Sunday, September 5, 2010

Кино тойм, шүүмж бичих талаар (зөвлөгөө)

Сайн байцгаана уу.

Хүн болгон л үзсэн киноныхоо талаар чөлөөтэй санасан бодсоноо бичих нь зүйн хэрэг юу ч бичсэн болно доо. Гэхдээ кино шүүмж тал руу гаа гэвэл бас арай цэгцтэй дэс дараатай бичвэл дээр байх гэж үзэж байна. Мөн бичих гэж буй киногоо үзэхээс гадна давхар жүжигчид, кино баг гэх мэт зүйлсүүдийг тодорхой хэмжээгээр судалбал сайн хэрэг. Саяхан зарласан Кино шүүмжийн уралдаанд ирүүлсэн хүмүүсийн review харлаа. Үүнээс үүдэн Кино шүүмж бичих талаар өөрийн зарим бодлоо хуваалцая. 

Ерөнхийдөө Review/кино тойм/ ба Critic/кино шүүмж/ гэсэн ойлголт байх бөгөөд эдгээрийг холихгүй бичвэл зүгээр. Аль болох сонирхолтой талаас нь бичих гээд үз.

Эхлээд Review/кино тойм/ -д ерөнхий утга санааг агуулгыг нь товчхон дурдаж кино зохиол болон ямар баг бүрэлдэхүүн оролцсон тухай, мөн үзүүштэй хэсгүүд болон өөрт таалагдсан кадраа бичвэл зүгээр.

Critic/кино шүүмж/ дотроо харин эсрэгээр нь таалагдаагүй хэсгүүд болон ажигласан алдаа мадаг цаашлаад киноны зураг авалт, дуу оруулалт, жүжигчид найруулга зэрэг талаар өөрийн дүгнэлтээ бичнэ.

За тэгээд энэ талаар илүү судлая гэвэл Англи хэл дээр интернетээс бодитоор барууны болон зүүний  шүүмжлэгч нарын бичсэнийг уншаад бай. Харин Hantulga.com ийн Монгол кино шүүмж хэсгээс та харин хангалттай жишээ унш ч болно. Амжилт хүсье.

Бичсэн: Эрдэнэбаатар (Монголын кино фанатууд группын дэргэдэх "Кино шүүмж" багын ахлагч)

No comments:

Post a Comment