Friday, September 3, 2010

"Prince of Persia: The Sands of Time" Review by Mazaalai Man (Тойм шүүмж)

За хө хүмүүсийн үнэн тасархай гээд байгаа киноны талаар хэдэн үг. Яах аргагүй үнэндээ “үнэн тасархай” кино болсон байна лээ. Үйл явдал, дүрийн сонголт, хийцлэл гээд л хэлэх үггүй “төгс”. “Хөөрхий! баян айлын тарган жаал” гэдэг шиг Диснейн суурь бааз, боломж зэрэг дээр яггүй таанз эргэсэн нь хувцаслалт, эдлэл хэрэглэл гэх зүйл дээрээ яах аргагүй нүд булаам байх нь байсан.

Диснэйд бол мөнгө ашиг орлого л хэрэгтэй. Тэртээ тэргүй нэр хүндтэй учир баттай ашиг орлого олж чадах зүйлд л хамтран ажиллана. Тийм ч утгаараа хүүхэд, “залуусын” дунд хит болчихсон, дуртай тоглоомыг нь дэлгэцийн бүтээл болговол гарцаагүй багагүй хэмжээний ашиг олно гэж тооцоолон Диснэй “Жэрри Бакхэймэр”-ийн хану хампаанд санал тавьсан хэрэг. Тэгээд л хану 2008 оноос хойш хийгдсээрээн байгаад бидэнд энэ онд хүрч. Тооцоолж байсан шигээ ашигаа хангалттай олсон. Видео тоглоомноос дэлгэцийн бүтээл болсон канунууд дотроо 330 сая долларын ашиг олсоноороо дээд амжилт тогтоосон. “Томб Рэйдэр” (274 сая), “Покемон” (163 сая) зэргийг ардаа орхисон. “Персийн хунтайж” киноны бүтсэн өртөг нь 160 сая доллар.

Хүүхэд, залуусын дунд эрэлттэй, сонирхолтой тоглоом байсан гэдэг утгаараа кино маань ашиг орлогынхоо хувьд амжилт гаргаж чадсан. Бусдаараан бол энэ мэтийн “алиа” кану бишгүй л. Кино бүтээл, урлаг талаасаа давсгүй хоол л гэсэн үг. Гэхдээ кино зохиол, үйл явдал зэргийг нь ярихаасаа урьтаад хэнд зориулагдаж бүтээгдсэн бэ гэдэг нь чухал. Зарим нэг хэсгийн дүгнэж буйгаар хэтэрхий мэргэжлийн зүгээс үнэлгээ өгөн шал дэмий хану, нөгөө хэсэг нь “тоглоом нь уул нь гоё, кино нь арай л сэтгэлд хүрсэнгүй” гэх мэт бодолтой байхад бас нөгөө нэг хэсэг нь бүрч эсрэгээрээ хага баярлаж байгаа. Яагаад? Яагаад? Яагаад? Ийм олон янзын үнэлгээ гараад байна аа. Тоглоом нь гоё байсанаа кино нь яагаад сэтгэлд нь хүрдэггүй билээ? Бүхэл бүтэн цаг хэдэн минутын “трэйлэр” хийчихээд байхад. Учир нь бидний мэдэх Мортал Комбат өөр юу юу ч билээдээ мундаг тоглоомууд байх л. Мортал комбатын кино нь гараад хөх инээд хүргэх шиг л болсон. Бидний тоглохдоо хийдэг комбо ховорхон, дээрээс нь бас бус шалдар булдар элдэв яриа ихтэй, тэрний оронд байнга л зододоод байсан болч... За тэгээд үүн шиг жишээ зөндөө. Тоглоом? Тоглоом? гэдэгтээ л учир нь байгаа. Мөн яагаад заавал “Диснэй” үүнийг сонгож дэлгэцийн бүтээл болгосон бэ гээд л бод. Бидний хүсээд байгаа мэргэжлийн, насанд хүрэгчдэд зориулагдсан сэдэв биш “хүүхэд, өсвөр насныхан болон гэймэр залууст” зориулж хийсэн. Учир нь Диснэй үүнийг хийхээсээ өмнө ямар ашиг олох, хийчлээ гэхэд энэ киноны төлөө эдгээр хүмүүс халааснаасаа мөнгө гаргах уу? Гаргалаа гэхэд хэр олон хүн үзэх? гээд бүх зүйлийг судалчихсан, нарийн ажиллагаагаа эхлээд тооцчихсон учир тэр. Бүх насныханд биш ердөө л энэ хэсэг бүлэгт л зориулж хийсэн гэсэн нэг дүгнэлтэнд хүрчие. Зарим гэймэрүүдэд таалагдахгүй байгаа гол шалтгаан нь өөрсдөө тухайн тоглоомоо тоглохдоо өөрийн хүссэн байдлаар удирдаж тоглоод байсан чинь кинон дээрээ нөгөө гол дүр нь олигтой, зодож нүдээд, үсэрч дүүлээд өөрсдийнх нь хүсээд байсан шиг ажиллаж, яг тоглоомон дээрээ байдаг шиг дураараа аашилж чадаагүйд гол нь бий......

