Saturday, October 30, 2010

“ПОМОГИТЕ НАМ 2” (MMF Review by Orgil Kira)

Бямба гарагийн өглөө 9 цагт Өргөө кино театрт "MMF Модератор" залуусын хамтаар "Помогите нам 2" киног үзэж сонирхохоор II танхимд орж суулаа. Үзэгчид ирсэн ч киноны хальс хараахан ирээгүй байв. Учрыг тодруулваас киног хуулах зөөврийн хатуу диск олдоогүй тул компьютерийнхаа процессорийг салган авчирах болсон байна. "Т*т*р ажиллагаа" киноны "Гялбаа" хакер ганц процессор дийлэхгүй хоёр бацаанаар өргүүлдэг юм билээ :P Харин Даваахай найруулагч ганцаараа тэврээд ирж харагдсан. 
Жүжигчин Дооёо говийн сордог элсэнд шигдэж бусдыгаа сандаргасан талаар асуух гэсэн боловч тэрээр ирсэнгүй. Киноны төлөөлөгчид болох Даваахай, жүжигчин Амбий нар хүрэлцэн ирж киноны тухай товч танилцуулга хийснээр хүсэн хүлээж байсан кино маань эхлэв.
Нэгдүгээр ангид 1990-ээд оны (Амбий: “Та нар ч мэдэхгүй л дээ”) ганзгын наймааны үеийг хошин байдлаар дүрсэлж, тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулж байсан. Харин 2 дугаар анги дээр галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд дахин тааралдаж, адал явдалтай учирдаг.
Жүжигчид:
Киноны нэгдүгээр ангид оролцон тоглосон жүжигчид дээр нэмэгдэж жүжигчин Өлзийхүү,Чапи буюу Ихбаяр, Батсүх, Булган-Эрдэнэ, Ганчимэг,Лхагвасүрэн зэрэг жүжигчид дүр бүтээжээ. Инээдмийн кино учраас туршлагатай жүжигчид сонгосон байх. Ийм жүжигчдийн тоглолт сүүлийн үеийн кинонуудад гараад байгаа дуучин, эсвэл олны танил хэн нэгний тоглолтоос үнэхээр өөр, ангид, хол илүү, дээр санагдах нь мэдээж. Бас нэг сонин зүйл нь кинонд гол дүрийн жүжигчин гэж үгүй. Бүгд тус тусдаа өөр өөрийн дүрийг бүтээсэн. Тэдгээрийн нэгдэл нь киноны гол дүр юм....................
Мөн үггүй жүжигчид бас байна аа. Хоёр бүсгүй бий. Нэг нь загвар өмсөгч Сэлэнгэ, нөгөө бүсгүйг нь сайн мэдэхгүй юм. Осолд орж зудын царайтай болсон хүмүүсийн дунд сайхан хүүхэн харах бас сайхан л юм байна ;))
Өмнөх ангид Дооёо-н хэлдэг “Амьдрах гээд л байна уу, тэгдгиймдаа” үг мода болж байсан бол энэ удаад Жүжигчин Батсүхийн хэлдэг “НЕ ТРОГАТЬ !!!” үг магадгүй залуус бүрийн хэлэх дуртай үг болж болох юм. Бас МАРТАА, МАРТ, МАРТ гэж үг бий.
Дуу, дуугаралт:
Ослын дараахан ухаан орсон нисгэгчид сонсогдох дуу авиа, дэлбэрэлт гээд л дажгүй болсон. Киноны дууг өмнөх ангийн адилаар L-Guards хамтлаг дуулсан байна. Нэг хамтлаг дуулсан болоод ч тэрүү өмнөх ангийн дуутай, сая дуулсан шинэ дуу нь адилхан сонсогдоод байх юм.
Өмнөх анги дахилт:
Помoгите нам yeahh
Помoгите нам yeahh
Помoгите нам ohhh-yeahh
Гэдэг хэсгийг
Хайгаад, хайгаад би yeahh
Хайгаад, хайгаад би yeahh
Хайгаад, хайгаад би олохгүй юм
гэж орвуулвал адилхан л сонсогдоод байгаамдаа...
Зураг авалт:
“Хуваарьгүй нислэг” киноны I анги ОХУ-д хасах 39 хэмийн хүйтэнд зураг авалт хийж байсан бол II ангийн зарим зураг авалтыг говийн элсэн цөлд нэмэх 43 хэмийн халуунд хийсэн байна.”Онгоцны доторх зураг авалтыг автобус тохижуулан янзалж хийсэн” гэнэ лээ Bolorbat Khaadag
Тэрийг ямар автобус болохыг таах гэж оролдов. :P
За мөн онгоц сүйрч, элсэнд сорогдож буй хэсгийн график дажгүй болсон гэж үзэж байна.
Онгоцны осолтой дийлэнх кинонд хөдөлгүүр сааталд орж, эсвэл шатахуун нь дуусч, эсвэл жолооч удирдлагаа алдаж сүйрдэг. Гэтэл манай кинонд шонхор шувуу онгоцны шил мөргөж хагалснаар онгоц сүйрнэ. Онгоцны шил үнэндээ тийм амархан хагардаг ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хэвшил болсон ослоос өөр шинэлэг зүйл үзлээ :P

Кино гэдэг зүйл хүнд нэг цагийн инээд хөөр бэлэглэхээс гадна нэг ёсны ухаарал, мэдлэг өгөж байвал зүгээр байдаг. Нэгдүгээр ангиас та бүхэн 90ээд оны нийгмийн амьдралыг хардаг бол энэ ангиас өнөөгийн нийгмийг харах болно. Хэдийгээр энэ хоёр ангид хүн гэдэг амьтан хэзээч мөнгө, алт эрдэнэсээс салш хагацаж чадахгүй мэт харагдаж байгаач киноны цаад мөн чанарыг ойлгон үзэх хэрэгтэй.
Мөн “Помогатие нам” киноны уран бүтээлчид эхний өдрийн орлогоо их бие, мөчдийн булчингийн хатангиршил өвчтэй, ой 9 сартай Э.Удвал охины эмчилгээний зардалд зориулах юм байна.
Монголдоо анх удаа уран сайхны инээдмийн сериал кино хийсэн гэдэг нь сайшаалтай хэрэг. Жүжигчин Амбий хэлэхдээ “Кинонд зориулж бүтэн онгоц унагасан” гэсэн :P хэ хэ хэ хэ
Тэр мөнгийг олох хэрэгтэй. Тиймээс та бүхнийг энэ киног ирж үзэхийг урьж байна :)
Миний хувьд боломжит 1-10 оноогоор дүгнэвэл “8” өгөх кино.

No comments:

Post a Comment