсийн анхааралыг төвлөрүүлж байгаад Winter-ын даалгаврыг дуусгах байж болох юм.Гэхдээ л тэгж их эрсдэлд оруулж байж өөрийн хүндээ тушаал өгөх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу.
Мөн Эвилений нөхөрийг алах ямар шаардлага байсныг хэлээд өгөх хүн байвал.Бас л Salt-ыг туршсану?Эх орныхоо төлөө юу, хайр сэтгэлийнхээ төлөө юу /тушаал уу, сэтгэл хөдлөл үү/ гэсэн сонголтыг хийлгэсэн байж ч мэднэ.Тэгсэн ч гэсэн бас л ямар ч хэрэггүй эрсдэл хийн байж киноны үйл явдлыг хүчээр эргүүлэх гэсэн санаа харагдаад байх юм.

Tuesday, September 14, 2010

Намрын синдром буюу Улирлын шинжтэй дэмийрэл ( Кино шүүмж ) by Boldbaatar Gankhuyag

За би бээр кино урлагийг үзэж шимтэж явсаар үзэх кино, ший цөөрхийн эрхээр өнөө синдромон дунд яваад орчихов. Монголыхоо сүүдэр ший -д хөрөнгө оруулчих санаатай бас яахав амралтын нэгэн өдрийг аятайхан өнгөрөөчих бодол өвөртлөөд "Өргөө" -г зорив. Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл гэж нэг хэсэг овоо дорвитойхон хөдөлж байсан залуус өдийд тараад явсануу, мөнгөн дээрээ нулиа хийснүү, ТВ коктейл гэгч зурагтын 3н хэлхэлдсэн залуус ( Өөскөө, Цоомоо, Аюуш ) кино бүтээсэн нь энэ юм байна. Залуус кино хийж байгаа нь сайшаалтай, анхны хэдий ч "Сайн уу амьдрал минь" киног үзээд бас ч гэж манайхан киноны зохиол болон, утга санаанд илүүтэй анхаарч байнадаа гэж бодож байлаа,  хэрэндээ шинийг эрэлхийлсэн сэтгэхүй олж харлаа гэж урамшиж явсан минь саяхан. Гэтэл гүвээ давбуу үгүй юу шууд шаварт живдэг нь монголчуудын нэг засрашгүй зан юмаадаа. Нэгэнтээ хошин урлагийн продакшинууд бүгд инээлгэх хөдөлгөөнт дүрсийг хийж эхэлсэн нь тэднийг тойрсонгүй. Мөнгө ийг цэвэрхээн угаах аргаа олно гэдэг бас ч үгүй ухаан шаарддаг байх шүү.

Энэ кино бол шулуухан хэлэхэд нэгэн төрлийн "cliche" ( давталттай, жинхэнэ чанаргүй, хоосон ) . Өнөөх л мэргэжлийн гэхээсээ тайзны гэмээр хийсвэр жүжиглэлтийг Аюуш гайхалтай өөртөө итгэлтэйгээр гаргаж байсан нь бахархамаар ч гэмээр эсвэл....

 Харин Өөскөө, Цоомоо хоёрын хувьд өмнөхийн адилаар хосолсон хошин тоглолтуудаа амжилттай тавьж байсан нь үзэгчдийг төдийгүй намайг хэсэгтээ инээдээр таслаагүй, гэхдээ инээд дуусахад өнөөх л зорилгогүй, ойлгомжтой киноны үйл явдал эргээд үргэлжлэнэ. Мөн Аюуш-ийн хувьд "Төрийн дайсан" кинон дээр гаргасан сэтгэл хөдлөлгүй усан нулимсаа дахиад л үзүүлэв, уйлахаар тийм зөрчилтэй , гомдолтой хэсэг байсан нь эргэлзээтэй, эсвэл үзэгчдийг инээлгэх хангалтгүй санагдвуу...

Мөн маш том логикийн алдаа байсан нь Нэр сонголт- дээр харагдав. Намрын синдром!! киноноос намарын гэхээр тодотгол, шинжийг барагтаа олж үзсэнгүй, эсвэл ижил хүйстнээ сонирхогч залуусыг намар идэвхжин синдром нь хөдөлдөг мэтээр доромжлоод байна уу?

За тэгээд цаг гаран суусны эцэст киноны сүүлийн хэдэн минутанд гол дүрийн залуус маань хурим дээр ирж ая дуугаа өргөлөө, өнөө гомдож гутарсан, хууртагдсан, магадгүй сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн бүсгүй маань өнөө хоёр салбагар харвуу үгүй юу дуугийн дагаж дуулаад баясаад эхэллээ шүү.. Юу болоод өнгөрснийг ойлгох гэж ухаж суулаа.

Мэдээж шүүмжлэхээс гадна сайшаах зүйл байлгүй л яахав, хошин урлагийн салбарт өрсөлдөж буй залуус чаддаг зүйлээрээ бүтээл хийж ард түмэндээ дутсан, дутаагүй нь хамаагүй инээд хайрлаж яваа нь сайхан ч юм шиг.

Ямартай ч хэрвээ та гэр бүл, найз нөхдөөрөө цагийг үр дүнтэй биш юмаа гэхэд зүгээр л аятайхан өнгөрөөхийг хүсвэл нэг синдромдоорой гэх байна. Мөн хэдий алдаж оносон зүйл их ч монгол киногоо үзээд байгаарай залуусаа :-D

Monday, September 13, 2010

Resident Evil: Afterlife киноны тухай

RESIDENT EVIL: AFTERLIFE (3D)

Насны ангилал: +13
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут
Төрөл: Адал явдалт/Аймшгийн
Найруулагч: Paul W. S. Anderson
Гол дүрд: Milla Jovovich, Ali Larter, Wentworth Miller, Kim Coates, Spencer Locke,

Дистрибютер: Sony pictures releasing
Кино компани: Constantin Film, Impact Pictures
Кино бүтээсэн газар: АНУ
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.09.17

Киноны үйл явдлаас:

Resident Evil: Afterlife бол адал явдал, аймшиг хослуулж чадсан кино юм. Мөн түүнчлэн, Анхны удаа цуврал кинонуудын 3D нээлт болж байгаа юм.

Алиса хохирогчдыг сүнсгүй бие (зомби) болгон хувиргаж байгаа вирус тархсан ертөнцөөс амьд үлдэгсдийг аварч аюулгүй болгохоор аялалаа эхлэнэ. Алиса болон түүний багийнхан Umbrella Corporation-ы толгойлогч Albert Wesker-н эсрэг тулалдахаар хотод ирэхэд мянга мянган үхдэлүүдээр хот бүхэлдээ дүүрсэн эхм замбараагүй байдалаар угтана. Адал явдал цааш хэрхэн үргэлжилэхийг та Өргөө Синемад 3D орчинд мэдрэрээрэй.

Гол дүрийн жүжигчдийн товч танилцуулга:
Milla Jovovich- 1975 оны 12-р сарын 17-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс: The Claim, The Million Dollar Hotel, Zoolander, Resident Evil, You Stupid Man, No Good Deed, Palermo Shooting, A Perfect Getaway, The Fourth Kind, Stone, Faces in the Crowd, Resident Evil: Apocalypse, Ultraviolet, Resident Evil: Extinction, Palermo Shooting, A Perfect Getaway, The Fourth Kind, Resident Evil: Afterlife, Faces in the Crowd

Alison Elizabeth "Ali" Larter- 1976 оны 2-р сарын 28-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс:Final Destination, American Outlaws, Jay and Silent Bob Strike Back, Legally Blonde, Final Destination 2, Three Way, Confess, A Lot Like Love, Marigold, Resident Evil: Extinction, Homo Erectus, Crazy, Obsessed, Resident Evil: Afterlife

Wentworth Earl Miller III- 1972 оны 6-р сарын 2-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс:The Human Stain, Underworld, Stealth, Prison Break: The Final Break, Resident Evil: Afterlife, Prison Break: The Conspiracy, The Mourning Portrait, Without a Trace, Spanglish, Phil of the Future, Monster House (film), That's So Raven, Resident Evil: Extinction, Big Time Rush, The Vampire Diaries, Resident Evil: Afterlife

Shawn Roberts- 1982 оны 4-р сарын 2-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс: X-Men, The Growing Pains Movie, Get Over It, Chasing Holden, We Were the Mulvaneys, Fallen Angel, Detention, Ghost Cat, Word of Honor, Thralls, A Home at the End of the World, Taking Lives, Siblings, Zeyda and the Hitman,Going the Distance, Stone Cold, Land of the Dead, Cheaper by the Dozen 2, Left for Dead, Diary of the Dead, Betrayals, Black Rain, Edge of Darkness, Resident Evil: Afterlife.

