Sunday, September 5, 2010

“Step Up” Review by Orgil Кira (Тойм шүүмж)

Юуны өмнө энэхүү гайхалтай киног Монголын кино сонирхогч мянга мянган хүүхэд залууст хүргэж буй “Өргөө” кино театр болон “Mongolian Movie Fanatics” группийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Миний бие кино сонирхогч, бусадтай адил жирийн нэгэн. Хүмүүсийн бичсэн бүх шүүмж, тоймыг уншиж үзлээ. “Солт”, “Персийн хунтайж”, “Eclipse” киноны тухай бичсэн байсан тул тэнцвэрт байдлыг хадгалах, мөн өөрийн сонирхлын үүднээс энэ удаад “Step Up” киноны тухай бичихээр шийдлээ.

“Step Up” киног эхнээс нь авхуулаад бүх ангийг нь үзсэн. Юм бүхэн эхлэхэд анхны алхам хийдгийн адилаар “Step Up” –н анхны алхамыг 2006 онд Channing Tatum даруухан эхэлдэг бол, 2008 онд гарсан хоёрдугаар ангид “ХАМТЛАГ”, “ГУДАМЖНЫ БҮЖИГ” гэсэн ойлголт илүү мэдрэгдэхийн зэрэгцээ бүжгийн тулаант киноны томоохон төлөөлөгч болсон гэдгээ олонд харуулж чадсан билээ. Тухайн үеийн хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Jabbawockeez” бүжгийн хамтлаг кинонд тоглосон нь киноны нэр хүндийг нь улам өргөж байлаа. Харин тэдний бүжиглэдэг хэсгийг хожим киноноос хассан юм. 3D технологи хүчээ авсан энэ үед киноны хамт олон цаг үеэсээ хоцрохыг хүссэнгүй. Гуравдугаар ангиа 3D технологиор чимлээ. Хэдийгээр би 3D-р үзээгүй ч гэлээ ойрын үед кино үзээд тэгэж их сэтгэл минь хөдлөж байсанг санахгүй байна. Үнэхээр хүний сэтгэл зүрхэнд хүрсэн гайхалтай бүтээл болж чаджээ.

Step Up-ийн хамгийн томоохон өрсөлдөгч кино бол “Stomp the Yard”. 2007 онд дэлгэцнээ гарсан. Тухайн үедээ бас л залуусыг доргиож явсан кино. Туслах дүрд R&B дуучин Chris Brown тоглосон нь залуусыг татах нэгэн арга байлаа. Харин Stomp the Yard 2: Homecoming 2010 онд гарсан ч ёстой л нөгөө чигчий хурууны чилээ гаргахгүй гэдэг шиг “Step Up 3D” –д ямар ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Иймээс “Stomp the Yard” болон “Step Up” ийг харьцуулах нь утгагүй хэрэг болж ирлээ... За гол зүйлээ бичье.

ЮУНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ВЭ: Люк хэсэг залуусаас камераа барин ярилцлага авч буйгаар кино эхэлнэ. Асуусан асуулт нь "Бүжиг ба таны амьдрал".
Тэд: "Бүжиг миний амьдралыг аварсан", "Би бүжиглэж байхдаа л өөрийгөө хэн нэгэн гэдгийг мэдэрдэг", "Надад эрх чөлөөг олгодог ганц зүйл бол бүжиг юм" гэцгээнэ. Люк-д бүжиглэхээс гадна кино бүтээх авьяас чадвар бий. Өмнөх ангид туслах дүр бүтээж байсан ч энэ ангийн гол дүрүүдийн нэг болж чадсан хүн бол Мүүс юм. Тэрээр Нью-Йорк-ийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцахаар ирэх боловч өөрийн ганц хийх дуртай зүйлээ орхиж үл чадна. Энэ бол бүжиглэх... Түүнийг эцэг эх нь "Савсаганахаа больж, бодит амьдралд эргэн ор" гэж хэлдэг. Ээж аавын үг ч үнэний ортой. Дан ганц бүжиглээд хоолоо олж идэхгүй гэдгийг кинонд далдуур хэлж байгаа...Яг л манай дүү "би дотачин болно гэж ярьдаг шиг..."

Жишээ нь: Люк бүжиглэхгүй ч киногоо хийгээд явж болно. Харин Мүүс инженер болоод хаа нэгтээ ажиллана. Гэхдээ энэ бүхэн бүжиггүйгээр хэзээ ч болохгүй байсан байж болно л доо. За за утгагүй зүйл биччихлээ, уучлаарай. Энэ чинь бүжгийн кино шүү дээ. Эргээд сэдэвтээ орье............................

