Thursday, September 2, 2010

"Salt" movie review by ****** ( Тойм шүүмж )

Ямарваа нэг киног үзэхээсээ өмнө тэсэлгүй интернэтээр хэсч тухайн киноныхоо талаар урдчилаад үйл явлыг нь уншчихдаг нь миний нэг сул тал л даа. Ихэнх хүмүүс ингэх нь киногоо ямарч сонирхолгүй болгочихоно гэж үздэгээс тэр. Би харин өөрөө үүнтэй нэг их санал нийлээд байдаггүй ч Солт-ын үйл явдлыг уншаад бараг л унтах шахсан гэхэд болно. Киноны үйл явдал үнэхээр хуучинсаг байсан, 2010 гарчаад байхад хаа байсан хүйтэн дайн ярьж туйлширсан алан хядагч маягийн хэдэн нөхөр, (мэдээж ерөнхийлөгчийг алаад хаа нэг тийшээ пуужин харваж эрх мэдлээ тогтоох хүсэлтэй) за тэгээд тэр хэдтэй тулж “ертөнцийг” аврах цорын ганц гол баатар (тэрэнд нь итгэх эрүүл ухаантай нэг ч хүн байхгүй) гэх мэтчилэн бла, бла, бла....байдаг л зүйлс. 

Фэйсбүүкт attending хийсэндээ бараг харамсах шахлаа. Гэвч кино дөнгөж эхэлмэгц өмнөх бодол маань Орлов “…Then you are a Russian spy...” гэж хэлдэгээс авхуулаад 100 хувь өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй болов уу. Киноны ерөнхий утга санаа хуучин байсан гэдэг бодлоо өөрчлөөгүй ч гол баатар болох Эвилэн Солтын дүр, түүний баатарлаг боловч эмгэнэлтэй хувь тавилан, амьдралын хатуу бодит үнэнийг хэрхэн хүлээн авч хариу үйлдэл үзүүлж байгаа нь ойрд үзээгүй шинэлэг зүйл байлаа.

Үйл явдлын өрнөл, дүрүүдийн хоорондын тулаан, зураг авалт гэх мэтийн хувьд бол хариуцсан хүмүүс нь ажилаа сайн хийснээр уг киноны улиг болсон үйл явдыг цоо шинэ мэт санагдуулам болгож чадсныг магтууштай. Харин баатрууд хоорондоо оросоор ярьдаг хэсэг, манай хойд хөршийнхөн үзээд инээд нь хүрцгээж л байсан байхдаа? (гэхдээ Солт маань багаасаа төрлөх хэл гэхээсээ илүү англи хэлээр ярихыг заалгасан болхоор уучилж болох л юм)

Мөн киноны нээлт АНУ-д ОХУ-ын тагнуулууд баригдсан гэх мэдээлэл гарсантай давхцан нээлт нь болсон болоод ч тэрүү олны сонирхолыг ихээхэн татсан нь дамжиггүй. Ямартай ч дайснууд нь оросууд байсан ч дэлхийг дайны хөлөөс аварсан нь бас Орос байсан болохоор ямар нэгэн улс төрийн хямрал гарахгүй гэж найдна.

Энэ бүхний эцэст Солт гэж хэн бэ?

Эхэндээ цагаачилж ирсэн эх орондоо үнэнч CIA-ын ажилтан, ахиулаад харвал замдаа таарсан хэнийг өршөөлгүй цааш нь харуулах Орос тагнуулч, гэвч энэ бүхний цаана CIA юмуу КГБ-ын гар хөл биш зөвхөн өөрийн үзэл бодолдоо үнэнч амар тайван амьдрахыг хүссэн Эвилэн Солтыг олж харж болох юм.

Утга санаагаараа шилдэг гэж тооцогдохгүйч action төрөлдөө нэг үзсэн байхад харамсахгүй л кино болсон санадсан даа.

 

review by Haha Hehe ( facebook )

No comments:

Post a Comment