Monday, April 18, 2011

Кино боловсрол хөтөлбөр

Монголын Кино Сонирхогчид, Шүүмжлэгчдийн Холбоо
www.facebook.com/movieMGL (Like! us for more info)
- оос зохион байгуулж буй "Кино Боловсрол Хөтөлбөр"-ийн гурав дахь киногоор “Zeitgeist: The Movie” баримтат киног мэргэжлийн монгол орчуулгатайгаар та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү баримтат киног монгол дахь Zeitgeist хөдөлгөөний зүгээс хамтран хийхээр боллоо.

Киноны тухай:
Анх интернэтэд цацагдсанаас 2009 он хүртэлх хугацаанд 100 гаруй сая удаа интернэтээр үзсэн уг кино нь бидний амьдарч буй нийгмийн хамгийн гол асуудлуудыг 100 хувь шинжлэх ухааны үүднээс олон мянган судлаачдын хамтаар судалж бий болгосон баримт мэдлэгийг нэгтгэн тун сонирхолтой баримтат кино бүтээжээ. Уг бүтээлд: 2001 онд болсон дэлхийн худалдааны ихэр цамхагын сүйрэл хийгээд 20 р зууны түүхэн томоохон дайны жинхэнэ учир шалтгааны тайлал? , Шашины талаарх онол, түүх? Мөнгөний системийн,дэлхийн өр? гэх мэт бидний мэддэг ч мэддэггүй тэр л бодит үнэнийг дэлгэн тавьсан байна.

Та бүхэн тасалбараа захиалахдаа өөрт хэрэгтэй тоогоор захиалах бөгөөд бусад хүмүүсийн мэдээллүүдийг мөн оруулсан тохиолдолд таны захиалга хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл та нэг нэр дээр нэгээс олон тасалбар захиалах боломжгүй бөгөөд жишээ нь хоёулаа үзэж байгаа тохиолдолд нэг хүний amiando username-ээр хоёрыг захиалж болох ч тасалбар тус бүрийн мэдээллийг тусад нь оруулах хэрэгтэй. Шаардлагатай билетийн тоог захиалахад таниас мэдээллэл асуусан цонх гарч ирэх болно. Нийт 50н хүн оролцох боломжтой ба бүртгэл 4-р сарын 20 ны 19 цагаас 22 ны 17 цаг хүртэл хийгдэнэ.

Кино үзвэрт ирэхдээ PDF өргөтгөлтэй тасалбарыг заавал хэвлүүлэн авчрах хэрэгтэй. Тасалбар таны amiando хэрэглэгчийн хуудас дээр (sign-in хийсэн байх шаардлагатай) My Ticket гэсэн хэсэгт байгаа. Тасалбарыг А4 хэмжээтэй цаасан дээр, хар цагаанаар хэвлүүлэн авчрахыг зөвлөж байна. Нэмэлт анхааруулга нь тасалбар дээрх дөрвөлжин баркодыг нугалахгүй байхыг сануулъя.

Бүртгэл хийлгэх хуудас: https://www.amiando.com/MM FZeitgeist(Бүртгэл 4 сарын 20ны 19 цагаас эхэлнэ, одоогоор хаалттай)

Кино 18 цагт эхлэх тул та бүхэн үзвэрээс өмнө ирж тасалбараа шалгуулан орно уу.

Бусад болон дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейжээс авна уу: www.facebook.com/movieMGL

Мөн Zeitgeist Movement -ийн талаар дэлгэрэнгүйгhttp://www.facebook.com/pa ges/The-Zeitgeist-Movement -Mongolia/191543134217743 болон монгол сайт-http://thezeitgeistmovemen t.mn/

Дэлгэрэнгүй - http://www.facebook.com/event.php?eid=125925014149234

 

 

Read more...

Мөн анхдугаар үйл ажиллагаа буюу нээлтийн киногоор Inception киног монгол субтитл -тай гаргасан ба доорх мэдээллийг хүргэж байна.

Инсепшн

Dark Knight, Batman Begins, Memento зэрэг алдарт киноны найруулагч Кристофер Ноланы хамгийн сүүлийн шилдэг бүтээл болох Инсепшнийг та бүхэнд толилуулах гэж байна. Энэ жилийн Оскарын наадмаас шилдэг зураг авалт, дууны эвлүүлэг, дууны найруулга, визуал эффект зэрэг 4 шагнал хүртсэн мөн шилдэг кино, шилдэг кино зохиол шагналд нэр дэвшсэн юм. Энэ кино шүүмжлэгч нараас маш өндөр үнэлгээ авсан бөгөөд 2010 оны хамгийн шилдэг кино гэж тодорхойлогдсон билээ. 

 

Энэ киноноос гайхал төрүүлэм үнэмшилтэй логик үйл явдлын зангилаа түүнийг улам хүчтэй болгож буй хүний дотоод тэмцлийг харах болно. Дээр нь гайхалтай визуаль эффект болон Hans Zimmer-ийн сонгодог аялгуунуудыг дурдахгүй байхын аргагүй юм. 

 

Товч агуулга:

Дом Кобб бол мэргэжлийн хулгайч. Түүний ажил хүмүүсийг зүүдлэж байх үед ой ухаанаас нь нууцаар мэдээллийг гаргаж авах юм. Гэтэл түүнийг Америкт эрэн сурвалжилж эхэлснээр буцаж хүүхдүүдтэйгээ уулзах боломжгүй болсон байв. Кобб нэгэн бүтэшгүй даалгаврыг биелүүлснээр өөрийн хуучин амьдралаа эргүүлэн авах боломж олдоно. Харин тэр даалгавар нь Инсепшн байв.

 

Улс: АНУ

Хэл: Англи

Компани: Варнер Брос

Нээлтээ хийсэн өдөр: 2010 оны 7-р сарын 16

Төрөл: Action, mystery, sci-fi, thriller

Насны ангилал: 13 -аас дээш

Үргэлжлэх хугацаа: 148 мин

Бүтээгдсэн зардал: 160 сая доллар

Нийт олсон ашиг: 820 сая доллар

IMDB үнэлгээ: 8.9

Киноны дуу: Edith Piaf   -  "Non, Je Ne Regrette Rien"

   Amira Saqati -  "Aboun Salehoun"

Гол дүрд: 

Леонардо ди Каприо Кобб

Титаник

Авиатор

Харанхуй арал

Жосеф Гордон-Левитт Артур

Саммертай 500 өдөр

Харуул

Миний үздэггүй 10 зүйл

Эллен Пэйж Ариаднэ

Жуно

Хатуу Чихэр

Ташуурд

Том Харди Иймс

Давхар Бялуу

Рок н Ролла

Бронсон

Кен Ватанабе Сайто

Сүүлчийн Самурай

Иво Жимагийн захидлууд

Бэтмен: Эхлэл

Дилийп Рао Юусүф

Аватар

Намайг там руу явуул

Силлиан Мурфи Роберт Фишер

Харанхуйн баатар

Бэтмен: Эхлэл

28 өдрийн дараа ...

Том Беренжер Петер Браунинг

Бэлтгэлийн өдөр

Том амралт

Дээд лиг

Марион Котиллард Маал

Ягаан шилний цаадах амьдрал (La vie en Rose)

Том Загас

Ес

Майкл Кейн Маилс

Харанхуйн баатар

Бэтмен: Эхлэл

Зэрэглээ

No comments:

Post a Comment