3D систем буюу MASTERIMAGE 3D

MASTERIMAGE 3D систем нь орчин үеийн 3D технологийн тэргүүний шийдэл болохыг цаг хугацаа өнгөрөх тусам батлан харуулж байна. 3D системийн тусламжтайгаар хэрэглэгчидэд дүрслэлийг бодит юм шиг үзүүлэх боломжыг кино театрт ашиглаад зогсохгүй бүх төрлийн LCD дэлгэц, гар утас, зарим салбар шинжлэх ухаануудын үндсэн хэрэглээ болоод байна.
MASTERIMAGE 3D системийн тусламжтайгаар дэлхий нийтэд нийт 2033 кино театрт 3D киног үзэгчидэд хүргэж байна.
Үүнд:
- Африк 38
- Европ 893
- Азиа 620
- Австрали 25
- Хойд Америка 457
Тус технологийн давуу тал нь хамгийн тод, хурц 3D стереоскоп дүрслэлийг үзэгчидэд мэдрүүлж чаддагаас гадна хэрэглээнд хамгийн тохиромжтой, өртөг багатай 3D нүдний шилний шийдэлийг санал болгодог билээ.
Кино театрийн MASTERIMAGE 3D систем нь хамгийн сүүлийн үеийн Холливудын кинонуудыг театруудад гаргахад өргөнөөр ашиглагдаж байна. Мөн Япон улсын “Hitachi” компанитай хамтран анхны 3D гар утасны “Hitachi’s Wooo H001” загварыг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Кино урлагт өнгөгүй буюу хар цагаан дүрслэлээс өнгөт кино зураглал гарсан үеийг тус салбарын түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн хувьсгал байсан шиг 3D системийн тусламжтайгаар киног үзэх нь орчин цаг үед бий болоод байгаа 2 дахь их хувьсгал болохыг зарлаад байгаа энэ цаг үетэй зэрэгцэн Өргөө Синема 3D системийг нэвтрүүлээд байна.

3D нүдний шил
MASTERIMAGE 3D системийн хөнгөн, дахин ашиглагдах боломжтой нүдний шилний тусламжтайгаар 3D дүрслэлийг хамгийн тод, хурц харагдуулдаг. Өндөр стандартаар бүтээгдсэн тус шилийг харааны шилтэй болон шилгүй ямар ч хүн зүүж удаан хугацаагаар кино үзэхэд тохиромжтой байдлыг бодолцож бүтээсэн байна.
MI-G100 загвар
Тус шил зөвхөн MASTERIMAGE 3D системтэй зохицон ажиллахад зориулагдсан бөгөөд нэг удаагийн зориулалтаар ашиглагдах боловч цэвэрлэгээ хийгдсэний дараа дахин хэрэглээнд оруулах боломжтой. Шилний хүрээ нь дахин боловсруулагдсан ABS пластикаар хийгдсэн.

Wednesday, September 8, 2010

"Step Up 3" movie review by Khulan Jugder

Амьдралд уйдах зав үгүй
Кино урлагийн түүхийг сөхвөл 1895 онд Люмерийн ах дүүс Парисын нэгэн кафед “Уурхайчдын ажил тарлаа” гэсэн цуврал зураг бүхий дүрс үзүүлж байв. Энэ цагаас кино урлагийн цагаан толгойг эхлүүлж, хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хоногшиж, оюун санааг хөглөх олон гайхалтай дэлгэцийн бүтээл бий болжээ. Миний бодлоор киноны үйл явдал ижил төсөөтэй, эгэлгүй ганц гээд янз бүр байх ч түүнээс үзэгчид хандан өгч буй санаа нь хамгийн чухал. Нэг удаа үзээд ойлгох кино байхад, үзэх бүрийд амьдралын өөр, өөр дүр зураг, үнэн мөнийг өгүүлэх бүтээл ч бий.

Тэгвэл энэ бүхэнд шимтэгч, кино урлагт дурлагч зуу, зуун залуутай хамт үзсэн “Step Up 3D” киноны тухай өөрийн бодлыг бичихийг хүслээ. Найруулагч Жон Чугийн эл бүтээл imdb-гээс өндөр үнэлгээ аваагүй ч, нээлтээ хийсэн даруй үзэгчдийг кино театрт урин дуудсан.

Киноны үйл явдал бүжгийн тулаан, хайр сэтгэл, сонирхол, хэвшмэл амьдралын аль нь вэ гэх сонголт, найз нөхөд дурлалт хосын харилцаанд үүсэх үл ойлголцол гээд бусад энэ төрлийн кинотой адил.

Харин киногоор бидэнд өгөх гэсэн гол санаа Люкийн хэлсэн “Born To Dance” гэсэн үгээр илэрч байна гэж бодлоо. Тэрбээр Мүүст “Зарим хүн амьдралын явцад бүжиглэж сурдаг бол, чи бүжиглэхийн төлөө төрсөн” гэж хэлдэг. Үүгээр хүн авъяас, сонирхлоо хөгжүүлж чадвал тэр чиний амьдралын зорилго болно, түүнээс хэзээ ч бүүр ухар гэсэн санааг гаргажээ. Мөн энэ киног үзсэн ямар ч залуу хүн үлбэгэр, дорой байдлаас зайлсхийж, дуртай зүйлдээ цаг гарган, түүнээсээ эрч хүч авч, эргэн тойрондоо түүнээ түгээх хүсэл дүүрэн болно гэдэгт итгэлтэй байна.

Бүжигтэй кинонд сэтгэл хөдлөлөө хөгжмийн хэмнэлд уран сайхнаар дүрслэн үзүүлэх нь нэн чухал. “Step Up 3D”-гийн бүжиг дэглэлт нь тун ч сонирхолтой. Тэр дундаа робот хөдөлгөөнтэй хэсэг, Самурай, Далайн дээрэмчдийн тулаантай хэсэг нь гайхалтай. Мөн кино театрт, хөгжмийн чихэнд наалдацтай дуугаралтыг мэдэрсэн хэн бүхэн тохитой, томоотой сууж тэсэхээргүй юм билээ.

Жүжигчдийн хувьд гол дүр Мүүсийн дүрийг бүтээсэн Адам Севанийн аав нь мэргэжлийн бүжиг дэглээч бөгөөд Адам багаасаа бүжигчин байжээ. Уилл Смит, Ти-Пейн гээд олон алдартай дуучдын клипэнд бүжиглэж байсан тэрбээр “Step Up 2” кинонд тоглосноор дэлгэцийн бүтээлд хүч үзэх болж. Рик Маламбри буюу Люк загвар өмсөгч, “Abercombie and Fitch” брэндийн нүүр царай байжээ. Харин кино урлагт хөл тавиад удаагүй байгаа нэгэн. Наталигийн дүрд тоглосон Австралийн жүжигчин Шарни Винсон телевизийн цувралд тоглож, “Step Up” кинонд тоглосноор уран сайхны кинонд тоглож эхэлж байгаа.

Кино эхлэхэд Мүүс, Люкийн Nike Dunks пүүзийг хараад дагаж явснаар үйл явдал өрнөдөг. Миний бодлоор Nike брэнд киноны багтай хамтран ажилласнаар “Product Placement” буюу мэргэжлийн хэллэгээр бол “Кино реклам” байршуулсан нь амжилттай болсон байх. Одоо бүжиглэх дуртай, бүжиг сонирхдог хэн бүхний имижийг Nike Dunks бүрдүүлж чадна. Сонирхуулахад, кино рекламыг туршиж үзэх эхний оролдлогоор нэг цагийн гучин минутын кинонд Кока Кола ундааг тодорхой давтамжтайгаар гаргаж байжээ. Кино дуусмагц үзэгчид танхимаас гарч ирээд тавиурт байсан Коларуу “дайрч” байсан гэдэг.

Төгсгөлд нь хэлэхэд бид юуны төлөө төрсөн бэ? Байгаль эх бидэнд ямар авъяас хайрлаж вэ? гэдгийг олж, өөрийгөө таних нь хамгаас чухал. Чаддаг, дуртай зүйлээ хийвэл амьдрал бидэнд уйдах зав олгохгүй нь лавтай.

Sunday, September 5, 2010

Кино тойм, шүүмж бичих талаар (зөвлөгөө)

Сайн байцгаана уу.

Хүн болгон л үзсэн киноныхоо талаар чөлөөтэй санасан бодсоноо бичих нь зүйн хэрэг юу ч бичсэн болно доо. Гэхдээ кино шүүмж тал руу гаа гэвэл бас арай цэгцтэй дэс дараатай бичвэл дээр байх гэж үзэж байна. Мөн бичих гэж буй киногоо үзэхээс гадна давхар жүжигчид, кино баг гэх мэт зүйлсүүдийг тодорхой хэмжээгээр судалбал сайн хэрэг. Саяхан зарласан Кино шүүмжийн уралдаанд ирүүлсэн хүмүүсийн review харлаа. Үүнээс үүдэн Кино шүүмж бичих талаар өөрийн зарим бодлоо хуваалцая. 

Ерөнхийдөө Review/кино тойм/ ба Critic/кино шүүмж/ гэсэн ойлголт байх бөгөөд эдгээрийг холихгүй бичвэл зүгээр. Аль болох сонирхолтой талаас нь бичих гээд үз.

Эхлээд Review/кино тойм/ -д ерөнхий утга санааг агуулгыг нь товчхон дурдаж кино зохиол болон ямар баг бүрэлдэхүүн оролцсон тухай, мөн үзүүштэй хэсгүүд болон өөрт таалагдсан кадраа бичвэл зүгээр.

Critic/кино шүүмж/ дотроо харин эсрэгээр нь таалагдаагүй хэсгүүд болон ажигласан алдаа мадаг цаашлаад киноны зураг авалт, дуу оруулалт, жүжигчид найруулга зэрэг талаар өөрийн дүгнэлтээ бичнэ.

За тэгээд энэ талаар илүү судлая гэвэл Англи хэл дээр интернетээс бодитоор барууны болон зүүний  шүүмжлэгч нарын бичсэнийг уншаад бай. Харин Hantulga.com ийн Монгол кино шүүмж хэсгээс та харин хангалттай жишээ унш ч болно. Амжилт хүсье.

