Thursday, September 2, 2010

"The Twilight Saga: Eclipse" review by Uuganbayar Davaadorj ( Тойм шүүмж )

Фэйсбүүкийн Mongolian Movie Fanatics группэд нэгдэж өчигдөр буюу 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр Өргөө кино театрт “Twillight saga – Eclipse” киноны Монгол дахь анхны үзэгчдийн нэг болж үзлээ. Өнөөдөр Өргөөд уг кино албан ёсны нээлтээ хийнэ. Үүнээс урьтаж нэг хоногийн ч өмнө болтугай үзүүлсэн группийнхэнд талархсанаа дахин илэрхийлье.

Ингээд блогтоо уг киноны тухай сэтгэгдлээ бичихийг хүслээ.

Өмнөх хоёр ангийг нь үзсэн болохоор энэ ангийг үнэхээр удаан хүлээж байж үзлээ.

Киноны зохиол, үйл явдал:
Залуусын хайрын тухай зохиол шүү дээ угаас. хэхэ. Хайрын гайхалтай өгүүллэг. Хүний амьдралд тохиолдох энгийн үйл явдлыг илүү уран дүрслэлтэйгээр илэрхийлсэн санагдсан. Үйл явдлаас таалагдаагүй нэг хэсэг нь жүжигчдийг хэтэрхий рекламдах гээд байсан шүү. Бусдаар бол уйдах завгүй л байлаа. Уяран хайлж, инээн хөхөрч, ер нь бүх л зүйлийг шингээжээ. Хайрын гурвалжин, тэр дунд гол дүр Белла хэрхэн зөв шийдвэр гаргаж байгаа. Шийдвэр гаргахад ямар хүнд хүнд асуудлууд гарч байсан зэрэг. Сэтгэл зүрхээ дагах уу, эсвэл оюун санаагаа дагах уу гээд л…
Киноны төгсгөлд Белла хэлэхдээ “Би хэн байх ёстой вэ? болон хэн бэ? хоёрын хооронд шийдвэр гаргалаа” гэдгээр ерөнхий санааг ойлгож болох болов уу.
За мөн ганц Беллагийн хайр бус, бусад дүрүүдэд тохиолдсон хайрын түүхүүдийг шигтгэж өгсөн нь хүний амьдралд тохиолдох олон янз үйл явдлыг энгийнээр өгүүлж, залууст сургамж өгч чадсан болов уу. Мөн хайр нь ямар ямар байдаг гээд л… өгүүлсэн санаа их байлаа.

Үзэгчид:
Өчигдрийн хувьд үнэхээр кино сонирхогчид, тэр дундаа уг цувралын фенүүд ирсэн байлаа. Тиймдээ ч тэр үү зал тэр чигтэй нэг хүн шиг л, эсвэл бие биенээ эртнээс мэддэг залуус шиг л байлаа. Тэгэж үзэх үнэхээр сайхан байсан шүү. Киноны оргил хэсгүүдэд алга ташаад, зарим хэсэгт инээлдэцгээгээд, хоорондоо ярилцаад… Ер нь кино үзэхэд цуг үзэж байгаа үзэгчид бас чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Дүрүүд:
Киноны эсрэг дүр болох Викториягийн дүрд өөр хүн тоглосноос бусдаар бол дүрүүдэд өөрчлөлт ороогүй байлаа. Викториягийн хуучин дүр нь илүү ширүүн царайтай байсан (надад таалагдаж байсан) бол энэ анги дээр арай зөөлөн төрхтэй жүжигчин тоглуулжээ (таалагдаагүй).
Энэ ангиас шилдэг жүжигчнийг нь нэрлэ гэвэл Беллагийн дүрд тоглосон Kristen Stewart-ийг нэрлэх байна. Хоёр залуу юу? Жекоб ч өөрийгөө л рекламдаад дуусах шиг боллоо доо. Тэр хүнд ганц цамц олдохгүй байх шиг байна лээ. хэхэ. (наргиа)
Заза дүрүүдийн талаар өөр хэлээд байх үг олдохгүй байна.

Кинонд гардаг зарим үг хэллэг үзэгчдийн сэтгэлд үлдэж, хэрэглээ болчихдог шдээ. Жишээ нь: Terminator кинонд гардаг “I’ll be back” гэдэг үг байдаг шдээ. Монголоос бол “Гол гарна” ч гэдэг юм уу. Энэ кинонд бас тийм үг байлаа.

Уулын оройд Беллаг эсрэг талын цус сорогчдоос хамгаалах гэж майханд хонуулахаар болдог. Гэтэл шөнө цасаар шуурч Белла хөлдөж үхэх шахна. Эдварт хүйтэн цус сорогч учраас юу ч хийж чадсангүй. Харин цасан шуурганаар гаднаас Жекоб цээж нүцгэн хөлөрчихсөн орж ирнэ дээ. Хэзээ ч даардаггүй хүн чоно Беллаг дулаацуулах санал тавина. Эдвард дургүйцнэ. Тэр хэсэгт л киноноос үлдсэн “лайтай” үг гарна даа.

Жекоб – “I’m hotter than you” Орчуулга нь “Би чамаас халуун.” Гэхдээ хар ярианд ярьдгаар “Би чамаас халуухан шүү” (sexy) гэдэг байдлаар бас ойлгож болно. хэхэ. Магадгүй энэ үг цааш яригдах байх.

За тэгээд эцэст нь хэлэхэд заавал нэг үзээрэй. Үзэхдээ хүн чоно, цус сорогчийн тулаанд анхаарлаа хандуулахаас урьтаж хайрын түүхүүдийг шимтэж үзээрэй.

Монголын кино фанатудын групп

http://www.facebook.com/group.php?gid=136527243042128


Энд бий:
http://uugand.wordpress.com/2010/07/16/twillight-saga-eclipse/

No comments:

Post a Comment