Sunday, September 5, 2010

Кино тойм, шүүмж бичих талаар (зөвлөгөө)

Сайн байцгаана уу.

Хүн болгон л үзсэн киноныхоо талаар чөлөөтэй санасан бодсоноо бичих нь зүйн хэрэг юу ч бичсэн болно доо. Гэхдээ кино шүүмж тал руу гаа гэвэл бас арай цэгцтэй дэс дараатай бичвэл дээр байх гэж үзэж байна. Мөн бичих гэж буй киногоо үзэхээс гадна давхар жүжигчид, кино баг гэх мэт зүйлсүүдийг тодорхой хэмжээгээр судалбал сайн хэрэг. Саяхан зарласан Кино шүүмжийн уралдаанд ирүүлсэн хүмүүсийн review харлаа. Үүнээс үүдэн Кино шүүмж бичих талаар өөрийн зарим бодлоо хуваалцая. 

Ерөнхийдөө Review/кино тойм/ ба Critic/кино шүүмж/ гэсэн ойлголт байх бөгөөд эдгээрийг холихгүй бичвэл зүгээр. Аль болох сонирхолтой талаас нь бичих гээд үз.

Эхлээд Review/кино тойм/ -д ерөнхий утга санааг агуулгыг нь товчхон дурдаж кино зохиол болон ямар баг бүрэлдэхүүн оролцсон тухай, мөн үзүүштэй хэсгүүд болон өөрт таалагдсан кадраа бичвэл зүгээр.

Critic/кино шүүмж/ дотроо харин эсрэгээр нь таалагдаагүй хэсгүүд болон ажигласан алдаа мадаг цаашлаад киноны зураг авалт, дуу оруулалт, жүжигчид найруулга зэрэг талаар өөрийн дүгнэлтээ бичнэ.

За тэгээд энэ талаар илүү судлая гэвэл Англи хэл дээр интернетээс бодитоор барууны болон зүүний  шүүмжлэгч нарын бичсэнийг уншаад бай. Харин Hantulga.com ийн Монгол кино шүүмж хэсгээс та харин хангалттай жишээ унш ч болно. Амжилт хүсье.

Бичсэн: Эрдэнэбаатар (Монголын кино фанатууд группын дэргэдэх "Кино шүүмж" багын ахлагч)

"Step up 3" - Review, Critic by Erdenebaatar

Энэхүү цуврал киноны талаар өөрийн бодлоо бичье.

Америкт төрж өссөн хятад гаралтай цэл залуухан Jon Chu найруулагч маань Step up цуврал дээр 2-р дугаар ангиас нь хойш ажиллаж байгаа бөгөөд энэ анги дээр 3D технологи ашигласан нь олны талархлыг хүртэж байна. Харин одоо бол  Justin Bieber ийн тухай хийгдэж байгаа кино дээр ажлаад завгүй сурагтай.

Киноны зохиолын хувьд бол бусад бүжигтэй кино  дээр гардаг шиг нийтлэг байв.
Далайн дээрэмчин, Самурай гэх Нью –Йорк хотын 2 том бүжгийн бүлгэм хоорондоо тэмцэлдэнэ, Эсрэг талын Самурай бүлгэмийн ахлагч охин дүүгээ Далайн дээрэмчин бүлгэмд тэдний бүжгийн хөдөлгөөнүүдийг тагнуулж дэлхийн аваргын тэмцээн түрүүлэх санаатай оруулах боловч түүний дүү зорилгоо умартан Далайн дээрэмчин бүлгэмийн ахлагчтай хайр сэтгэлтэй болж цаашид ээдрээтэй асуудлууд үргэлжлэнэ. 

Киноны нэгэн кадр дээр skateboard унан давхих залуус гудамжинд ил зарж байгаа өрөөстэй номууд дээр очин авч байгаа хэсэг бол их таалагдсан учир нь гаднаас нь хархад хэзээ ч ном уншихгүй байхдаа гэсэн байдалтай харагдах залуус интернет даяарчлагдсан энэ үед ном барин авч байгаа нь бусад орны үзэгч залууст бид ч гэсэн ном уншдаг юм шүү хэмээн хэлж буй мэт санагдсан.

Мөн Нью-Йорк хотын залуусын өдөр тутмын чөлөөт хувцаслалтыг хэрхэн хослуулж донжтой өмссөн байхыг эндээс тод томруун харж болохоор байв.

Харин тэр гэрлэн диод он хувцастай бүжиглэдэг хэсэг дажгүй харагдаж байсан усан дээр бүжиглэдэг хэсэг бол өмнөх ангийн гадаа бороонд бүжиглэдэгтэй адил санаа гишгэх тоолондоо ус үсчүүлээд л харин 3D гээр үзэхэд ч өөр хэрэг л дээ. Мөн Та бүжиглэж чадах уу тв шоунд оролцож байсан бүжигчдээс ч харагдаж байлаа.