Бичсэн: Эрдэнэбаатар (Монголын кино фанатууд группын дэргэдэх "Кино шүүмж" багын ахлагч)

"Step up 3" - Review, Critic by Erdenebaatar

Энэхүү цуврал киноны талаар өөрийн бодлоо бичье.

Америкт төрж өссөн хятад гаралтай цэл залуухан Jon Chu найруулагч маань Step up цуврал дээр 2-р дугаар ангиас нь хойш ажиллаж байгаа бөгөөд энэ анги дээр 3D технологи ашигласан нь олны талархлыг хүртэж байна. Харин одоо бол  Justin Bieber ийн тухай хийгдэж байгаа кино дээр ажлаад завгүй сурагтай.

Киноны зохиолын хувьд бол бусад бүжигтэй кино  дээр гардаг шиг нийтлэг байв.
Далайн дээрэмчин, Самурай гэх Нью –Йорк хотын 2 том бүжгийн бүлгэм хоорондоо тэмцэлдэнэ, Эсрэг талын Самурай бүлгэмийн ахлагч охин дүүгээ Далайн дээрэмчин бүлгэмд тэдний бүжгийн хөдөлгөөнүүдийг тагнуулж дэлхийн аваргын тэмцээн түрүүлэх санаатай оруулах боловч түүний дүү зорилгоо умартан Далайн дээрэмчин бүлгэмийн ахлагчтай хайр сэтгэлтэй болж цаашид ээдрээтэй асуудлууд үргэлжлэнэ. 

Киноны нэгэн кадр дээр skateboard унан давхих залуус гудамжинд ил зарж байгаа өрөөстэй номууд дээр очин авч байгаа хэсэг бол их таалагдсан учир нь гаднаас нь хархад хэзээ ч ном уншихгүй байхдаа гэсэн байдалтай харагдах залуус интернет даяарчлагдсан энэ үед ном барин авч байгаа нь бусад орны үзэгч залууст бид ч гэсэн ном уншдаг юм шүү хэмээн хэлж буй мэт санагдсан.

Мөн Нью-Йорк хотын залуусын өдөр тутмын чөлөөт хувцаслалтыг хэрхэн хослуулж донжтой өмссөн байхыг эндээс тод томруун харж болохоор байв.

Харин тэр гэрлэн диод он хувцастай бүжиглэдэг хэсэг дажгүй харагдаж байсан усан дээр бүжиглэдэг хэсэг бол өмнөх ангийн гадаа бороонд бүжиглэдэгтэй адил санаа гишгэх тоолондоо ус үсчүүлээд л харин 3D гээр үзэхэд ч өөр хэрэг л дээ. Мөн Та бүжиглэж чадах уу тв шоунд оролцож байсан бүжигчдээс ч харагдаж байлаа.

Киноны Мoose, Camille хоёр эвлэрч байгаа хэсэг дээр хуучны 70-80оны, дээр үеийн дуун дээр бүжиглэдэг нь өвөрмөц бөгөөд Кард шилжихгүй дан зураглаачийн шийдлээр нэг дүрсээр салахгүй дагаж хийдэг музыклын өнгө аястай мэт оруулж өгсөн нь хэмнэл ихтэй кино н дунд бас хөөрхөн л юм билээ.

Киноны саундтрэкүүд бол хангалттай байлаа гэхээр байна. Цомог нь л гэхэд 36 траск. Flo Rida, David Guetta нарын хамтран дуулсан Club Can't Handle Me дуу нь тун дажгүй болсон нэлээд сонс ч байна. Харин нэг зүйл нь саяхан 5 сард нээлтээ хийсэн Англичууд буюу BBC гийн бүтээсэн Street dance хэмээх кино н дээр явдаг Madcon ны Beggin дуу Step up дээр ч бас явж байв. Street dance бол европ Step up бол америк хэв маягийг харуулсан гэсэн кинонууд байх гэж бодном.


Жүжигчдийн хувьд бол боломжийн санагдсан Бразил хоёр ихэр бүжигчид бол киноны хөгжилтэй инээдтэй хэсгүүдийг илэрхийлж байсан нь бас нэгэн чимэг болж байлаа.

Luke ийн дүрд тоглодог Rick Malambri бол чамгүй хэдэн кинонд тоглосон анх загвар өмсөгч байсан төдийгүй бидний өдөр тутамдаа өмсдөг Abercrombie брендийн сурталчилгааны зурагт орж байжээ.

Sharni Vinson буюу Natalie гийн дүрд тоглодог бүсгүй маань Сиднейд төрсөн бөгөөд миний мэдэхээр дэлгэцийн бүтээлээсээ илүүтэй тв цувралд нэлээн тоглодог юм  шигээ.

Бидний танил Adam G. Sevani буюу энэ жил насанд хүрч байгаа Буржгар үст Moose маань 2-р анги дээрхээ бодвол том болжээ хэхэ.

Moose ийн найз охин Camille ийн дүрийг бүтээдэг Alyson Stoner энэ жил 17 той ч Голливудад нэлээд алдартай нэгэн. Kung Fu Magoo хүүхэлдэйн д дуу оруулсан юм билээ.

Step up 3 дээр нэг авууштай санагдсан нь 2 ч хүн хос мэргэжилтэй болж байна. Жишээ нь Moose цахилгааны инженерээр сурж байгаа мөртлөө давхар бүжигчин гэх мэргэжилтэй болмоор байна гэж сургуулийнхаа захирал дээр орно бас Luke бүжигчин мөртлөө Калифорни кино академид элсэж байгаа нь хүн заавал нэг ажил хийх албагүй давхар давхар сонирхлоо гээлгүй авч явахыг харуулсан мэт.

Зарим нэг жижиг алдаа мадаг мэт харагдсан зүйлс гэвэл. Хамтлаг нь бүжгээр тулалдах гээд байхад Moose ийн маш чухал шалгалт нь яг давхцаж таардаг кинон дээр шалгалт эхэлж байдаг бөгөөд мань эр ч бүжгийн тулаан дээрээ ам мөлтөс ирж амждаг тэгээд эцэст нь тэр шалгалт яасан нь учир бүтээлэг үлдсэн өгсийм үү эсвэл хаяад гараад ирсэн юм болов уу бүү мэд. Бас Нью-Йоркийн их сургуулиас Хятад хорооллын хороонд дугуйгаар тийм хурдан ирчихдэг. Мөн Luke Natalie хоёр зураг авдаг жижиг бүхээгт анх таардаг тэнд 3 удаа гэрэл анивчдаг тэр гэрэл анивчих тоолонд тэд эгц өөд өөдөөсөө харсан байдаг тэндээс гүйн гарахдаа гарсан зургаа авалгүй орхиод явдаг. /за дараа нь очиод авсан гэж бодий/ Luke тэй муудсаны дараагаар Natalie гэнэт тэр зургийг бариад харж сууна. 4-5 хэсэг зураг авахуулсан бүр хажуу тийшээ харснаар 2 ч зураг байх шиг. Уул нь кинон дээр 3 удаал авахуулсан даа. Мөн Luke Natalie-г дагуулан агааржуулалтын аварга том сэнсний хажууд ирэхэд нь Luke ирлээ гэсэн шиг яг дээр нь гарангуут шууд ажиллах жишээний. Энэ кинон дээр HP брендийг бас сурталчлаад амжваа. Luke ийн хэрэглэдэг бүхэл компьютер нь Desktop, laptop ч бай  ‘HP’.

Эцэст нь киноны туслах дүрийн нэг залуугийн ярилцлагыг сонсож байнх нээ:
Бид энэхүү киногоороо залууст нэгэн мессежийг хүргэхийг зорьсон тэр юу бэ гэхээр Зорьсон зорилгоо хаялгүй тууштай тэмцэж амжилттанд хүрэх гэж байсан санагдана. Энэ кино бол үнэхээр дээрх залуугийн хэлсэнчлэн залууст бас нэгэн мессеж болж чадахаар кино байлаа.

“Step Up” Review by Orgil Кira (Тойм шүүмж)

Юуны өмнө энэхүү гайхалтай киног Монголын кино сонирхогч мянга мянган хүүхэд залууст хүргэж буй “Өргөө” кино театр болон “Mongolian Movie Fanatics” группийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Миний бие кино сонирхогч, бусадтай адил жирийн нэгэн. Хүмүүсийн бичсэн бүх шүүмж, тоймыг уншиж үзлээ. “Солт”, “Персийн хунтайж”, “Eclipse” киноны тухай бичсэн байсан тул тэнцвэрт байдлыг хадгалах, мөн өөрийн сонирхлын үүднээс энэ удаад “Step Up” киноны тухай бичихээр шийдлээ.

