THE DARK KNIGHT RISES (Batman 3rd Installation, Last of the Trilogy)
Нолан болон Бэйл нарын хамтарсан цувралын сүүлийн анги нь 2011 оны 1 сард зохиол нь бэлэн болж зураг авалтыг 5-аас 8-р сарын хооронд хийж 2012 оны 7 сарын 20нд нээлтийг хийж кино театруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна. Кинонд хуучны олон танил дүрүүд байхаас гадна зарим шинэчлэлт содон дүрүүд нэмэгдэх бололтой. Тодорхой юм гараагүй ч олонх сонирхогчдын асуусан "3D юу?" гэдэг асуултанд "киног 3D-ээр гаргахгүйээ!" гэж Нолан хэлсэн байна. Харин өндөр нягтралтай IMAX камераар дахин зураг авалтыг хийх ажээ.
Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь Inception кинонд Forger -ийн дүрээр тоглосон Tom Hardy уг ангид Hugo Strange хэмээх террористын дүрд тоглох юм байна, одоогоор 100 хувь батлагдаагүй ч бодитой эх сурвалжаас авсан мэдээлэл юм.
Ноланы хувьд сүүлийнх нь боловч, Батман-гийг цааш нь өөр найруулагчтай хамтран үргэлжлүүлэх боломж Warner Bros-д байгаа юм. Өмнөх ангиудад Батманы дүрд тоглосон Бэйл ч бас хамгийн сүүлийн удаа гэж хэлсэн байна.
За ингээд бас нэгэн хүлээлтийг үүсгэж байгаа нь энэ дээ! Мэдээж манайд нээлтээ хийх тэр цагт Кино Фанатууд хамтдаа шимтэн үзэцгээнэ гэдэгт итгэлтэй байна!
No comments:
Post a Comment