Thursday, September 2, 2010

"Salt" movie review by ****** ( Тойм шүүмж )

Ямарваа нэг киног үзэхээсээ өмнө тэсэлгүй интернэтээр хэсч тухайн киноныхоо талаар урдчилаад үйл явлыг нь уншчихдаг нь миний нэг сул тал л даа. Ихэнх хүмүүс ингэх нь киногоо ямарч сонирхолгүй болгочихоно гэж үздэгээс тэр. Би харин өөрөө үүнтэй нэг их санал нийлээд байдаггүй ч Солт-ын үйл явдлыг уншаад бараг л унтах шахсан гэхэд болно. Киноны үйл явдал үнэхээр хуучинсаг байсан, 2010 гарчаад байхад хаа байсан хүйтэн дайн ярьж туйлширсан алан хядагч маягийн хэдэн нөхөр, (мэдээж ерөнхийлөгчийг алаад хаа нэг тийшээ пуужин харваж эрх мэдлээ тогтоох хүсэлтэй) за тэгээд тэр хэдтэй тулж “ертөнцийг” аврах цорын ганц гол баатар (тэрэнд нь итгэх эрүүл ухаантай нэг ч хүн байхгүй) гэх мэтчилэн бла, бла, бла....байдаг л зүйлс. 

Фэйсбүүкт attending хийсэндээ бараг харамсах шахлаа. Гэвч кино дөнгөж эхэлмэгц өмнөх бодол маань Орлов “…Then you are a Russian spy...” гэж хэлдэгээс авхуулаад 100 хувь өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй болов уу. Киноны ерөнхий утга санаа хуучин байсан гэдэг бодлоо өөрчлөөгүй ч гол баатар болох Эвилэн Солтын дүр, түүний баатарлаг боловч эмгэнэлтэй хувь тавилан, амьдралын хатуу бодит үнэнийг хэрхэн хүлээн авч хариу үйлдэл үзүүлж байгаа нь ойрд үзээгүй шинэлэг зүйл байлаа.

Үйл явдлын өрнөл, дүрүүдийн хоорондын тулаан, зураг авалт гэх мэтийн хувьд бол хариуцсан хүмүүс нь ажилаа сайн хийснээр уг киноны улиг болсон үйл явдыг цоо шинэ мэт санагдуулам болгож чадсныг магтууштай. Харин баатрууд хоорондоо оросоор ярьдаг хэсэг, манай хойд хөршийнхөн үзээд инээд нь хүрцгээж л байсан байхдаа? (гэхдээ Солт маань багаасаа төрлөх хэл гэхээсээ илүү англи хэлээр ярихыг заалгасан болхоор уучилж болох л юм)

Мөн киноны нээлт АНУ-д ОХУ-ын тагнуулууд баригдсан гэх мэдээлэл гарсантай давхцан нээлт нь болсон болоод ч тэрүү олны сонирхолыг ихээхэн татсан нь дамжиггүй. Ямартай ч дайснууд нь оросууд байсан ч дэлхийг дайны хөлөөс аварсан нь бас Орос байсан болохоор ямар нэгэн улс төрийн хямрал гарахгүй гэж найдна.

Энэ бүхний эцэст Солт гэж хэн бэ?

Эхэндээ цагаачилж ирсэн эх орондоо үнэнч CIA-ын ажилтан, ахиулаад харвал замдаа таарсан хэнийг өршөөлгүй цааш нь харуулах Орос тагнуулч, гэвч энэ бүхний цаана CIA юмуу КГБ-ын гар хөл биш зөвхөн өөрийн үзэл бодолдоо үнэнч амар тайван амьдрахыг хүссэн Эвилэн Солтыг олж харж болох юм.

Утга санаагаараа шилдэг гэж тооцогдохгүйч action төрөлдөө нэг үзсэн байхад харамсахгүй л кино болсон санадсан даа.

 

review by Haha Hehe ( facebook )

"Salt" critique by Tsebu Ganbat ( шүүмж )

Товчхон бичихэд сайн жүжиглэлт, сайн зураг авалт, сайн эффект, сайн стант (stunt), сайн дуу оруулалт/саунд эффект гэх зэрэг холливүүдийн стандартыг хангаж чадсан кино, гэвч зохиол тал дээр тийм ч сайнгүй бөгөөд, Цаг гариу action үйл явдлаар бөмбөгдүүлсээр кино төгсөв. Салт кино нь дундаж хэмжээнд хүрэхүйц тагнуулч жанрын кино болсон гэж хувьдаа дүгнэж байна.