“Step Up” киног эхнээс нь авхуулаад бүх ангийг нь үзсэн. Юм бүхэн эхлэхэд анхны алхам хийдгийн адилаар “Step Up” –н анхны алхамыг 2006 онд Channing Tatum даруухан эхэлдэг бол, 2008 онд гарсан хоёрдугаар ангид “ХАМТЛАГ”, “ГУДАМЖНЫ БҮЖИГ” гэсэн ойлголт илүү мэдрэгдэхийн зэрэгцээ бүжгийн тулаант киноны томоохон төлөөлөгч болсон гэдгээ олонд харуулж чадсан билээ. Тухайн үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Jabbawockeez” бүжгийн хамтлаг кинонд тоглосон нь киноны нэр хүндийг нь улам өргөж байлаа. Харин тэдний бүжиглэдэг хэсгийг хожим киноноос хассан юм. 3D технологи хүчээ авсан энэ үед киноны хамт олон цаг үеэсээ хоцрохыг хүссэнгүй. Гуравдугаар ангиа 3D технологиор чимлээ. Хэдийгээр би 3D-р үзээгүй ч гэлээ ойрын үед кино үзээд тэгэж их сэтгэл минь хөдлөж байсанг санахгүй байна. Үнэхээр хүний сэтгэл зүрхэнд хүрсэн гайхалтай бүтээл болж чаджээ.

Step Up-ийн хамгийн томоохон өрсөлдөгч кино бол “Stomp the Yard”. 2007 онд дэлгэцнээ гарсан. Тухайн үедээ бас л залуусыг доргиож явсан кино. Туслах дүрд R&B дуучин Chris Brown тоглосон нь залуусыг татах нэгэн арга байлаа. Харин Stomp the Yard 2: Homecoming 2010 онд гарсан ч ёстой л нөгөө чигчий хурууны чилээ гаргахгүй гэдэг шиг “Step Up 3D” –д ямар ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Иймээс “Stomp the Yard” болон “Step Up” ийг харьцуулах нь утгагүй хэрэг болж ирлээ... За гол зүйлээ бичье.

ЮУНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ВЭ: Люк хэсэг залуусаас камераа барин ярилцлага авч буйгаар кино эхэлнэ. Асуусан асуулт нь "Бүжиг ба таны амьдрал".
Тэд: "Бүжиг миний амьдралыг аварсан", "Би бүжиглэж байхдаа л өөрийгөө хэн нэгэн гэдгийг мэдэрдэг", "Надад эрх чөлөөг олгодог ганц зүйл бол бүжиг юм" гэцгээнэ. Люк-д бүжиглэхээс гадна кино бүтээх авьяас чадвар бий. Өмнөх ангид туслах дүр бүтээж байсан ч энэ ангийн гол дүрүүдийн нэг болж чадсан хүн бол Мүүс юм. Тэрээр Нью-Йорк-ийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцахаар ирэх боловч өөрийн ганц хийх дуртай зүйлээ орхиж үл чадна. Энэ бол бүжиглэх... Түүнийг эцэг эх нь "Савсаганахаа больж, бодит амьдралд эргэн ор" гэж хэлдэг. Ээж аавын үг ч үнэний ортой. Дан ганц бүжиглээд хоолоо олж идэхгүй гэдгийг кинонд далдуур хэлж байгаа...Яг л манай дүү "би дотачин болно гэж ярьдаг шиг..."
Жишээ нь: Люк бүжиглэхгүй ч киногоо хийгээд явж болно. Харин Мүүс инженер болоод хаа нэгтээ ажиллана. Гэхдээ энэ бүхэн бүжиггүйгээр хэзээ ч болохгүй байсан байж болно л доо. За за утгагүй зүйл биччихлээ, уучлаарай. Энэ чинь бүжгийн кино шүү дээ. Эргээд сэдэвтээ орье............................

Friday, September 3, 2010

"Prince of Persia: The Sands of Time" Review by Mazaalai Man (Тойм шүүмж)

За хө хүмүүсийн үнэн тасархай гээд байгаа киноны талаар хэдэн үг. Яах аргагүй үнэндээ “үнэн тасархай” кино болсон байна лээ. Үйл явдал, дүрийн сонголт, хийцлэл гээд л хэлэх үггүй “төгс”. “Хөөрхий! баян айлын тарган жаал” гэдэг шиг Диснейн суурь бааз, боломж зэрэг дээр яггүй таанз эргэсэн нь хувцаслалт, эдлэл хэрэглэл гэх зүйл дээрээ яах аргагүй нүд булаам байх нь байсан.

Диснэйд бол мөнгө ашиг орлого л хэрэгтэй. Тэртээ тэргүй нэр хүндтэй учир баттай ашиг орлого олж чадах зүйлд л хамтран ажиллана. Тийм ч утгаараа хүүхэд, “залуусын” дунд хит болчихсон, дуртай тоглоомыг нь дэлгэцийн бүтээл болговол гарцаагүй багагүй хэмжээний ашиг олно гэж тооцоолон Диснэй “Жэрри Бакхэймэр”-ийн хану хампаанд санал тавьсан хэрэг. Тэгээд л хану 2008 оноос хойш хийгдсээрээн байгаад бидэнд энэ онд хүрч. Тооцоолж байсан шигээ ашигаа хангалттай олсон. Видео тоглоомноос дэлгэцийн бүтээл болсон канунууд дотроо 330 сая долларын ашиг олсоноороо дээд амжилт тогтоосон. “Томб Рэйдэр” (274 сая), “Покемон” (163 сая) зэргийг ардаа орхисон. “Персийн хунтайж” киноны бүтсэн өртөг нь 160 сая доллар.
Хүүхэд, залуусын дунд эрэлттэй, сонирхолтой тоглоом байсан гэдэг утгаараа кино маань ашиг орлогынхоо хувьд амжилт гаргаж чадсан. Бусдаараан бол энэ мэтийн “алиа” кану бишгүй л. Кино бүтээл, урлаг талаасаа давсгүй хоол л гэсэн үг. Гэхдээ кино зохиол, үйл явдал зэргийг нь ярихаасаа урьтаад хэнд зориулагдаж бүтээгдсэн бэ гэдэг нь чухал. Зарим нэг хэсгийн дүгнэж буйгаар хэтэрхий мэргэжлийн зүгээс үнэлгээ өгөн шал дэмий хану, нөгөө хэсэг нь “тоглоом нь уул нь гоё, кино нь арай л сэтгэлд хүрсэнгүй” гэх мэт бодолтой байхад бас нөгөө нэг хэсэг нь бүрч эсрэгээрээ хага баярлаж байгаа. Яагаад? Яагаад? Яагаад? Ийм олон янзын үнэлгээ гараад байна аа. Тоглоом нь гоё байсанаа кино нь яагаад сэтгэлд нь хүрдэггүй билээ? Бүхэл бүтэн цаг хэдэн минутын “трэйлэр” хийчихээд байхад. Учир нь бидний мэдэх Мортал Комбат өөр юу юу ч билээдээ мундаг тоглоомууд байх л. Мортал комбатын кино нь гараад хөх инээд хүргэх шиг л болсон. Бидний тоглохдоо хийдэг комбо ховорхон, дээрээс нь бас бус шалдар булдар элдэв яриа ихтэй, тэрний оронд байнга л зододоод байсан болч... За тэгээд үүн шиг жишээ зөндөө. Тоглоом? Тоглоом? гэдэгтээ л учир нь байгаа. Мөн яагаад заавал “Диснэй” үүнийг сонгож дэлгэцийн бүтээл болгосон бэ гээд л бод. Бидний хүсээд байгаа мэргэжлийн, насанд хүрэгчдэд зориулагдсан сэдэв биш “хүүхэд, өсвөр насныхан болон гэймэр залууст” зориулж хийсэн. Учир нь Диснэй үүнийг хийхээсээ өмнө ямар ашиг олох, хийчлээ гэхэд энэ киноны төлөө эдгээр хүмүүс халааснаасаа мөнгө гаргах уу? Гаргалаа гэхэд хэр олон хүн үзэх? гээд бүх зүйлийг судалчихсан, нарийн ажиллагаагаа эхлээд тооцчихсон учир тэр. Бүх насныханд биш ердөө л энэ хэсэг бүлэгт л зориулж хийсэн гэсэн нэг дүгнэлтэнд хүрчие. Зарим гэймэрүүдэд таалагдахгүй байгаа гол шалтгаан нь өөрсдөө тухайн тоглоомоо тоглохдоо өөрийн хүссэн байдлаар удирдаж тоглоод байсан чинь кинон дээрээ нөгөө гол дүр нь олигтой, зодож нүдээд, үсэрч дүүлээд өөрсдийнх нь хүсээд байсан шиг ажиллаж, яг тоглоомон дээрээ байдаг шиг дураараа аашилж чадаагүйд гол нь бий......

Thursday, September 2, 2010

"Salt" movie review by ****** ( Тойм шүүмж )

Ямарваа нэг киног үзэхээсээ өмнө тэсэлгүй интернэтээр хэсч тухайн киноныхоо талаар урдчилаад үйл явлыг нь уншчихдаг нь миний нэг сул тал л даа. Ихэнх хүмүүс ингэх нь киногоо ямарч сонирхолгүй болгочихоно гэж үздэгээс тэр. Би харин өөрөө үүнтэй нэг их санал нийлээд байдаггүй ч Солт-ын үйл явдлыг уншаад бараг л унтах шахсан гэхэд болно. Киноны үйл явдал үнэхээр хуучинсаг байсан, 2010 гарчаад байхад хаа байсан хүйтэн дайн ярьж туйлширсан алан хядагч маягийн хэдэн нөхөр, (мэдээж ерөнхийлөгчийг алаад хаа нэг тийшээ пуужин харваж эрх мэдлээ тогтоох хүсэлтэй) за тэгээд тэр хэдтэй тулж “ертөнцийг” аврах цорын ганц гол баатар (тэрэнд нь итгэх эрүүл ухаантай нэг ч хүн байхгүй) гэх мэтчилэн бла, бла, бла....байдаг л зүйлс. 