Бүжиглэх авьяастай ч амьдрах орон гэргүй хүмүүст тусламжийн гараа сунгасан Люк “Pirates” бүлгэмийг байгуулна. Тэд хамтдаа тулалдаж (battle), хамтдаа хооллож, хамтдаа амьдардаг... Pirates бүлгэмийн шинэхэн гишүүн Натали болно. Мэдээж авьяаслаг дээр нь дур булаам бүсгүй. Люк түүнд дурлах нь тодорхой... Гэвч бүсгүй цаанаа ямар даалгавартай явааг хэн ч мэдэхгүй. Кинонд эсрэг талын дүр гэж үгүй бол уйтгартай шүү дээ. Тэдний гол өрсөлдөгч бол "Самурай" нар юм. Японы илд сэлэм барьсан "Самурай" биш шүү. Би энд бүжгийн бүлгэмийн тухай бичиж байна. Мөн киног илүү адармаатай болгож буй зүйл бол БАЙРНЫ ТҮРЭЭС юм. Pirates -чууд байрлах байрныхаа төлбөрийг төлөөгүй тул тэдний байрыг битүүмжилж, дуудлага худалдаанд оролцуулах болсон тухай банкнаас мэдүүлэг ирдэг. Юманд үргэлж гарах гарц байдаг хойно "World Jam" тэмцээнд оролцож түрүүлэн, шагналын мөнгийг авах боломж тэдэнд бий. Ингээд тэд бэлтгэлдээ орно. Зохиолын хувьд товчхондоо нэг иймэрхүү...Үнэндээ кино шүүмжлэгчидээс зохиол дээр тун тааруу үнэлгээг авсан.

ЮУ ХАМГИЙН ИХЭЭР ТААЛАГДАВ: Нээлтийн үйл ажиллагаа дээр ирж ая дуугаа өргөсөн хамтлаг болон "TeCKBRoS", "Soul In Beatz" бүжгийн хамтлагийнхандаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Энэ бүхний цаана үйл ажиллагаа бүрээ шинэ шинэлэг, сонирхолтой зүйлсээр дүүрэн байлгах гэсэн чинь хүсэл эрмэлзэлтэй явдаг “Өргөө” кино театр болон “Mongolian Movie Fanatics” группийн хамт олны гавьяа, хичээл зүтгэлийг мартаж болохгүй. Киноноос өмнө нээлтийн үйл ажиллагаа таалагдсан. Танхимдаа суугаад киногоо ч таалсан...
Олонд хүрж чадсан кино бүрт мартагдашгүй, гайхалтай ишлэлтэй хэсэг гэж (Memorable quotes) бий. Энэ кинонд "Зарим хүмүүс бүжиглэж сурдаг, харин зарим нь бүжиглэх гэж төрдөг" гэж Люк-н хэлдэг хэсэг нь надад маш их таалагдсан. Кинонд хэлэхдээ “BFABB” буюу “born from a boom box” гэнэ.
“People Dance because dance can change things. One move, can bring people together. One move, can make you believe like there's something more. One (Dance) Move, can set a whole Generation Free!” гэдэг хэсэг ч таалагддаг.
Мэдээж киноны бүжиг дэглэлт үнэн тасархай болсон. Хөгжимөөр босгосон хана болон Мүүс, Натали хоёрыг дуртай пүүзээ сонго гээд тавиур дүүрэн зэрэгцүүлэн өрсөн пүүзүүдийг харуулдаг хэсэгт үзэж суусан хүн бүр дуу алдаж байсанг санаж байна. “Uuganbayar Davaadorj” гишүүний “Ер нь кино үзэхэд цуг үзэж байгаа үзэгчид бас чухал байдаг юм байна” гэж хэлсэнтэй 100% санал нэг байна. Киног хамт үзсэн кино сонирхогчид болон "TeCKBRoS", "Soul In Beatz" хамтлагийн гишүүдийн сэтгэл хөөрөл, оргил scene-үүд дээрх алга ташилт, шүгэлдэлт, орилоон чарлаан, өөр юу байдын тэр бүгд киног улам илүү амттай болгож байлаа. Би ч гэсэн босоод орилмоор л байсан...Жоохон биеэ барьсан тал бий бий...ккк
Step Up 3-т мөн хуучны классик бүжгүүдийг оруулж өгсөн нь өнөөгийн залууст түүхийн өв уламжлалыг, нэг ёсны соёлыг өвлүүлэн үлдээж буй хэрэг юм. Мүүс, Камилла хоёрын музыкаль хэсэг тэртээх 1920 оны сүүлчийг эргэн сөхөж байгаа бол, Владдийн Робот бүжиг нь 1960 оны сүүлч, 1970 оны эхэн үеийн залуусыг байлдан дагуулж байжээ. Кинонд өмнөх ангийн баатрууд эргэн ирдэг нь бас л гайхалтай шийдэл болсон. Сантьяго ихрүүд, Женни Кидо нар киног илүү хөгжилтэй болгож өгч байлаа. Люк, Натали хоёрын бөмбөлөг хийсгэдэг хэсэг болон кинонд гарах шороо тоостой, бөмбөлгүүдтэй, шаартай, устай, лазерийн гэрэлтэй, “TUTTING” буюу гараараа бүжиглэж буй scene-үүдийг 3D-р үзсэн бол ямархуу байх талаар төсөөлж сууснаа нуух юун. 3D мэдрэмжийн анхны төсөөллийг өгсөн (Сарыг хулгайлах төлөвлөгөө) Тэнгис кино театрдаа баярласан талархсанаа илэрхийлье. Удахгүй Өргөө маань 3D-тэй болохоор Тэнгисийг бараг мартах биз. За за тэр нь ч хаашаа юм. Гэхдээ л Өргөө илүү дээр санагддаг.
Мүүс шалгалтаа өгч бага зэрэг хоцорж ирээд устай тайзан дээр бүжиглэдэг хэсэг үнэхээр гайхалтай бөгөөд, “Step Up 2”-ийн төгсгөлийн scene-г санагдуулж байлаа... Мөн гэрэлтдэг хувцас цоо шинэ шийдэл болж чадсан. Өнгө мөнгөнд дуртай нэгэн болохоор нэг зүйлийг ойлгохгүй юм. Step Up 2 дээр Мисси хэмээх хөөрхөн бүсгүй Мүүсийг үнсэж харагддаг шүү дээ. Тэр хүүхэн хаачиваа??? Түүний юу нь болохгүй байгаа юм бэ??? гээд л Мүүсээс асуумаар санагдав. Би гэдэг хүн Мүүсийн өмнөөс харамсаад, харамсаад болдоггүй, бараг боож үхлээ л дээ... :P Уг нь үнэн тасархай хүүхэн юмсан. Гэхдээ Мүүс сонголтоо хийсэн, түүнийг хамгийн сайн мэдэх хүн бол мэдээж Камилла байлаа...