Зохиолын хувьд эхлэхдээ хүчтэй эхэлсэн нь Салт оросын тагнуулч гэж сэрдэгдэх болсон, улмаар өөрийг нь цагдан хорихоос үл айн харин нөхөр нь сураггүй болсонд тэрээр нөхрөө хайхаар хамт ажилладаг нөхдөөсөө зутгана. Энэ үед олон янзын адал явдалт гарсан нь чөлөөт зайгүй action-оор бөмбөгдүүлэв... Тэрээр Оросын тагнуулч гэдэг нь батлагдаад ирэхэд сонирхолтой болох нь дээ гэж бодтол нөхрийг нь алсан Орос ахан дүүсээ хүйс тэмтэрдэг. Энэ хэсэг нь киноны зангилаа болох байтал миний хувьд сэтгэл санаанд хүрсэнгүй, үнэндээ чадварлаг тагнуулч ямар байхыг харах гэсэн биш харин хайр дурлал өшөө авалт болж сэдвээсээ хазайгаад явчихсан. Энэ хэсгээс л кино зохиол утгаа алдаж эхэлсэн. Миний сонирхол хамгийн буурсан үе нь Америк орныг авардаг хэсэг мөн Оросын чадварлаг тагнуулч болох Winter-ыг алдаг хэсэг. Жоли-д хэрцгий дүр нь зохиогүй юм шиг. Киноны зохиол яагаад явцгүй болсон гэхээр өрнөл болон зангилааг маш муу болон дахин өрнөл гаргасан явдал юм, хувьдаа за одоо Салт Орос орныхоо төлөө гэтэл Америкийг аврахын төлөө зүтгэдэг. Холливүүд болсон хойно манай талын баатар бүгдийг зодно, хядна, үл үхнэ, бүх л зүйл төлөвлөсөн ёсоор болно Америк номер нэг, эдгээр хуучирсан үйлдлүүд надад Салт киног үнэлэх үнэлэмж багассан гэж хэлж болно.

Сүүлд бичихэд, энэхүү киноны хоёрдугаар анги гарахгүй л болов уу. Зохиол дээр Салт гүйгээд дуусдаг ч харин дараа нь яах вэ гэдэг асуудал кино зохиолчдод том асуудал болохоос гадна. Маш үнэтэй бүтсэн кино нь дөнгөн данган зарлагаа нөхсөн байдал нь ард нь байгаа Спонсор, Продюсерүүдэд нь таатай санагдаагүй бол уу. Салт-ыг нэг удаа үзэхэд сайхан action киноны мэдрэмж авах боловч сэтгэлд үлдэх зүйл байсангүй бусад тагнуулчын кинотой харьцуулахад.

Өгөх үнэлэмж 6/10

"Twilight Saga: Eclipse" review by Claret Tumenbayar ( Тойм шүүмж )

Хутганы ирэн дээр ирсэн Беллагийн хувь тавилан яаж эргэх бол? Тэр цус сорогчийн амьдралыг сонгох болов уу, эсвэл жирийн хүн хэвээр үлдэх болов уу гэсэн олон асуултыг "Шинэ сар" бидэнд үлдээсээн. Эдний хариултыг авахаар бидний долоон сарын турш тэсэн ядан хүлээсэн "Хиртэлт" кино "Өргөө" кинотеатрт нээлтээ хийж бидний "магнайг тэнийлгэх" шиг болов.

Дэлхий дахины бестселлер "Бүрэнхий" номны гурав дахь ботиос сэдэвлэн хийгдсэн энэхүү кино нь уран зөгнөлийг үзэн яддаг хүнийг ч дэлгэцнээс хараа салгалгүй суулгаж чадах чанартай бүтээл болжээ. Учир нь "Хиртэлт" уран зөгнөл гэхэд дэндүү бодит сэтгэгдэл төрүүлж байлаа. Урьдын адилаар Беллагийн татгалзахын аргагүй "амттай" цусанд шуналтсан вампируудын дайралтыг хайр сэтгэлийн агуу хүчтэй гайхалтай хослуулсан. Гэвч хүний амьдралаас татгалзах шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж байсан хөөрхий охин эцэстээ өөрийн байх ёстой газраа олох болно.

Үүнээс гадна түүнд цус сорогчийн хүйтэн үнсэлт эсвэл, хүн чонын дулаахан өврийн аль нэгийг сонгох хэцүүхэн шаардлага тулгарна. Түүний шийдвэр өөрийнх нь амь нас, ирээдүй, хүн байх эсэхтэй нягт холбоотой аж. Цаашилбал энэ ертөнцөд орших хоёр төрлийн аймшигт араатнуудын хоорондын эв найрамдал өндөрлөх эсэх ч мөн түүнээс хамааралтай..........

