Saturday, October 30, 2010

Помогите нам 2 – Хуваарьгүй нислэг (MMF Review by Khaschuluu)

Өнөөдөр энэ киног жинхэнэ үздэг орчинд нь, жинхэнэ үздэг хүмүүстэй нь, жинхэнэ тоглосон жүжигчинтэй нь, жинхэнэ зохиолчтой нь, тэр ч байтугай жинхэнэ жолооч энэ тэр ер нь бүх л юмыг жинхэнээр нь мэдэрчхэв бололтой. Монголд анх удаа кино скрийнинг буюу нээлтээс өмнөх туршилтын, миний хэллэгээр release candidate хувилбарыг нь кино сонирхогчдоор хийлгэж байгаа тохиолдол бололтой. Сайхан сайхан, шажигнаж шижигнэсэн киноны фанат залуус маань Монголынхоо кино урлагийг ингээд хөгжүүлээдэхвэл ч сайхан даа. Монголын маань ч кино урлаг залуу ЗАНДАН байна, өшөө хол явна л гэх гээд байгаа юм.

За ер нь бол ая, зураг авалт, эвлүүлэг, график, эффектийн хувьд өөлөх зүйлгүй сайхан болжээ. Би ч өөрөө нээх кино хийгээд, шүүмжлээд явдаг хүн биш л дээ, танууд минь мэдэж байгаа байх :D Гэхдээ би энд сайшаах гээгүй хэдэн шүүмжээ бичих гэж нуршиж яваа минь энэ, таална уу.

Киноны эхлэлээс дуустал хэрүүл байлаа. Мэдээж хэрүүл уруул, үл ойлголцол байлгүй л яах вэ. Гэхдээ энэ кинонд хирээс хэтэрчээ. Эхний кадар дээр Эл-Гуардсынханы амьд дүрсээр эхлээд л төд удалгүй нэг хамгаалагч гарч ирээд л блах блах, тэгсэн нэг эхнэр гарч ирээд л блах блах, тэгээд л нөгөө эхнэр гэртээ ороод л нөхөртэйгөө блах блах. Дараагийн кадр, нэг босс нөхөр онгоцны буудал дээр чихэр зардаг хүүхэдтэй блах блах. Элсэн цөл дээр нөгөө хоёр хөөрхөн охиныг нэг эхнэр л ёстой нэг блах блахдаж байна аа. Гэхдээ яах вэ хэрүүлэн кино байж болох ч хэрүүлд нь жанцан гэж алга аа. Инээх ч үгүй юм, тэр их нүрэглэсэн хэрүүл дунд хэрүүл бол нэг тиймхэн л сэтгэгдэл төрүүллээ.

Жүжиглэлт. Энэ кинон дээр нэг гаргах гэсэн санаа нь одоо Монгол зон олон маань гаднын савангуудад уусч байна, Хангүг сериалд орж байна, блоклогдож, киногоор сэтгэдэг болж байна энэ тэр гэсэн юм байв. Үнэндээ Солонгос сериалын аймшигтай, үзэхээс нүд хорсгом тэр зүйл бол миний хувьд жүжиглэлт байдаг. Айсан хүний нүүр, уйлж байгаа хүний нүүр, инээж байгаа, уурлаж байгаа, загнаж байгаа хүний нүүр гэхээр л арай биш ээ, тэр жүжигчид нь нүүр л үрчийж байвал жүжиглэлт гэж боддог юм шиг байгаа юм. Та нар мэднэ дээ, уйлахаараа л доороо дэвхцээд л, зайрмаг авахуулж чадаагүй жоохон хүүхэд шиг ам нь урвайгаад л, тэгсэн баярлаж байн гэхээр л сонин сонин өнгөөр инээгээд л, хүн амьтан нүдээд л, за тэгээд зодолдох болохоороо л нэг их хашхираад л. Үнэндээ бодит амьдрал хэзээ ч тийм биш, энэ бол зөвхөн тэнэг хүмүүсийг л хуурч байгаа зүйл. Юу хэлэх гээд байгааг минь бараг ойлгосон байх. Энэ кинон дээр жүжиглэлт гэдэг юм алга өө. Тэр Амбий гэж нөхрийг харахаар л арзас хийдэг юм, учир нь гэнэт гэнэт, маш муухай орилдог. Гэтэл жинхэнэ жүжиглэлт гэдэг ямар нэгэн нүүрний хувиралгүйгээр, зөвхөн харцаараа бүх зүйлийг нэвт ойлгуулах шиг л болдог. Киноны гол амин сүнс тэнд нь алга...............................
Гуравт хугацаа. Кино гэхээр л цаг гучин минут байх ёстой юу. Тэгээд тэнд нь урт ч байсан танаад, богино байсан ч сунгаад хүргэх ёстой юу. Нэг кадр дээр ямар удаан тогтож байна аа, үзэгчид, тэр тусмаа холливүүд мэтийн архаг онц сонирхолтой кино үзээд сурчихсан хүмүүсийн нойр нь хүрнэ шүү дээ. Анзаарсан бол тэр онгоц сөнөөд байж байхад нэг ая, эхэндээ ч яах вэ сонирхолтой, нэг дэлбэрсэн, нөгөө ертөнцөд очсон хүн шиг л сонсогдож байлаа, гэтэл тэр ая хэчнээн удаан дүнгэнэв, чийрлэв. Нэг үйл явдал, тэр тусмаа онц сонирхолгүй тийм үйл явдлыг хэт удаан нэг кадрт бариад байж болохгүй шүү дээ. Тэр буун дуу гарангуут хүмүүс хутга шөвгөө ирлээд л, хүлээгээд л байдаг, чив чимээгүй, нэг нөхөр л хутгаа ирлэнэ. Тэр буун дуу гаргасан хүн хэзээ ирэх гээд байна аа?

