Thursday, September 16, 2010

"Salt" Review by Tergel Teelee (Тойм шүүмж)

АНУ-гийн тагнуулын албаны Оросын талыг хариуцсан хэсэгт ажилладаг Эвелин гэх бүсгүй нөхөртэйгөө хуримын ойгоо тэмдэглэхээр цаг товлочхоод ажилдаа явж байгаагаар Salt кино эхлэнэ. Ажилын цаг дуусч Эв-ийг нөхөрлүүгээ яаран гарахын өмнөхөн Оросын тагнуулын албаны матаач нөхөр өөрөө ирэн мэдээлэл өгөх болсон талаар дуулгаж, түүнийг уулзахыг санал болгох аж.Тэгтэл Орлов гэх этгээд Оросын ерөнхийлөгчийг алах гэж байгаа талаар дурдаад, Эвилинийг Оросын тагнуул байсан хэмээн илчлэх нь тэр. Сандарсан Эв бүсгүй сөрөг тагнуулынхан болон, өөрсдийн ажилчидаас зугатсанаар киноны гол үйл явдал өрнөдөг.
Мэдээж Орлов өөрөө зугатан алга болно.Тагнуулынхан амь өрссөн хөөцөлдөөн дундаас Salt-ыг ч бас алдана.Salt өөрийн даалгавараа биелүүлж Оросын ерөнхийлөгчийн амийг хороон Орлов дээр яван очих ба дараагийн даалагавараа авдаг.гэх мэтчилэн кино өчүүхэн ч сатаарах зав өгөлгүй өрнөсөөр, эцэст нь АНУ-г мөхөөх аугаа төлөвлөгөөг 2 талд ажилладаг нэгэн тагнуулч бүсгүй баатарлагаар нурааснаар дуусдаг билээ.
Уг киноны зураг авалт, action, график бол бас л гайхалтай болсон ба боевик кинонд дуртай залуусд 2 цагийн амттай мэдрэмж төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.Энэ жанрын кинондоо Jolie үнэхээр сайн тоглох юм.Дүр нь ч тэр, жүжигчин маань ч тэр дийлдэшгүй Superwomen байлаа.Жүжигчидийн хувьд бүгд л хангалттай сайн тоглосон гэж бодож байна.Дуу оруулалт, тулааны эфэкт ч гэсэн өөлөх зүйл бага ба шинийг их эрэлхийсэн санагдана.Гэхдээ л 1 машинаас нөгөө машинруу амжилттай үсрэх гэх мэтчилэн улиг болсон ганц хоёр зүйлс байсныг дурдах нь зүйтэй.
Аа харин зохиолын талаар дурдвал уг кино цаг үеээ мэдэрч олны сонирхолыг татахын тулд сонгож авсан сэдэв нь АНУ-ын дотоодод шургалан орсон Оросын тагнуулчидын талаарх дуулиан.Энэ факт олны ярианы сэдэвээс холдож амжаагүй байхад уг кино хийгдсэн нь нэг бодлын showbusines ч гэсэн, тэдгээр тагнуулчид хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийн эсрэг нийгмийн сэтгэлзүйг хандуулсан харгис шийдвэр байсан гэж болно.
За тэгээд эхнээсээ л бас ээдрээтэй байлгаж чадсан.Орлов Salt-ыг илчлэх хэрэг юунд байваа гэдэгээс авхуулан.Үүнд 1д- Salt-ыг сорьж үзэх, 2т Salt дээр хүмүүсийн анхааралыг төвлөрүүлж байгаад Winter-ын даалгаврыг дуусгах байж болох юм.Гэхдээ л тэгж их эрсдэлд оруулж байж өөрийн хүндээ тушаал өгөх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу.
Мөн Эвилений нөхөрийг алах ямар шаардлага байсныг хэлээд өгөх хүн байвал.Бас л Salt-ыг туршсану?Эх орныхоо төлөө юу, хайр сэтгэлийнхээ төлөө юу /тушаал уу, сэтгэл хөдлөл үү/ гэсэн сонголтыг хийлгэсэн байж ч мэднэ.Тэгсэн ч гэсэн бас л ямар ч хэрэггүй эрсдэл хийн байж киноны үйл явдлыг хүчээр эргүүлэх гэсэн санаа харагдаад байх юм.