Фэйсбүүкт attending хийсэндээ бараг харамсах шахлаа. Гэвч кино дөнгөж эхэлмэгц өмнөх бодол маань Орлов “…Then you are a Russian spy...” гэж хэлдэгээс авхуулаад 100 хувь өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй болов уу. Киноны ерөнхий утга санаа хуучин байсан гэдэг бодлоо өөрчлөөгүй ч гол баатар болох Эвилэн Солтын дүр, түүний баатарлаг боловч эмгэнэлтэй хувь тавилан, амьдралын хатуу бодит үнэнийг хэрхэн хүлээн авч хариу үйлдэл үзүүлж байгаа нь ойрд үзээгүй шинэлэг зүйл байлаа.

Үйл явдлын өрнөл, дүрүүдийн хоорондын тулаан, зураг авалт гэх мэтийн хувьд бол хариуцсан хүмүүс нь ажилаа сайн хийснээр уг киноны улиг болсон үйл явдыг цоо шинэ мэт санагдуулам болгож чадсныг магтууштай. Харин баатрууд хоорондоо оросоор ярьдаг хэсэг, манай хойд хөршийнхөн үзээд инээд нь хүрцгээж л байсан байхдаа? (гэхдээ Солт маань багаасаа төрлөх хэл гэхээсээ илүү англи хэлээр ярихыг заалгасан болхоор уучилж болох л юм)

Мөн киноны нээлт АНУ-д ОХУ-ын тагнуулууд баригдсан гэх мэдээлэл гарсантай давхцан нээлт нь болсон болоод ч тэрүү олны сонирхолыг ихээхэн татсан нь дамжиггүй. Ямартай ч дайснууд нь оросууд байсан ч дэлхийг дайны хөлөөс аварсан нь бас Орос байсан болохоор ямар нэгэн улс төрийн хямрал гарахгүй гэж найдна.

Энэ бүхний эцэст Солт гэж хэн бэ?

Эхэндээ цагаачилж ирсэн эх орондоо үнэнч CIA-ын ажилтан, ахиулаад харвал замдаа таарсан хэнийг өршөөлгүй цааш нь харуулах Орос тагнуулч, гэвч энэ бүхний цаана CIA юмуу КГБ-ын гар хөл биш зөвхөн өөрийн үзэл бодолдоо үнэнч амар тайван амьдрахыг хүссэн Эвилэн Солтыг олж харж болох юм.

Утга санаагаараа шилдэг гэж тооцогдохгүйч action төрөлдөө нэг үзсэн байхад харамсахгүй л кино болсон санадсан даа.

 

review by Haha Hehe ( facebook )

"Salt" critique by Tsebu Ganbat ( шүүмж )

Товчхон бичихэд сайн жүжиглэлт, сайн зураг авалт, сайн эффект, сайн стант (stunt), сайн дуу оруулалт/саунд эффект гэх зэрэг холливүүдийн стандартыг хангаж чадсан кино, гэвч зохиол тал дээр тийм ч сайнгүй бөгөөд, Цаг гариу action үйл явдлаар бөмбөгдүүлсээр кино төгсөв. Салт кино нь дундаж хэмжээнд хүрэхүйц тагнуулч жанрын кино болсон гэж хувьдаа дүгнэж байна.

Зохиолын хувьд эхлэхдээ хүчтэй эхэлсэн нь Салт оросын тагнуулч гэж сэрдэгдэх болсон, улмаар өөрийг нь цагдан хорихоос үл айн харин нөхөр нь сураггүй болсонд тэрээр нөхрөө хайхаар хамт ажилладаг нөхдөөсөө зутгана. Энэ үед олон янзын адал явдалт гарсан нь чөлөөт зайгүй action-оор бөмбөгдүүлэв... Тэрээр Оросын тагнуулч гэдэг нь батлагдаад ирэхэд сонирхолтой болох нь дээ гэж бодтол нөхрийг нь алсан Орос ахан дүүсээ хүйс тэмтэрдэг. Энэ хэсэг нь киноны зангилаа болох байтал миний хувьд сэтгэл санаанд хүрсэнгүй, үнэндээ чадварлаг тагнуулч ямар байхыг харах гэсэн биш харин хайр дурлал өшөө авалт болж сэдвээсээ хазайгаад явчихсан. Энэ хэсгээс л кино зохиол утгаа алдаж эхэлсэн. Миний сонирхол хамгийн буурсан үе нь Америк орныг авардаг хэсэг мөн Оросын чадварлаг тагнуулч болох Winter-ыг алдаг хэсэг. Жоли-д хэрцгий дүр нь зохиогүй юм шиг. Киноны зохиол яагаад явцгүй болсон гэхээр өрнөл болон зангилааг маш муу болон дахин өрнөл гаргасан явдал юм, хувьдаа за одоо Салт Орос орныхоо төлөө гэтэл Америкийг аврахын төлөө зүтгэдэг. Холливүүд болсон хойно манай талын баатар бүгдийг зодно, хядна, үл үхнэ, бүх л зүйл төлөвлөсөн ёсоор болно Америк номер нэг, эдгээр хуучирсан үйлдлүүд надад Салт киног үнэлэх үнэлэмж багассан гэж хэлж болно.

Сүүлд бичихэд, энэхүү киноны хоёрдугаар анги гарахгүй л болов уу. Зохиол дээр Салт гүйгээд дуусдаг ч харин дараа нь яах вэ гэдэг асуудал кино зохиолчдод том асуудал болохоос гадна. Маш үнэтэй бүтсэн кино нь дөнгөн данган зарлагаа нөхсөн байдал нь ард нь байгаа Спонсор, Продюсерүүдэд нь таатай санагдаагүй бол уу. Салт-ыг нэг удаа үзэхэд сайхан action киноны мэдрэмж авах боловч сэтгэлд үлдэх зүйл байсангүй бусад тагнуулчын кинотой харьцуулахад.

Өгөх үнэлэмж 6/10

"Twilight Saga: Eclipse" review by Claret Tumenbayar ( Тойм шүүмж )

Хутганы ирэн дээр ирсэн Беллагийн хувь тавилан яаж эргэх бол? Тэр цус сорогчийн амьдралыг сонгох болов уу, эсвэл жирийн хүн хэвээр үлдэх болов уу гэсэн олон асуултыг "Шинэ сар" бидэнд үлдээсээн. Эдний хариултыг авахаар бидний долоон сарын турш тэсэн ядан хүлээсэн "Хиртэлт" кино "Өргөө" кинотеатрт нээлтээ хийж бидний "магнайг тэнийлгэх" шиг болов.

Дэлхий дахины бестселлер "Бүрэнхий" номны гурав дахь ботиос сэдэвлэн хийгдсэн энэхүү кино нь уран зөгнөлийг үзэн яддаг хүнийг ч дэлгэцнээс хараа салгалгүй суулгаж чадах чанартай бүтээл болжээ. Учир нь "Хиртэлт" уран зөгнөл гэхэд дэндүү бодит сэтгэгдэл төрүүлж байлаа. Урьдын адилаар Беллагийн татгалзахын аргагүй "амттай" цусанд шуналтсан вампируудын дайралтыг хайр сэтгэлийн агуу хүчтэй гайхалтай хослуулсан. Гэвч хүний амьдралаас татгалзах шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж байсан хөөрхий охин эцэстээ өөрийн байх ёстой газраа олох болно.

Үүнээс гадна түүнд цус сорогчийн хүйтэн үнсэлт эсвэл, хүн чонын дулаахан өврийн аль нэгийг сонгох хэцүүхэн шаардлага тулгарна. Түүний шийдвэр өөрийнх нь амь нас, ирээдүй, хүн байх эсэхтэй нягт холбоотой аж. Цаашилбал энэ ертөнцөд орших хоёр төрлийн аймшигт араатнуудын хоорондын эв найрамдал өндөрлөх эсэх ч мөн түүнээс хамааралтай..........

"The Twilight Saga: Eclipse" review by Uuganbayar Davaadorj ( Тойм шүүмж )

Фэйсбүүкийн Mongolian Movie Fanatics группэд нэгдэж өчигдөр буюу 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр Өргөө кино театрт “Twillight saga – Eclipse” киноны Монгол дахь анхны үзэгчдийн нэг болж үзлээ. Өнөөдөр Өргөөд уг кино албан ёсны нээлтээ хийнэ. Үүнээс урьтаж нэг хоногийн ч өмнө болтугай үзүүлсэн группийнхэнд талархсанаа дахин илэрхийлье.

Ингээд блогтоо уг киноны тухай сэтгэгдлээ бичихийг хүслээ.

Өмнөх хоёр ангийг нь үзсэн болохоор энэ ангийг үнэхээр удаан хүлээж байж үзлээ.