Өөр бас нэг зүйл бол мэдээж зохиол. Уул нь гаргах гэсэн санаа нь сонирхолтой. Орчин үеийн Монголд хошин шог болгон нь ухаарал хайрладаг болсон. Уул нь миний хувьд хошин шог нь хошин шог байх ёстой гэж үздэг, би тэнд очоод элгээ хөштөл инээх ёстой болохоос нээх их ухаарал аваад л, улс төрийг бас нэгэн шүүмжлэлийг сонирхох сонирхол байдаггүй. Алтны төлөө хэсэг нөхөд хэрхэн элсэн цөлд амиа үл тоож байгааг харуулдаг. Гэхдээ хэт уйтгартай. Тэр уудаг элсэн дээр байгаа алтыг авах гэж оролдох янз бүрийн оролдлого хийсэн бол илүү сонирхолтой байх байсан ч юм билүү. Үнэндээ ямар ч үр дүнгүй, үнэндээ шал ойлгомжтой зүйлийг тэд хүлээлт мэт болгоод киноны турш явсан. Жаахан онц сонирхолтой байх хэрэгтэй л дээ.

За ингээд баахан шүүмжилчихлээ. Өмнө нь нээх олон Монгол кино үзэж байгаагүй. Үнэндээ энэ киноны өмнөх ангийг ч үзээгүй. Ингээд хэлчихсэн чинь одоо кино сонирхогч биш гээд хөөчихвөл яана аа :D Гэхдээ ямар ч байсан үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, хажуугаар нь хэрэглэгч юм бол шаардлага өндөртэй байхгүй юм бол хэзээ бид сайн болно, миний хүсэл сонирхолд нийцнэ гээд тэр болгонд нь мөнгөө зарлагдсаар байх юм бэ? Яг үнэндээ миний хувьд энэ кино 10 онооноос 3-ыг л өгөхөөр болсон. Гэхдээ хүмүүс 8 оноо өгөөд байхаар нь ичээд 5 оноо өгөөд хаясан. Үнэнийг өчихөд ийм л байна, урьд өмнөхүүд нь энэн шиг, үүнээс долоон дор байсан гэж ярьцгаах юм, тэгвэл хүмүүс юуг нь ам дамжин ярьцгаадаг байна аа.

Уул нь дээр хэлсэн зүйлсээс бусад нь бол үнэхээр өчүүхэн би вээр шүүмжлэх ухаан хүрэхгүй нь. Сайн болсон. Одоо дээр миний хэлсэнүүдийг л давтахгүй байвал би гэдэг мунхаг хүн шүлсээ савируулан үзэж, үзсэнээс сарвалзуулан түгээхсэн.

За ёстой даравгар ам дэвхэлзлээдээ.

No comments:

Post a Comment