Тэгтэл Эвилен угаасаа АНУ-д хайртай болцон байсан ч юмуу, хүн төрөлхтөнд дайн хүсээгүй эхийн нинжин сэтгэл гаргаснуу, эсвэл хайртай хүнийг нь хороох тэр мөчид /маш хямдхан шийдвэрээр/ эх орон, тушаал даалгавараасаа урвасан эсэх нь мэдэгдэхгүйгээр гэнэт өөрийн талынхнаа алж эхлэх нь тэр.Ану-гийн тагнуулын ажилчдад ухаан алдуулах төдийхөн аргалаад ирсэн эмэгтэй маань Оросуудад үнэн хэрцгий хандаж үхэлийн машин болсон нь Hollywood-ын киноны ядаргаатай үзэл баримтлалд улам дургүй болгож орхив.Тэдний киног дэлхий нийтээрээ үзэж байгаа.Харин тэд зөвхөн АНУ-д зориулж л киногоо гаргах юм. Тагнуулч бүсгүй маань энэ бүх аллагынхаа шалтагийг “тэд миний хамаг юмыг маань булаасан” хэмээн өөрийгөө цагаатгана.Тэгэхээр уян зөөлөн эмэгтэй тагнуулч аль ч улс оронд хэрэггүй байх нээ гэж санагдлаа.
Мөн бүсгүйн аймшигтай чадварын талаар дурдахгүй байж болохгүй.Ганц хүүхэн АНУ-гийн тусгайг, ерөнхийлөгчийн хамгаалалтыг тэр чигээр нь, бүр амийг нь хөнөөлгүйгээр мундаг аргалаад Оросын элит тагнуулын ангийг тэр чигт нь устгаж байх юм.Нөгөө Оросын мундаг тагнуулчид нь зүгээр л нэг бүтэхгүй гарууд наг газар бөөгнөрцөн архидаад сууж байдаг. Америкын тагнуулчид ч гэсэн тийм чанар муутай байвал хэцүүхэн л санагдаж байна гэх үүдээ.Яахав Action, enjoy, boxoffice movie гэдэг талаараа үзэхэд бол кайфтай л байлаа.Манайхан дан ялаал.
Мөн зохиолын 1 утгагүй зүйл нь АНУ-гийн ерөнхийлөгчийг хэнээс аврах гэж хоргодох байр хүртэл нь дагаж явсаныг бүү мэд. Winter-ийг Оросын тагнуул гэдгийг огт мэдээгүй байсан шүү дээ.Киног хүчээр дуусгахаар шийдсэн бололтой.Дээрээс нь маш эргэлзээтэй баримтан дээр эрсдэлтэй шийдвэр гаргасан сөрөг тагнуулын залуу Salt-ыг яагаад суллаж байгаа юм бэ?Ямар ч бичлэг хараагүй, ямар ч гэрчийн үгийг сонсоогүй байж тавиад явуулахын.Жинхэнэ алуурчин байсан бол юу болох байсын.Бас л гол дүрийн баатар зүгээр үлдэх ёстой.
Гэх мэтчилэн кино шимтэн үздэг над мэтийн залуусд зохиол нь эхнээсээ л дэндүү ойлгомжтой ч юм шиг байсан гэхэд буруудахгүй.Одоо яах бол гэсэн догдлол бага байж, хүчээр шахуу өрнүүлээд байгаа үйл явдлууд таалагдсангүй.Киноны дунд хэсэгт ороход төгсгөл нь ямар байх нь харагдаж байлаа.
Гэхдээ найруулга, хийц, жүжиглэлтүүд, ерөнхий санаа, тулаанууд нь энэ киног чимж өгсөн билээ.Мэдээж байдаг л нэг боевик киноны адилаар зохиол дээрээ хайнга хандсан л байна.Хүн болгон өөрийн мэддэг чаддаг зүйл дээр алдаа их анзаардаг тул би зохиол дээр нь анхаарлаа их төвлөрүүлчихлээ.Энэ нь бас учир дутагдалтай юм л даа.Зохиолд нь дунд, бусдад нь сайн, онц үнэлгээ өгмөөр байна.

No comments:

Post a Comment