"The Twilight Saga: Eclipse" review by Uuganbayar Davaadorj ( Тойм шүүмж )

Фэйсбүүкийн Mongolian Movie Fanatics группэд нэгдэж өчигдөр буюу 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр Өргөө кино театрт “Twillight saga – Eclipse” киноны Монгол дахь анхны үзэгчдийн нэг болж үзлээ. Өнөөдөр Өргөөд уг кино албан ёсны нээлтээ хийнэ. Үүнээс урьтаж нэг хоногийн ч өмнө болтугай үзүүлсэн группийнхэнд талархсанаа дахин илэрхийлье.

Ингээд блогтоо уг киноны тухай сэтгэгдлээ бичихийг хүслээ.

Өмнөх хоёр ангийг нь үзсэн болохоор энэ ангийг үнэхээр удаан хүлээж байж үзлээ.

Киноны зохиол, үйл явдал:
Залуусын хайрын тухай зохиол шүү дээ угаас. хэхэ. Хайрын гайхалтай өгүүллэг. Хүний амьдралд тохиолдох энгийн үйл явдлыг илүү уран дүрслэлтэйгээр илэрхийлсэн санагдсан. Үйл явдлаас таалагдаагүй нэг хэсэг нь жүжигчдийг хэтэрхий рекламдах гээд байсан шүү. Бусдаар бол уйдах завгүй л байлаа. Уяран хайлж, инээн хөхөрч, ер нь бүх л зүйлийг шингээжээ. Хайрын гурвалжин, тэр дунд гол дүр Белла хэрхэн зөв шийдвэр гаргаж байгаа. Шийдвэр гаргахад ямар хүнд хүнд асуудлууд гарч байсан зэрэг. Сэтгэл зүрхээ дагах уу, эсвэл оюун санаагаа дагах уу гээд л…
Киноны төгсгөлд Белла хэлэхдээ “Би хэн байх ёстой вэ? болон хэн бэ? хоёрын хооронд шийдвэр гаргалаа” гэдгээр ерөнхий санааг ойлгож болох болов уу.
За мөн ганц Беллагийн хайр бус, бусад дүрүүдэд тохиолдсон хайрын түүхүүдийг шигтгэж өгсөн нь хүний амьдралд тохиолдох олон янз үйл явдлыг энгийнээр өгүүлж, залууст сургамж өгч чадсан болов уу. Мөн хайр нь ямар ямар байдаг гээд л… өгүүлсэн санаа их байлаа.

Үзэгчид:
Өчигдрийн хувьд үнэхээр кино сонирхогчид, тэр дундаа уг цувралын фенүүд ирсэн байлаа. Тиймдээ ч тэр үү зал тэр чигтэй нэг хүн шиг л, эсвэл бие биенээ эртнээс мэддэг залуус шиг л байлаа. Тэгэж үзэх үнэхээр сайхан байсан шүү. Киноны оргил хэсгүүдэд алга ташаад, зарим хэсэгт инээлдэцгээгээд, хоорондоо ярилцаад… Ер нь кино үзэхэд цуг үзэж байгаа үзэгчид бас чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Дүрүүд:
Киноны эсрэг дүр болох Викториягийн дүрд өөр хүн тоглосноос бусдаар бол дүрүүдэд өөрчлөлт ороогүй байлаа. Викториягийн хуучин дүр нь илүү ширүүн царайтай байсан (надад таалагдаж байсан) бол энэ анги дээр арай зөөлөн төрхтэй жүжигчин тоглуулжээ (таалагдаагүй).
Энэ ангиас шилдэг жүжигчнийг нь нэрлэ гэвэл Беллагийн дүрд тоглосон Kristen Stewart-ийг нэрлэх байна. Хоёр залуу юу? Жекоб ч өөрийгөө л рекламдаад дуусах шиг боллоо доо. Тэр хүнд ганц цамц олдохгүй байх шиг байна лээ. хэхэ. (наргиа)
Заза дүрүүдийн талаар өөр хэлээд байх үг олдохгүй байна.

Кинонд гардаг зарим үг хэллэг үзэгчдийн сэтгэлд үлдэж, хэрэглээ болчихдог шдээ. Жишээ нь: Terminator кинонд гардаг “I’ll be back” гэдэг үг байдаг шдээ. Монголоос бол “Гол гарна” ч гэдэг юм уу. Энэ кинонд бас тийм үг байлаа.

