Хутганы ирэн дээр ирсэн Беллагийн хувь тавилан яаж эргэх бол? Тэр цус сорогчийн амьдралыг сонгох болов уу, эсвэл жирийн хүн хэвээр үлдэх болов уу гэсэн олон асуултыг "Шинэ сар" бидэнд үлдээсээн. Эдний хариултыг авахаар бидний долоон сарын турш тэсэн ядан хүлээсэн "Хиртэлт" кино "Өргөө" кинотеатрт нээлтээ хийж бидний "магнайг тэнийлгэх" шиг болов.
Дэлхий дахины бестселлер "Бүрэнхий" номны гурав дахь ботиос сэдэвлэн хийгдсэн энэхүү кино нь уран зөгнөлийг үзэн яддаг хүнийг ч дэлгэцнээс хараа салгалгүй суулгаж чадах чанартай бүтээл болжээ. Учир нь "Хиртэлт" уран зөгнөл гэхэд дэндүү бодит сэтгэгдэл төрүүлж байлаа. Урьдын адилаар Беллагийн татгалзахын аргагүй "амттай" цусанд шуналтсан вампируудын дайралтыг хайр сэтгэлийн агуу хүчтэй гайхалтай хослуулсан. Гэвч хүний амьдралаас татгалзах шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж байсан хөөрхий охин эцэстээ өөрийн байх ёстой газраа олох болно.Үүнээс гадна түүнд цус сорогчийн хүйтэн үнсэлт эсвэл, хүн чонын дулаахан өврийн аль нэгийг сонгох хэцүүхэн шаардлага тулгарна. Түүний шийдвэр өөрийнх нь амь нас, ирээдүй, хүн байх эсэхтэй нягт холбоотой аж. Цаашилбал энэ ертөнцөд орших хоёр төрлийн аймшигт араатнуудын хоорондын эв найрамдал өндөрлөх эсэх ч мөн түүнээс хамааралтай..........
Гэвч "Хиртэлт" тэр чигээрээ хайр дурлалын тухай байсан гэвэл эндүүрэл юм. Нэгдүгээр цуврал дээр өөрийн хайрт залуу Жеймсээ Эдвардсын гарт алдсан Викториа Беллагаас өшөө авахаар зэхэж байж. Тэрээр өөрийн соёогоор шинэ цус сорогчдыг "төрүүлээд" зогсохгүй, Калленсийнхны эсрэг вампируудын арми бүрдүүлж аймшигт тулаанд урин дуудна. Беллаг болон түүний гэр бүлийнхнийг аврахын тулд цусан идэштэн, хүн чонууд хамтрахаас аргагүй. Учир нь "үхээд сэхсэн" эхний сарууддаа вампирууд хамгийн хүчирхэг байдаг аж.
No comments:
Post a Comment