Киноны зохиол, үйл явдал:
Залуусын хайрын тухай зохиол шүү дээ угаас. хэхэ. Хайрын гайхалтай өгүүллэг. Хүний амьдралд тохиолдох энгийн үйл явдлыг илүү уран дүрслэлтэйгээр илэрхийлсэн санагдсан. Үйл явдлаас таалагдаагүй нэг хэсэг нь жүжигчдийг хэтэрхий рекламдах гээд байсан шүү. Бусдаар бол уйдах завгүй л байлаа. Уяран хайлж, инээн хөхөрч, ер нь бүх л зүйлийг шингээжээ. Хайрын гурвалжин, тэр дунд гол дүр Белла хэрхэн зөв шийдвэр гаргаж байгаа. Шийдвэр гаргахад ямар хүнд хүнд асуудлууд гарч байсан зэрэг. Сэтгэл зүрхээ дагах уу, эсвэл оюун санаагаа дагах уу гээд л…
Киноны төгсгөлд Белла хэлэхдээ “Би хэн байх ёстой вэ? болон хэн бэ? хоёрын хооронд шийдвэр гаргалаа” гэдгээр ерөнхий санааг ойлгож болох болов уу.
За мөн ганц Беллагийн хайр бус, бусад дүрүүдэд тохиолдсон хайрын түүхүүдийг шигтгэж өгсөн нь хүний амьдралд тохиолдох олон янз үйл явдлыг энгийнээр өгүүлж, залууст сургамж өгч чадсан болов уу. Мөн хайр нь ямар ямар байдаг гээд л… өгүүлсэн санаа их байлаа.

Үзэгчид:
Өчигдрийн хувьд үнэхээр кино сонирхогчид, тэр дундаа уг цувралын фенүүд ирсэн байлаа. Тиймдээ ч тэр үү зал тэр чигтэй нэг хүн шиг л, эсвэл бие биенээ эртнээс мэддэг залуус шиг л байлаа. Тэгэж үзэх үнэхээр сайхан байсан шүү. Киноны оргил хэсгүүдэд алга ташаад, зарим хэсэгт инээлдэцгээгээд, хоорондоо ярилцаад… Ер нь кино үзэхэд цуг үзэж байгаа үзэгчид бас чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Дүрүүд:
Киноны эсрэг дүр болох Викториягийн дүрд өөр хүн тоглосноос бусдаар бол дүрүүдэд өөрчлөлт ороогүй байлаа. Викториягийн хуучин дүр нь илүү ширүүн царайтай байсан (надад таалагдаж байсан) бол энэ анги дээр арай зөөлөн төрхтэй жүжигчин тоглуулжээ (таалагдаагүй).
Энэ ангиас шилдэг жүжигчнийг нь нэрлэ гэвэл Беллагийн дүрд тоглосон Kristen Stewart-ийг нэрлэх байна. Хоёр залуу юу? Жекоб ч өөрийгөө л рекламдаад дуусах шиг боллоо доо. Тэр хүнд ганц цамц олдохгүй байх шиг байна лээ. хэхэ. (наргиа)
Заза дүрүүдийн талаар өөр хэлээд байх үг олдохгүй байна.

Кинонд гардаг зарим үг хэллэг үзэгчдийн сэтгэлд үлдэж, хэрэглээ болчихдог шдээ. Жишээ нь: Terminator кинонд гардаг “I’ll be back” гэдэг үг байдаг шдээ. Монголоос бол “Гол гарна” ч гэдэг юм уу. Энэ кинонд бас тийм үг байлаа.

Уулын оройд Беллаг эсрэг талын цус сорогчдоос хамгаалах гэж майханд хонуулахаар болдог. Гэтэл шөнө цасаар шуурч Белла хөлдөж үхэх шахна. Эдварт хүйтэн цус сорогч учраас юу ч хийж чадсангүй. Харин цасан шуурганаар гаднаас Жекоб цээж нүцгэн хөлөрчихсөн орж ирнэ дээ. Хэзээ ч даардаггүй хүн чоно Беллаг дулаацуулах санал тавина. Эдвард дургүйцнэ. Тэр хэсэгт л киноноос үлдсэн “лайтай” үг гарна даа.

Жекоб – “I’m hotter than you” Орчуулга нь “Би чамаас халуун.” Гэхдээ хар ярианд ярьдгаар “Би чамаас халуухан шүү” (sexy) гэдэг байдлаар бас ойлгож болно. хэхэ. Магадгүй энэ үг цааш яригдах байх.

За тэгээд эцэст нь хэлэхэд заавал нэг үзээрэй. Үзэхдээ хүн чоно, цус сорогчийн тулаанд анхаарлаа хандуулахаас урьтаж хайрын түүхүүдийг шимтэж үзээрэй.

Монголын кино фанатудын групп

http://www.facebook.com/group.php?gid=136527243042128


Энд бий:
http://uugand.wordpress.com/2010/07/16/twillight-saga-eclipse/

"The Twilight Saga: Eclipse" , "Salt" movie review by Mazaalai Man ( Тойм шүүмж )

Энэний талаар дурьдахаас өмнө бараг бичигдээгүй хууль болсон нэг зүйлийн талаар дурьдах нь зүйтэй байх. Юу гэхээр кино шүүмжлэгчдийн зүгээс хатуухан үнэлгээ ихэнхдээ хүртдэг хэдий ч аливаа нэгэн борлуулалт сайтай (бэстсэллэр) номыг дэлгэцийн бүтээл болгоод, тэр нь сайн ч бүтээл болсон муу ч бүтээл болсон ашиг орлогыг хүүлдэг, мөн хүмүүс хоорондоо сайн муу дэлгэцийн бүтээл болсон гэх хоёр туйл үүсгэдэг нь бараг бичигдээгүй хууль болсон мэт. Хамгийн том жишээ гэвэл Харри Поттэр, Бөгжний эзэн, Да Винчигийн Код, Загалмайлсан эцэг, Жиргээ шувууг хөнөөх нь (To Kill a Mockingbird) , Нарниагийн домог, Жэймс Бонд өшөө юу юу ч билээ дээ санаанд хамгийн түрүүнд буусан нь энэ хэд гээд л бодоод үз. Дээрээс нь Twilight. Би л багадаа Карлсонд итгээд сэнстэй хүн ид шид мэт байсан бол одоогийн өсөж байгаа жаахан хүүхдүүдийн ихэнх нь Харри Поттэрийн л шидэнд итгэж байна. Карлсон хараад инээд нь хүрнэ биз. Яг л тэрэн шиг одоогийн өсвөр насныхны хайр дурлал нь өвөрмөц хэлбэрээр илэрхийлэгдэж, сэтгэл зүрхний асуудлынх нь гурвалжин дөрвөлжинг Твайлайт дээр л тод харуулах гэж зорьсон мэт. Өмнөх үеийн ээж, аавынхаа үеийн дурлалын түүхийг сонсоод за яшигаа болж үз гэсэн аястай. Үнэндээ дэлгэцийн бүтээл тэр дундаа цаг үеээ даган хувьсаж байдаг урлагийн өнгө аяс нь дараа үеийн бэлтгэл, одоо үеийнхний мөхлийн эхлэл мэт тийм л хатуу. Тэр дундаас хамгийн ихээр тэмүүлэл сэдэл өгч тархи угаах том машин нь кино урлаг. Ер нь бэстсэллэр болж чадсан л бол кану хийнэ ээ араасаа бөөн мөнгө, бөөн амжилт л дагуулдаг гэсэн санаа л хэлэх гэсьюу. Бүтэлгүй зүйл ч мэр сэр байгаал. За энэ эндээ болно.

Дараа нь юу гэхээр вампир буюу цус сорогчтой кино гэдэг нь бүр кино урлаг дотроо нэг төрөл жанр болоод байр суурьтай эд болсон шиг. Мэдээж ямарч хүний сонирхол татна. Зүйрлэмгүй их хүч чадал, гэсэн хэдий ч баяр баясгалан гэж үгүй, гэрлээс ангид мөнхийн гуниг, цэвдэг хүйтэн. Тэгсэн атлаа тийм цэвдэг хэрнээ нигүүлсэлгүй нэгэн цус сорогч хэн нэгэнд яаж хайртай болоод байна аа гээд л. Тэвчиж байгаа нь гайхамшигтай агуу мэт. За нэг иймэрхүү кино бишгүй л. Гэтэл Твайлайт нь юугаараа, энэ цувралууд нь юугаараа онцлог болж чадаад байна вэ? Уншигдах хэлбэрээр хүнд хүрч чадсан юм чинь үзэгдэх хэлбэрээр хүнд заавал хүрэх л ёстой!


За үндсэн канундаа анхаарлаа хандуулья. Ганц энэ ангийн талаар бичвэл юу болоод байнаа? яах гээд байнаа өөш? гэж магад. Тиймээс ерөнхийд нь гэхэд кану нь яагаад амжилт олоод ашиг орлого сайн байгаа талаар дээр баахан нурших зуураа тайлбарласан гээд үзчие. Нийт гурван ангийн олсон ашиг 1,8 тэрбум доллар цохисон шигээ тууж явах шиг. Яахав хайр дурлал гэсэн мөнхийн сэдэв дээр дөрөөлөөд, түүн дээр нь элдэв фантааз нэмээд ашиг орлогын төлөө л бүтсэн эд л дээ. Ашигаа ч боломжийн хэмжээнд анги тус бүр нь олсон. Зохиолын гол санаа нь залуучууд зонхилсон, мөнхийн сэдэв хайрын тухай, бас дээрээс нь цус сорогчтой, хүн чонотой. Алаад хаясан супер холимог, супер фантааз. Гурван ангийн хувьд найруулсан найруулагчид нь залуухан, бас дор бүрнээ төдийлөн сайн туршлагатай бус. Харин онцлууштай нь гурван анги тус бүр дээр ажилласан хөгжмийн зохиолчид хаа очиж мундагууд. Гурвуулаа л энэ цаг үедээ л Энио Морриконы араас явж байгаа гэхэд хилсдэхгүй дөхнө. Кинонд гарах хийцлэл эффэктийн хувьд болхи талдаа, хэдий зөгнөлт кино ч гэлээ панаал ихтэй, элэг хөшөөм. "Хиртэлт"-ийн хувьд л гэхэд нэг сордог нөхөр, зуудаг нөхөртэй тэмцэлдэж байгаа хэсэг гэхэд л гайхам. Нүсэр том зуудаг нь толгойг нь төвөггүй залгихаар тийм том амтай байж их нямбай гэгч нь очиж мөрөн дээрээс нь зуугаад ахин дахин авч шидээд л байх юм. Гайхсан гэж.

