Tuesday, September 14, 2010

Намрын синдром буюу Улирлын шинжтэй дэмийрэл ( Кино шүүмж ) by Boldbaatar Gankhuyag

За би бээр кино урлагийг үзэж шимтэж явсаар үзэх кино, ший цөөрхийн эрхээр өнөө синдромон дунд яваад орчихов. Монголыхоо сүүдэр ший -д хөрөнгө оруулчих санаатай бас яахав амралтын нэгэн өдрийг аятайхан өнгөрөөчих бодол өвөртлөөд "Өргөө" -г зорив. Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл гэж нэг хэсэг овоо дорвитойхон хөдөлж байсан залуус өдийд тараад явсануу, мөнгөн дээрээ нулиа хийснүү, ТВ коктейл гэгч зурагтын 3н хэлхэлдсэн залуус ( Өөскөө, Цоомоо, Аюуш ) кино бүтээсэн нь энэ юм байна. Залуус кино хийж байгаа нь сайшаалтай, анхны хэдий ч "Сайн уу амьдрал минь" киног үзээд бас ч гэж манайхан киноны зохиол болон, утга санаанд илүүтэй анхаарч байнадаа гэж бодож байлаа,  хэрэндээ шинийг эрэлхийлсэн сэтгэхүй олж харлаа гэж урамшиж явсан минь саяхан. Гэтэл гүвээ давбуу үгүй юу шууд шаварт живдэг нь монголчуудын нэг засрашгүй зан юмаадаа. Нэгэнтээ хошин урлагийн продакшинууд бүгд инээлгэх хөдөлгөөнт дүрсийг хийж эхэлсэн нь тэднийг тойрсонгүй. Мөнгө ийг цэвэрхээн угаах аргаа олно гэдэг бас ч үгүй ухаан шаарддаг байх шүү.

Энэ кино бол шулуухан хэлэхэд нэгэн төрлийн "cliche" ( давталттай, жинхэнэ чанаргүй, хоосон ) . Өнөөх л мэргэжлийн гэхээсээ тайзны гэмээр хийсвэр жүжиглэлтийг Аюуш гайхалтай өөртөө итгэлтэйгээр гаргаж байсан нь бахархамаар ч гэмээр эсвэл....

 Харин Өөскөө, Цоомоо хоёрын хувьд өмнөхийн адилаар хосолсон хошин тоглолтуудаа амжилттай тавьж байсан нь үзэгчдийг төдийгүй намайг хэсэгтээ инээдээр таслаагүй, гэхдээ инээд дуусахад өнөөх л зорилгогүй, ойлгомжтой киноны үйл явдал эргээд үргэлжлэнэ. Мөн Аюуш-ийн хувьд "Төрийн дайсан" кинон дээр гаргасан сэтгэл хөдлөлгүй усан нулимсаа дахиад л үзүүлэв, уйлахаар тийм зөрчилтэй , гомдолтой хэсэг байсан нь эргэлзээтэй, эсвэл үзэгчдийг инээлгэх хангалтгүй санагдвуу...

Мөн маш том логикийн алдаа байсан нь Нэр сонголт- дээр харагдав. Намрын синдром!! киноноос намарын гэхээр тодотгол, шинжийг барагтаа олж үзсэнгүй, эсвэл ижил хүйстнээ сонирхогч залуусыг намар идэвхжин синдром нь хөдөлдөг мэтээр доромжлоод байна уу?

За тэгээд цаг гаран суусны эцэст киноны сүүлийн хэдэн минутанд гол дүрийн залуус маань хурим дээр ирж ая дуугаа өргөлөө, өнөө гомдож гутарсан, хууртагдсан, магадгүй сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн бүсгүй маань өнөө хоёр салбагар харвуу үгүй юу дуугийн дагаж дуулаад баясаад эхэллээ шүү.. Юу болоод өнгөрснийг ойлгох гэж ухаж суулаа.

Мэдээж шүүмжлэхээс гадна сайшаах зүйл байлгүй л яахав, хошин урлагийн салбарт өрсөлдөж буй залуус чаддаг зүйлээрээ бүтээл хийж ард түмэндээ дутсан, дутаагүй нь хамаагүй инээд хайрлаж яваа нь сайхан ч юм шиг.

Ямартай ч хэрвээ та гэр бүл, найз нөхдөөрөө цагийг үр дүнтэй биш юмаа гэхэд зүгээр л аятайхан өнгөрөөхийг хүсвэл нэг синдромдоорой гэх байна. Мөн хэдий алдаж оносон зүйл их ч монгол киногоо үзээд байгаарай залуусаа :-D