Киноны Мoose, Camille хоёр эвлэрч байгаа хэсэг дээр хуучны 70-80оны, дээр үеийн дуун дээр бүжиглэдэг нь өвөрмөц бөгөөд Кард шилжихгүй дан зураглаачийн шийдлээр нэг дүрсээр салахгүй дагаж хийдэг музыклын өнгө аястай мэт оруулж өгсөн нь хэмнэл ихтэй кино н дунд бас хөөрхөн л юм билээ.

Киноны саундтрэкүүд бол хангалттай байлаа гэхээр байна. Цомог нь л гэхэд 36 траск. Flo Rida, David Guetta нарын хамтран дуулсан Club Can't Handle Me дуу нь тун дажгүй болсон нэлээд сонс ч байна. Харин нэг зүйл нь саяхан 5 сард нээлтээ хийсэн Англичууд буюу BBC гийн бүтээсэн Street dance хэмээх кино н дээр явдаг Madcon ны Beggin дуу Step up дээр ч бас явж байв. Street dance бол европ Step up бол америк хэв маягийг харуулсан гэсэн кинонууд байх гэж бодном.


Жүжигчдийн хувьд бол боломжийн санагдсан Бразил хоёр ихэр бүжигчид бол киноны хөгжилтэй инээдтэй хэсгүүдийг илэрхийлж байсан нь бас нэгэн чимэг болж байлаа.

Luke ийн дүрд тоглодог Rick Malambri бол чамгүй хэдэн кинонд тоглосон анх загвар өмсөгч байсан төдийгүй бидний өдөр тутамдаа өмсдөг Abercrombie брендийн сурталчилгааны зурагт орж байжээ.

Sharni Vinson буюу Natalie гийн дүрд тоглодог бүсгүй маань Сиднейд төрсөн бөгөөд миний мэдэхээр дэлгэцийн бүтээлээсээ илүүтэй тв цувралд нэлээн тоглодог юм  шигээ.

Бидний танил Adam G. Sevani буюу энэ жил насанд хүрч байгаа Буржгар үст Moose маань 2-р анги дээрхээ бодвол том болжээ хэхэ.

Moose ийн найз охин Camille ийн дүрийг бүтээдэг Alyson Stoner энэ жил 17 той ч Голливудад нэлээд алдартай нэгэн. Kung Fu Magoo хүүхэлдэйн д дуу оруулсан юм билээ.

Step up 3 дээр нэг авууштай санагдсан нь 2 ч хүн хос мэргэжилтэй болж байна. Жишээ нь Moose цахилгааны инженерээр сурж байгаа мөртлөө давхар бүжигчин гэх мэргэжилтэй болмоор байна гэж сургуулийнхаа захирал дээр орно бас Luke бүжигчин мөртлөө Калифорни кино академид элсэж байгаа нь хүн заавал нэг ажил хийх албагүй давхар давхар сонирхлоо гээлгүй авч явахыг харуулсан мэт.

Зарим нэг жижиг алдаа мадаг мэт харагдсан зүйлс гэвэл. Хамтлаг нь бүжгээр тулалдах гээд байхад Moose ийн маш чухал шалгалт нь яг давхцаж таардаг кинон дээр шалгалт эхэлж байдаг бөгөөд мань эр ч бүжгийн тулаан дээрээ ам мөлтөс ирж амждаг тэгээд эцэст нь тэр шалгалт яасан нь учир бүтээлэг үлдсэн өгсийм үү эсвэл хаяад гараад ирсэн юм болов уу бүү мэд. Бас Нью-Йоркийн их сургуулиас Хятад хорооллын хороонд дугуйгаар тийм хурдан ирчихдэг. Мөн Luke Natalie хоёр зураг авдаг жижиг бүхээгт анх таардаг тэнд 3 удаа гэрэл анивчдаг тэр гэрэл анивчих тоолонд тэд эгц өөд өөдөөсөө харсан байдаг тэндээс гүйн гарахдаа гарсан зургаа авалгүй орхиод явдаг. /за дараа нь очиод авсан гэж бодий/ Luke тэй муудсаны дараагаар Natalie гэнэт тэр зургийг бариад харж сууна. 4-5 хэсэг зураг авахуулсан бүр хажуу тийшээ харснаар 2 ч зураг байх шиг. Уул нь кинон дээр 3 удаал авахуулсан даа. Мөн Luke Natalie-г дагуулан агааржуулалтын аварга том сэнсний хажууд ирэхэд нь Luke ирлээ гэсэн шиг яг дээр нь гарангуут шууд ажиллах жишээний. Энэ кинон дээр HP брендийг бас сурталчлаад амжваа. Luke ийн хэрэглэдэг бүхэл компьютер нь Desktop, laptop ч бай  ‘HP’.