"Prince of Persia: sands of time" , "Salt" movie review by Tulgaa Gantulga ( Тойм шүүмж )

Персийн хунтайж- За энэ кино бол үнэн тасархай байсан..миний хамаг бие хөлөрсөн байсан шүү.. учир нь огт хөдлөөгүй юунд ч сатаараагүй кинондоо орцон байсан...дотороо ваав..үүү хооо...гээл суужисан..тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцаслат техник технологийн зураглал маш сайн..бас тэр үеийн персинй баян тансаг амьдралын өмссөн зүүсэн идэж уух зүйлээр дүүргэсэн ширээгээр нь бас тухайн цайзад байгаа албадуудаар харж мэдэж байлаа... Урьд ПС дээрх тоглоомыг халит л тоглож байсан..Кино үзэж суухдаа дараа дараагийн үйлдлүүдийг өөрөө тааварлан сууж одоо ханан дээгүүр гүйнэ дээ гэж ПС тоглоомтой харьцуулан бодож байлаа.....

угаасаа л Дастин гэдэг залууг Персийн хунтайж гэж бодож явсан чэн..кинон дээрээ өргөмөл байхыг хараад аан гэж бараг толгой дохин сууж байлаа шүү...

Миний бодлоор зураглаач зураач их сайн ажилсан гэж боджийн ..учир нь хувцасны өнгө...зэвсгийн сонголт гэх зэрэг нь их гоя өнгөлөг..бас хүнийг гайхуулмаар байдаг..
Найруулагч бол их гоя бичсэн...Дастин хана руу авирж байх үед бариул болгон хавцаар буугаар бууддаг хэсэгт ёооё лайтай юмаа гээл суужих жишээтэй...

Wednesday, September 1, 2010

"Twilight Saga: Eclipse" movie critique by Tulgaa Gantulga ( Шүүмж #3 )

Twilight-Eclipse- Энэ бол мэдээж гайхалтай анги, эхний хоёр анги дээр гол дүрүүдийн зөрчилдөөн харагддаггүй..эхний анги ерөнхийдөө нууцлаг эдвард юу хүсч цаашдаа яах тухай сайн гардаггүй бол..бэлла зөвхөн түүнд татагддаг өөрөө түүнд хайртай гэдгээ ч мэдэдгүй..харин Нию мүүн дээр бол цус сорогчдын хүч нэмэгдсэнээр жэкоб гэх залууг гаргаж ирдэг..энэ нь Хиртэлт ангийг адармаатай мөн эдвэрд бэлла жэкоб 3 ийн хоорондийн мөн чанар хувь хүний зан араншинг тодорхойлох алхам болсон анги юм...Хиртэлт анги дээр Бэллагийн хувьд маш хэцүү шийдвэр гаргах үе ирдэг...энэ нь үзэгч бидний талаас зүгээр хайртай хүнтэйгээ байхуу эсвэл үүрд мөн хүн чигээрээ үлдхүү гэсэн сонголт...зүгээр нэг хоёр хүний дунд гүйх биш юм..бидний амьдралд үргэлж тохиолддог зүйлтэй адилхан..хүн сонголт хийх хэрэгтэй тэр сонголт нь өөрт нь хэрэгтэй юу , бусдад хэрэгтэй юу, ...бэллагийн хувьд маш хэцүү анги ...Эдвардийн хувьд бол бэллад хайртай..маш их...хайрынхаа тблб юуг ч золиослож чадна...гэхдээ бэлла өөрт хайртай гэдгийг тэр мэддэг...Харин жэкоб бол бэллаг хүн шиг амьдрахыг хүсдэг нэгэн...өөрт бэллаг тийм сайн биш ч гэсэн тэр хайрлаж яадхаар эр хүн...тэр зүрхэндээ шарх авсан ч хайрласаар л байх болно...хамгийн гол бэллаг хүн ямар байх ёстой..амьд хүн юуг мэдрэх ёстойг..навч цэцэгний үнэр, нарны туяа, зүрхний цохилт гэх мэт бид бүгдийн яг одоо мэдэрж байгаа зүйлийг мэдрүүлхийг хүсдэг...Эсрэгээрээ хэрвээ бэлла цус сорогч болвол мөнхийн хүйтэн мөсөн биетэй болно...Чи бодоод үздээ гартаа бариж байгаа тэрхүү зүйлээ мэдрэхгүй яг ямар гэдгийг мартаад эхэлвэл яахуу.. нөгөө талаар бэлла энийгээ мэддэг ч энэ бүхнийг золиослоод эдварттай сууна гэж боддог..хайрынхаа төлөө..энэ кино бол..хайрын тухай кино..мэдээж экшион хэсэг сайн..магадгүй грацик өөр мөнгө төгрөг сайн зарцуулаагүй гэхэд сайн болсон кино...

Та боддоо ямар хэсэг дээр сэтгэл догдолж байснаа эргээд сана....Дүрүүд маань ерөнхийдөө маш сайн тоглосон..маш сайн...миний хувьд ..жэкобын бэлла руу харах харц..эдвардын бэлла руу харах харц шал ондоо ...уншиж байгаа та ч дараа нь сайн хараарай ..найруулагч маань хамгийн гол..энэ киногоороо үзэгчдэд хүн сонголт хийдэг..гэхдээ хэний төлөө...өөрийн үү бусдын төлөө юу...хайрын төлөө юу ...

Харин заавал кино бол бодит зүйл дээр адилхан байх албагүй...майхан доторх болдог зүйлс ..мөн машинаар ирээд жэкобд хүлээлгэж өгдөг зүйлс гэх мэт энэ бол илүү амьдрал ойрхон зүйлс ..амьдралд энэнээс тэнэг энэнээс ч инээдтэй зүйлс учрал олон байдаг...мэдээж хайртай хүнээ өөртөө татхын тудл хүн юу ч яриж юу ч хийж болно...эцсийн эцэст бие биедээ дургүй хүмүүс нэгдэн бэллаг хамгаалах болдог асуудал юм...энэ нь хайр ч юугч уучилж юуг ч нийлүүлж чадна гэсэн санаа юм...

Дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байна..ерөнхийдөө би бол жэкобын талд байгаа

 

"Step Up 3" , "Salt" movie critique by Khaschuluu ( Шүүмж #2 )

Энэхүү Шүүмж (Review, Critique) -ийг Khaschuluu Munkhbayar бичсэн болно. ( on facebook )


Тэрэгчин би вээр дөрвөнтөө кино гээч зүйлийг Монголдоо, орчин нөгцөл, цаг хугацаа, уур амьсгал дотор нь мэдэрч үзлээ. Та нөхдийн ачаар киног үзэх цензур нь screen, HD, FULL HD гэдгээр бус харин зөвхөн КИНО ТЕАТРд, мөн кастыг дуустал нь үзэх кино соёлд суралцлаа :D Баярлалаа

Миний үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь Step Up 3D. 3D-гээр нь үзэж чадаагүй ч үнэхээр гайхалтай кино. Өмнөх хоёр анги ч мөн адил гайхалтай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Бүжиг гэдэг зүйлийг мэрэгжлийнх нь түвшинд тултал харуулж чаддагаар энэ цуврал бусдыг байлдан дагуулдаг.

Кино эхэллээ. Яаж эхлэх бол? Шууд бүжиглэх болов уу? Яах бол гэсэн догдлол хүн бүрийн сэтгэл дотор буцлаж байсан нь лавтай. Гэтэл нэг номын мөр хөөсөн, чүрийсэн буржгар залуу гарч ирдэг. Тэр бол Мүүс. Гэхдээ энэ кино тэр залууг ёстой охидын хүсэл, хөвгүүдийн мөрөөдөл болтол нь гаргаж чаддаг нь гайхалтай. За тэр залууст өгдөг сургамж сургаалийг болий. Тэндхийн бүжгийн баатл амьдралыг үнэн гоё харуулсан, бас тэр бүжгийн байр бол үнэхээр хорхой хүрмээр. Бас авч байгаа шагнал энэ тэр нь бол олон залуусыг бүжгийн амьдралд оруулна дөө.

Нөгөө устай талбай дээр бааталддаг хэсэг хамгий анхны ангайлгасан зүйл. Тэр усны цацар ч байгааг, аятайгаа таарч байгааг ёстой төгс л гэж хэлмээр. Мөн сүүлд гардаг, шийдвэрлэх баатл дээр гэрэлтэй хувцасаа гаргаж ирэхэд үнэхээр хамаг биений үс арзайсан. Тэгээд л түүнээс хойш ёстой л нэг кайфийг авсан даа. Тэгсэн арзайсан үсийг бүүр арзайлгаж нөгөө хүүхдүүд гарч ирсэн. За тэр бол киноны үнэн хүү оргил хэсэг. Харин тэр сэнсэн дээр зогсоод ундааг хөөргөдөг каадруудыг 3D-гээр үзэх юм сан.