ЮУ ТААЛАГДААГҮЙ ВЭ: Киноны тал дээр муулах зүйл алга аа. Гэхдээ кинотой холбоотой болохоор нь нэг зүйл бичье. Киноны Soundtrack гарсанг бүгд мэдэж байгаа. Киног үзсэний дараа тэр гайхалтай дуунуудыг нь сонсье гэж бодсон хүн цөөнгүй байх. Гэтэл оригинал Soundtrack дээр 16хан дуу багтсан байгаа. Трекууд нь бүжиглэдэг хэсэг буюу хүмүүсийн хамгийн их сэтгэлийг хөдөлгөсөн, ой ухаанд нь үлдэж чадсан хэсэгт төдийлөн яваад байдаггүй, зүгээр л хэдэн дуу. Кинонд нийтдээ 50 гаруй дуу, аяз орсон гэнэ лээ. Тэр бүгдийг оруулсан бол гоё байхгүй юу...

АА ТИЙМ, АХИЖ “FUSION” УУМААРГҮЙ БАЙНА. УУХГҮЙ БАЙЖ Ч БОЛНО Л ДОО, БАС ҮНЭГҮЙ ЮМ ӨГЧ БАЙХАД ЯАСАН ДАВАРСАН ГАР ВЭ?! ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ. ГЭХДЭЭ “FUSION” Л БИШ БОЛ ӨӨР ЮУ Ч ЯАХАВ ЭЭ.

КИНО СОНИРХОГЧ ХҮН БҮРТ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ КИНО ЖАГСААЛТ ГЭЖ БАЙДАГДАА... ТЭР ЖАГСААЛТАНД ТАНЬ ЭНЭХҮҮ КИНО ОРООГҮЙ ТА ТУН БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ТА ҮҮНИЙГ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ !!! 10-ААС 10 ӨГӨХ КИНО БИШ Ч, ТАНЫ УРМЫГ ХУГАЛАХААРГҮЙ КИНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО...

КИНО УРЛАГ МАНДТУГАЙ !!!

No comments:

Post a Comment