Эцэст нь киноны туслах дүрийн нэг залуугийн ярилцлагыг сонсож байнх нээ:
Бид энэхүү киногоороо залууст нэгэн мессежийг хүргэхийг зорьсон тэр юу бэ гэхээр Зорьсон зорилгоо хаялгүй тууштай тэмцэж амжилттанд хүрэх гэж байсан санагдана. Энэ кино бол үнэхээр дээрх залуугийн хэлсэнчлэн залууст бас нэгэн мессеж болж чадахаар кино байлаа.

“Step Up” Review by Orgil Кira (Тойм шүүмж)

Юуны өмнө энэхүү гайхалтай киног Монголын кино сонирхогч мянга мянган хүүхэд залууст хүргэж буй “Өргөө” кино театр болон “Mongolian Movie Fanatics” группийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Миний бие кино сонирхогч, бусадтай адил жирийн нэгэн. Хүмүүсийн бичсэн бүх шүүмж, тоймыг уншиж үзлээ. “Солт”, “Персийн хунтайж”, “Eclipse” киноны тухай бичсэн байсан тул тэнцвэрт байдлыг хадгалах, мөн өөрийн сонирхлын үүднээс энэ удаад “Step Up” киноны тухай бичихээр шийдлээ.

“Step Up” киног эхнээс нь авхуулаад бүх ангийг нь үзсэн. Юм бүхэн эхлэхэд анхны алхам хийдгийн адилаар “Step Up” –н анхны алхамыг 2006 онд Channing Tatum даруухан эхэлдэг бол, 2008 онд гарсан хоёрдугаар ангид “ХАМТЛАГ”, “ГУДАМЖНЫ БҮЖИГ” гэсэн ойлголт илүү мэдрэгдэхийн зэрэгцээ бүжгийн тулаант киноны томоохон төлөөлөгч болсон гэдгээ олонд харуулж чадсан билээ. Тухайн үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Jabbawockeez” бүжгийн хамтлаг кинонд тоглосон нь киноны нэр хүндийг нь улам өргөж байлаа. Харин тэдний бүжиглэдэг хэсгийг хожим киноноос хассан юм. 3D технологи хүчээ авсан энэ үед киноны хамт олон цаг үеэсээ хоцрохыг хүссэнгүй. Гуравдугаар ангиа 3D технологиор чимлээ. Хэдийгээр би 3D-р үзээгүй ч гэлээ ойрын үед кино үзээд тэгэж их сэтгэл минь хөдлөж байсанг санахгүй байна. Үнэхээр хүний сэтгэл зүрхэнд хүрсэн гайхалтай бүтээл болж чаджээ.

Step Up-ийн хамгийн томоохон өрсөлдөгч кино бол “Stomp the Yard”. 2007 онд дэлгэцнээ гарсан. Тухайн үедээ бас л залуусыг доргиож явсан кино. Туслах дүрд R&B дуучин Chris Brown тоглосон нь залуусыг татах нэгэн арга байлаа. Харин Stomp the Yard 2: Homecoming 2010 онд гарсан ч ёстой л нөгөө чигчий хурууны чилээ гаргахгүй гэдэг шиг “Step Up 3D” –д ямар ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Иймээс “Stomp the Yard” болон “Step Up” ийг харьцуулах нь утгагүй хэрэг болж ирлээ... За гол зүйлээ бичье.

ЮУНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ВЭ: Люк хэсэг залуусаас камераа барин ярилцлага авч буйгаар кино эхэлнэ. Асуусан асуулт нь "Бүжиг ба таны амьдрал".
Тэд: "Бүжиг миний амьдралыг аварсан", "Би бүжиглэж байхдаа л өөрийгөө хэн нэгэн гэдгийг мэдэрдэг", "Надад эрх чөлөөг олгодог ганц зүйл бол бүжиг юм" гэцгээнэ. Люк-д бүжиглэхээс гадна кино бүтээх авьяас чадвар бий. Өмнөх ангид туслах дүр бүтээж байсан ч энэ ангийн гол дүрүүдийн нэг болж чадсан хүн бол Мүүс юм. Тэрээр Нью-Йорк-ийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцахаар ирэх боловч өөрийн ганц хийх дуртай зүйлээ орхиж үл чадна. Энэ бол бүжиглэх... Түүнийг эцэг эх нь "Савсаганахаа больж, бодит амьдралд эргэн ор" гэж хэлдэг. Ээж аавын үг ч үнэний ортой. Дан ганц бүжиглээд хоолоо олж идэхгүй гэдгийг кинонд далдуур хэлж байгаа...Яг л манай дүү "би дотачин болно гэж ярьдаг шиг..."
Жишээ нь: Люк бүжиглэхгүй ч киногоо хийгээд явж болно. Харин Мүүс инженер болоод хаа нэгтээ ажиллана. Гэхдээ энэ бүхэн бүжиггүйгээр хэзээ ч болохгүй байсан байж болно л доо. За за утгагүй зүйл биччихлээ, уучлаарай. Энэ чинь бүжгийн кино шүү дээ. Эргээд сэдэвтээ орье............................