Уулын оройд Беллаг эсрэг талын цус сорогчдоос хамгаалах гэж майханд хонуулахаар болдог. Гэтэл шөнө цасаар шуурч Белла хөлдөж үхэх шахна. Эдварт хүйтэн цус сорогч учраас юу ч хийж чадсангүй. Харин цасан шуурганаар гаднаас Жекоб цээж нүцгэн хөлөрчихсөн орж ирнэ дээ. Хэзээ ч даардаггүй хүн чоно Беллаг дулаацуулах санал тавина. Эдвард дургүйцнэ. Тэр хэсэгт л киноноос үлдсэн “лайтай” үг гарна даа.

Жекоб – “I’m hotter than you” Орчуулга нь “Би чамаас халуун.” Гэхдээ хар ярианд ярьдгаар “Би чамаас халуухан шүү” (sexy) гэдэг байдлаар бас ойлгож болно. хэхэ. Магадгүй энэ үг цааш яригдах байх.

За тэгээд эцэст нь хэлэхэд заавал нэг үзээрэй. Үзэхдээ хүн чоно, цус сорогчийн тулаанд анхаарлаа хандуулахаас урьтаж хайрын түүхүүдийг шимтэж үзээрэй.

Монголын кино фанатудын групп

http://www.facebook.com/group.php?gid=136527243042128


Энд бий:
http://uugand.wordpress.com/2010/07/16/twillight-saga-eclipse/

"The Twilight Saga: Eclipse" , "Salt" movie review by Mazaalai Man ( Тойм шүүмж )

Энэний талаар дурьдахаас өмнө бараг бичигдээгүй хууль болсон нэг зүйлийн талаар дурьдах нь зүйтэй байх. Юу гэхээр кино шүүмжлэгчдийн зүгээс хатуухан үнэлгээ ихэнхдээ хүртдэг хэдий ч аливаа нэгэн борлуулалт сайтай (бэстсэллэр) номыг дэлгэцийн бүтээл болгоод, тэр нь сайн ч бүтээл болсон муу ч бүтээл болсон ашиг орлогыг хүүлдэг, мөн хүмүүс хоорондоо сайн муу дэлгэцийн бүтээл болсон гэх хоёр туйл үүсгэдэг нь бараг бичигдээгүй хууль болсон мэт. Хамгийн том жишээ гэвэл Харри Поттэр, Бөгжний эзэн, Да Винчигийн Код, Загалмайлсан эцэг, Жиргээ шувууг хөнөөх нь (To Kill a Mockingbird) , Нарниагийн домог, Жэймс Бонд өшөө юу юу ч билээ дээ санаанд хамгийн түрүүнд буусан нь энэ хэд гээд л бодоод үз. Дээрээс нь Twilight. Би л багадаа Карлсонд итгээд сэнстэй хүн ид шид мэт байсан бол одоогийн өсөж байгаа жаахан хүүхдүүдийн ихэнх нь Харри Поттэрийн л шидэнд итгэж байна. Карлсон хараад инээд нь хүрнэ биз. Яг л тэрэн шиг одоогийн өсвөр насныхны хайр дурлал нь өвөрмөц хэлбэрээр илэрхийлэгдэж, сэтгэл зүрхний асуудлынх нь гурвалжин дөрвөлжинг Твайлайт дээр л тод харуулах гэж зорьсон мэт. Өмнөх үеийн ээж, аавынхаа үеийн дурлалын түүхийг сонсоод за яшигаа болж үз гэсэн аястай. Үнэндээ дэлгэцийн бүтээл тэр дундаа цаг үеээ даган хувьсаж байдаг урлагийн өнгө аяс нь дараа үеийн бэлтгэл, одоо үеийнхний мөхлийн эхлэл мэт тийм л хатуу. Тэр дундаас хамгийн ихээр тэмүүлэл сэдэл өгч тархи угаах том машин нь кино урлаг. Ер нь бэстсэллэр болж чадсан л бол кану хийнэ ээ араасаа бөөн мөнгө, бөөн амжилт л дагуулдаг гэсэн санаа л хэлэх гэсьюу. Бүтэлгүй зүйл ч мэр сэр байгаал. За энэ эндээ болно.

