Дотны найзтайгаа 19нд японд нээлтээ хийсэн Харри Поттер : Үхлийн Эрдэнэс киног үзэж ирээд киноны амт шинэхэн байгаа дээр бага зэргийн кино шүүмж бичихээр шийдлээ. Гэхдээ миний бичгийн чадвар сулийн дээр кино сонирхогч төдийхөн тул мэргэжлийн шүүмж болж чадахгүйг минь ойлгож үзэх байхаа гэж найдаж байна. Киноны эх зохиол болох сүүлийн цуврал номийг бараг 2 жилийн өмнө уншиж байсан болохоор ерөнхийдөө ямархуу үйл явдал өрнөхийг төсөөлж байсан ч дэлгэцэнд гарах өдрийг нь хоног тоолж шахуу хүлээсэн гэхэд болно. Нээлтийн эхний өдөр байсан болоод ч тэр үү кино танхимд үзэгчид ихтэй байсан ч япончуудаас илүү европчууд их байлаа. Кино эхлэхийн зэрэгцээ арийн эгнээнээс Харри гэж орилдон үзэх гэж яарч буй нь илхэн байв. Харин киноны нэрний хувьд, Deathly Hallows гэдгийг монгол хэл дээр үхлийн тахил, үхлийн адис гэх мэт янз бүрээр хүмүүс орчуулсан байсан боловч япон орчуулга нь `Үхлийн Эрдэнэс` гэсэн байна лээ.
Кино эхлэлээсээ л нилээдгүй хүнд өнгө аястай байх нь тодорхой байв. Шидтэний яам Волдеморт эргэн ирсэнийг зарлаж, Харри Поттер өөрийг нь хүлээж буй хувь тавилантайгаа нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Дамбледорийн дагагч нар шидтэний ертөнцийн итгэл найдвар болсон Харрийг Волдемортоос хамгаалахын тулд эргэн нэгдэцгээх боловч тэдний зарим амьд гарч чадахгүй нь Харрид хүнд цохилт болж байлаа. Тиймээс Харригийн хувьд, Волдемортийн эсрэг ганцаар тэмцэх нь түүнд илүү амар байв. Энэ удаагийн киноны гол зангилаа нь хоёр гол зүйл дээр төвлөрч байв......