“Пэрсийн хунтайж” киноны дүрийн сонголт ихээхэн тааруу. (Jake Gyllenhaa) Гол дүрийн залуугийн тухайд сайн сайн бүтээсэн дүрүүд бий бусад ханунд. “Бөгтөр уул”, “Донни Дарко” гэх мэт ханун дээр. Эрэмгий зоригтой, хурц дайчин чанартай дүр ерөөсөө тохирохгүй нь эндээс харагдсан. Яахав чааваас Пэрсийн хунтайж тоглоомийн гол баатартай адилхан харагдаад байхаар нь сонгочихсон байж мэдэх л юм. Гэхдээ хүүхдийн кино учир хэтэрхий ширүүн харцтай, шийдэмгий төрх хүндэдэнэ. Тиймээс бараг дөхсөн ч юм шиг. Гэхдээ бишээ. Тамина (Gemma Arterton) гэх гүнж бүрч бишээ. Гүнж гэхээсээ илүү баарны бүжигчин шиг л. За тэгээд Низам (Ben Kingley) болон бусад сонголт давгүй. Эдгээрийг сонгосон хийгээд киног найруулсан нөхөр нь Майк Ньювэл. Мань эр нэгэнт нэрд гарчихсан Харри Поттерийн 4-р анги буюу “Гоблетийн гал”-ыг найруулж байсан хүн. Ер нь түүний амжилт олсон сайн бүтээлүүд нь ихэвчлэн хүүхдийн сэдэвтэй, өсвөр насныхан болон драм, хайр дурлалын сэдэвтэй бүтээлүүд байдаг. Тиймээс ийм төрлийн зөгнөлт хануг хоёрдохоо хийж байгаа нь түүний хувьд туршлага дутсан байж болох. Түүний хувьд өөрийгөө сорьсон гэхэд буруутахгүй. Тиймээс алдаа оноо байх л. Харин кино продюсерын баг хаа очиж давгүй гарууд ажилласан учир хүмүүст сайн хүрэх нэг нөхцөл нь болсон.

Хийцлэлийн хувьд тааруу. Мэдээж өндөр технологи ашигласан нь гарцаагүй боловч түүнийгээ бүрэн дүүрэн, сайн гүйцэтгэлтэй хийж чадаагүй. Эффект, дууны найруулга энээ тэрээгээ орхичие яшиг. Хамгийн чухал нь хүмүүсийн хүлээж байсан тэр л хурц өрнөлийг өгч чадсан уу үгүй юу гэдэг л гол нь. Сүр, сар хийж үсэрч, дүүлээд л учиргүй мундаг, зодолдох арга техник, чадварлаг ажиллагааг хүссэн боловчиг сонгогдсон гол дүр маань жаахан болхи, дүрийн гүйцэтгэлээ халтуурдаад л орхисон. Ер нь тулаанууд болхи. Тоглоомон дээрээ яадгыг мэдэхгүй юм. Ямар ч байсан “хутгаа” алдчихаад эргүүлж авахдаа гол дүр Дастан нь биш, хутга шидэгч харыг явуулчихаад, өөрөө хаачсан юм бүү мэд, нэг хүний амь зольчихоод яваад өгч байгаа хэсэг их эргэлзээтэй. Кино зохиол нь сайн байлаа гээд түүнийгээ илэрхийлж, гүйцэтгэж хүнд хүргэх нь чухал боловч яасан юм бүү мэд.

За ерөнхийдөө кану маань тааруухан кино. Хүүхэд багачуулд бол яахав тохирсон тийм л эд гэснээр дуусгая. Гэхдээ нэг удаадаа үзчихсэн байхад гэмгүй, хөгжилтэй сайхан л кану кк.

No comments:

Post a Comment