Дараа нь юу гэхээр вампир буюу цус сорогчтой кино гэдэг нь бүр кино урлаг дотроо нэг төрөл жанр болоод байр суурьтай эд болсон шиг. Мэдээж ямарч хүний сонирхол татна. Зүйрлэмгүй их хүч чадал, гэсэн хэдий ч баяр баясгалан гэж үгүй, гэрлээс ангид мөнхийн гуниг, цэвдэг хүйтэн. Тэгсэн атлаа тийм цэвдэг хэрнээ нигүүлсэлгүй нэгэн цус сорогч хэн нэгэнд яаж хайртай болоод байна аа гээд л. Тэвчиж байгаа нь гайхамшигтай агуу мэт. За нэг иймэрхүү кино бишгүй л. Гэтэл Твайлайт нь юугаараа, энэ цувралууд нь юугаараа онцлог болж чадаад байна вэ? Уншигдах хэлбэрээр хүнд хүрч чадсан юм чинь үзэгдэх хэлбэрээр хүнд заавал хүрэх л ёстой!


За үндсэн канундаа анхаарлаа хандуулья. Ганц энэ ангийн талаар бичвэл юу болоод байнаа? яах гээд байнаа өөш? гэж магад. Тиймээс ерөнхийд нь гэхэд кану нь яагаад амжилт олоод ашиг орлого сайн байгаа талаар дээр баахан нурших зуураа тайлбарласан гээд үзчие. Нийт гурван ангийн олсон ашиг 1,8 тэрбум доллар цохисон шигээ тууж явах шиг. Яахав хайр дурлал гэсэн мөнхийн сэдэв дээр дөрөөлөөд, түүн дээр нь элдэв фантааз нэмээд ашиг орлогын төлөө л бүтсэн эд л дээ. Ашигаа ч боломжийн хэмжээнд анги тус бүр нь олсон. Зохиолын гол санаа нь залуучууд зонхилсон, мөнхийн сэдэв хайрын тухай, бас дээрээс нь цус сорогчтой, хүн чонотой. Алаад хаясан супер холимог, супер фантааз. Гурван ангийн хувьд найруулсан найруулагчид нь залуухан, бас дор бүрнээ төдийлөн сайн туршлагатай бус. Харин онцлууштай нь гурван анги тус бүр дээр ажилласан хөгжмийн зохиолчид хаа очиж мундагууд. Гурвуулаа л энэ цаг үедээ л Энио Морриконы араас явж байгаа гэхэд хилсдэхгүй дөхнө. Кинонд гарах хийцлэл эффэктийн хувьд болхи талдаа, хэдий зөгнөлт кино ч гэлээ панаал ихтэй, элэг хөшөөм. "Хиртэлт"-ийн хувьд л гэхэд нэг сордог нөхөр, зуудаг нөхөртэй тэмцэлдэж байгаа хэсэг гэхэд л гайхам. Нүсэр том зуудаг нь толгойг нь төвөггүй залгихаар тийм том амтай байж их нямбай гэгч нь очиж мөрөн дээрээс нь зуугаад ахин дахин авч шидээд л байх юм. Гайхсан гэж.

"Prince of Persia: sands of time" , "Salt" movie review by Tulgaa Gantulga ( Тойм шүүмж )

Персийн хунтайж- За энэ кино бол үнэн тасархай байсан..миний хамаг бие хөлөрсөн байсан шүү.. учир нь огт хөдлөөгүй юунд ч сатаараагүй кинондоо орцон байсан...дотороо ваав..үүү хооо...гээл суужисан..тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцаслат техник технологийн зураглал маш сайн..бас тэр үеийн персинй баян тансаг амьдралын өмссөн зүүсэн идэж уух зүйлээр дүүргэсэн ширээгээр нь бас тухайн цайзад байгаа албадуудаар харж мэдэж байлаа... Урьд ПС дээрх тоглоомыг халит л тоглож байсан..Кино үзэж суухдаа дараа дараагийн үйлдлүүдийг өөрөө тааварлан сууж одоо ханан дээгүүр гүйнэ дээ гэж ПС тоглоомтой харьцуулан бодож байлаа.....

угаасаа л Дастин гэдэг залууг Персийн хунтайж гэж бодож явсан чэн..кинон дээрээ өргөмөл байхыг хараад аан гэж бараг толгой дохин сууж байлаа шүү...

Миний бодлоор зураглаач зураач их сайн ажилсан гэж боджийн ..учир нь хувцасны өнгө...зэвсгийн сонголт гэх зэрэг нь их гоя өнгөлөг..бас хүнийг гайхуулмаар байдаг..
Найруулагч бол их гоя бичсэн...Дастин хана руу авирж байх үед бариул болгон хавцаар буугаар бууддаг хэсэгт ёооё лайтай юмаа гээл суужих жишээтэй...