Хамгийн утгагүй хэсэг бол шийдвэрлэх баатлынхан байраа алдчихаад, эргээд нэгдэж байгаа манайханыг ялагдвал байрыг чинь авч өгий гэж хэлж байгаа хэсэг. Шал үр дүнгүй, бас тийм ч киноны өрнөлд нөлөөлөөгүй хирнээ нөлөөлөх болов уу гэж тэр үед бодуулсан хэсэг. Утгагүй.

Бас Мүүс Кэйж хоёр энгийн найзууд, бие биедээ хайртай болдог нь их таалагдсан гэж байгаа. Киноны гол дүр болох хоёр хосоос гадна төсөөлөөчгүй байсан буржгар Мүүс найз охиноо үнсдэг хэсэг бол гайхамшигтай. Харин хуурах гэж очсоноо хайртай болчихдог, хайртай гэдгээ хэлсэн чинь хуурсан гэж боддог хэсэг бол кино болгон дээр л гардаг зүйл, гэхдээ хэцүү байсөөн.

Эцэст нь хэлэхэд үнэхээр хөгжилтэй, эрч хүчтэй, уйдаахааргүй гоё кино.

 

 

 

 

Аа харийн дараагийн сэтгэлийг гүн хөдлгөөнд оруулсан сүүдэр ший бол ДАВС гэдэг кино.

Яахаар ДАВС байдаг билээ гээд дэлхийн бүх хүн whoissalt.com-руу орсон байх аа тэ :P

Уламжлалт орсоын хэв маягийг шингээсэн үү, үгүй бол орос дуудлага нь нөлөөлсөн үү, лав л орос школтой надаа бол үнээр таалагдсан :D

Ерөнхийдөө бол эмэгтэй хүнээс гармааргүй үйлдлүүд гэдгээрээ ихэд алдартай. Өвөө орж ирэнгүүтээ орос дуудлагаа ярьдаг нь үнэхээр сонирхолтой, бас Солтын амьдрал бол үнэхээр гайхамшигтай өвөрмөц, мөн хахир хатуу. Яг л цементэн доороос нэвтлэн цэцэг ургаж байгаа мэт. Хэт төгс.

Маш их өрнөлтэй кино, өрнөл бүр нь сэтгэл хөдөлгөм. Хамгийн анх өвөө хяналтын камер дотор "You are Russian spy" гэж хэлдэг мөчөөс дуусах хүртэл та сандлаасаа чанга бариарай. Ямар боломжгүй зүйлүүдээс хэрхэн мултарч байгаа нь үнэн дээ сонирхолтой. Ширээний хөлийг базук болгож хэрэглэнэ гэж хэний толгойд багтах вэ? Бас маш сайн хулгайч хэхэ. Явж байгаад л малгай, хувцасаа үнэхээр мэрэгжлийн хумасладаг. Мөн хэд хэдэн удаа хувирдаг. Үсээ будаж хар болгочихоод явж байгаа нь үнэн зэвүүн. Тэр үедээ хийдэг үйлдлүүд нь бүр ч зэвүүн. Би спай биш гэж гэчингүүтээ ерөнхийлөгчийг аалзны хороор унгачихаад баригдаад гарч ирж байгаа нь, мөн сүүлд баригдчихаад гарч явахдаа Цасны Баавгайг алж байгаа хэсэг, дүүжлэгдээд байж байгаа хэсэг бол үнэн эвгүй, үнэхээр аймшигтай үйлдлүүд. Ер нь бол маш огцом огцом, эвгүй эвгүй үйлдлүүд болон түүний бүтээсэн дүр нь лаг сонирхолтой характерийг бүтээж чадсан.

Эрэгтэй болдог хэсэг үнэхээр Солт гэсэн. Солиулахынхаа өмнө, ахан дүүсээ хядчихаад явж байхад нь бас нэг орос найз нь онгоцонд таардаг нь сэтгэл жаахан тайвшруулсан ч цаашдаа юу болох нь мөн л тодорхой бус, тэр орос нөхөр хэний талд байгаа нь ойлгомжтой биш байсан болохоор догдлосон хэвээр. Тэгээд л цагаан ордны доод талд өөрийгөө дэлбэлдэг хэсэг бол бас л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр төгс хүмүүсийн төгс ажиллагаа.

Харин ойлгомжгүй үлдсэн зүйл нь тэр кино хайр бол ийм агуу гэдгийг үзүүлэх гэсэн үү, хэрвээ тийм биш бол үнэндээ утгагүй. Ганц муу аалзны мэдлэгтэй залуугаас болж бүхэл бүтэн улс орныхоо эсрэг босдог. Тэгсэнээ ганц муу Давс гэдэг хүүхэн очингуутаа хэн нь ч хэндээ ч итгэдэггүй, хамгийн төгс тагнуулуудыг зүгээр л хурууныхаа үзүүрээр устгачихдаг. Үнэн тэнэг хэсэг. За ер нь бол бодоод байх нь ээ хайр гэж юу юм бэ, энгийн биш, архаг эх оронч хүмүүжил хайрын өмнө хэрхэн эх оронлуугаа нулимдаг вэ гэдгийг л гаргасан хөсрийн санаа юм уу дөө. Өөрөөр хэлбэл үнэхээр чанга хатуу хүн хайраасаа болоод урваж байгаа нь тэнэг ч киноны турш гарах оньс, зангилаа, эгзэгтэй үйлдлүүд, тэдний тайлал зэрэг нь танд кайфыг мэдрүүлчихэж дөнгөх кино болсон.

...
- She's name is Salt
- My name is Evelyn Salt
- You are Russian spy
...

Солт ( Salt ) киноны шүүмж (Critique) #1


Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL

Солт-ын дүрийг бүтээлгэхээр анхандаа Tom Cruise-д санал тавьсан гэдгийг нь уншаад бүр гоё санагдлаа. "Энэ дүр ч эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулаад зогсохгүй, эр хүн шиг байх аюулгүй албаны ажилтаныг харуулах нь ээ" гээд л их л шимтлээ.

Ингэж байж нэг хүлээсэн өдөр ирдэг юм байжээ. Солт-ын нээлтэн дээр яаж байж суух газраа олох вэ дээ? Дээд давхарт хүлээж байхдаа хоёр охин хоорондоо киноны утга агуулгыг ярилцаж байхыг хальт сонслоо:

"-Солт-ыг Оросын тагнуул гээд, тэгээд Солт зугатаад... Тэх Angelina Jolie -ын нэр нь Эвелин Солт байхгүй юу."
" -Холливуд нээрээ хурдан юм аа. АНУ-д байгаа Оросын тагнуул байж болзошгүй гэр бүл гээд л цуу дэгдээд эхлэнгүүт тэрүүгээр нь кино хийчих юм."

Гэрэл унтарсан, кино эхэлсэн. (Би хэдэн минут хоцорсон болохоор яг яасныг мэдэхгүй. Гэхдээ л их гоё байсан гэдэгт итгэлтэй байна.) OMG (Би атейст), гайхалтай. Тэнэг болтлоо хүлээсэн минь талаар өнгөрөөгүй шүү.

Киноны эхний гуравны нэгд нь хэн нь хэнийхээ талд ороод байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Орлов зугатаад л, Солт нөхрөө хайгаад л, Солтын араас CIA (FBI ч билүү) хөөгөөд л, тэдний араас Ted Winter (хөгжилтэйгөөр харах юм бол Өвлийн Чихмэл Баавгай) Солт-ыг өмгөөлөөд л... Нэг бодлын хөгжилтэй.

Дараагийн гуравны нэгд Солтын юу хийгээд байгаад нь итгэхгүй алмайраад л... Би арай төвөгтэй, өөр юм хүлээж байлаа. Ахиад ямар нэгэн нууц тайлагдах гэж байгаа юм шиг. Тэрийг нь олох гэж үйлдэл болгоныг нь ажиглаад л...

Сүүлийн гуравны нэгт Солтыг эцсийн даалгавараа хэрхэн биелүүлэх, бүр биелүүлэх эсэхийг ч харахыг тэсэн ядан хүлээж суусан юм. (Нээрээ Jolie Цагаан Ордон руу орох гэж байхад нь зэвсгийн шалгах хэсэг дээр ямар гоё эрэгтэй болсныг харах хөгжилтэй байсан. Инээд хүрээд л явчихсан.)

2010 онд дэлгэцнээ гарсан Солт бүх л киноны туршид хэнийг ч уйдаахгүй, үргэлж цаашид юу болохыг мэдэх хүслийг нь төрүүлж, урам зориг хайрласан (ялангуяа Америкчуудад. Тэд нар маш сайн алуурчинтай боллоо шүү дээ. Лол) кино болж чадсан. Хэдийгээр киноны үйл явдал дуусаагүй юм шигээр төгсдөг ч түүнээс илүү сайн төгсгөл байхгүй. Солт эцсээ хүртэл өөрийнх амьдралыг балласан юм бүрээс, энэ тохиолдолд хүн бүрээс, хариугаа нэхэх болно. Кино театраас гарч явахад хүн бүр тийм л бодолтой байсан гэдэгт итгэлтэй байна.

Бичсэн: Anu Harchu ( on facebook )