Joseph Kosinki - гийн найруулсан Tron -ний хоёрдугаар анги болох Tron:Legacy Өргөө болон Тэнгис кинотеатруудад 2011 оны 01 сарын 01-ны өдөр нээлтээ хийлээ.Уг кино маань 1982 онд хийгдсэн зөгнөлт Трон киноны үргэлжлэл юм.Кино нийт 1 цаг 30 минут гарах бөгөөд гол дүрүүдэд Kevin Flynn and Clu /Jeff Bridges/, Sam /Garrett Hedlund/, Quorra /Olivia Wilde/,Alan Bradley /Bruce Boxleitner/,Castor and Zuse /Micheal Sheen/,Gem /Beau Garrett/ ,Rinzler /Anis Cheraurfa/ нар тоглосон бол компьютерын компаны CEO Кevin Flynn, түүний хуулбар болсон Жефф Брижесийн компьютераар залуужуулсан хувилбар болох Clu, Кевины хүү Sam нар уг киноны онцлох дүрүүд байлаа.
Кино эхлэхдээ Кевин Флинн хүү Сем-дээ Трон-ы талаар ярьж өгөн,хүүдээ Троныг үзүүлэхээ амлаад 25 цент үлдээгээд явах бөгөөд тэр орой эцэг нь сураггүй алга болж Семийн амьдрал орвонгоороо эргэнэ.Эмээ,өвөөгийндөө хэсэг амьдрах ч тэндээсээ зугтддаг.Эцэг нь алга болсоноос хойш 20 жил өнгөрч Сем 27 настай болсон байлаа.Кевиний үүсгэн байгуулсан Инком /Encom/ компани ашиг хайсан хүний гарт орсон байх агаад Сем үүний эсрэг байдаг.Трон бол хүн бүрийн тоглох учиртай тоглоом гэж үздэг бөгөөд Семийн явуулсан бяцхан ажиллагаа /операци/ амжилттай болж ҮС-12-г интернетээр цацдаг.Үүнийхээ төлөө саатуулагдсаны дараа харихад нь урилгагүй нэгэн зочин,Мервин хоёр угтан авна.Урилгагүй зочин нь эцгийнх нь найз,Инкомийг хамт үүсгэн байгуулалцсан Алан байдаг.Алан нэгэн хачирхалтай мэдээ дуулгадаг бөгөөд Семийг очиж шалгахыг зөвлөдөг.Ингээд Сем,Аланы хэлсэн газар ирэх бөгөөд өрөөтэй тоглоомууд дунд байх Троны ард нууц өрөө байхыг мэдээд дотогш нэвтрэхэд 20 жилийн тоосонд дарагдсан компьютерийн лабортори байдаг.Сем санаандгүй байдлаар нэгэн төхөөрөмж ажиллуулах бөгөөд тэр нь түүнийг Тронд оруулдаг. Кевиний ертөнцөд орж ирснээр хүн болгоны тэсэн хүлээж байсан визуал гайхамшиг эхэлнэ.Харин киноны өрнөл хэсэг Сем,Клю-тэй уралдааны тэмцээнд оролцдогоор эхлэх бөгөөд уралдааны дундаас аавынх нь туслах Куорратай танилцаж тэндээсээ зугтаж аавтайгаа уулзаж ганц асуулт асуудаг. Кевин төгс ертөнцийг бүтээхээр өөрийн гэсэн дижитал ертөнц үүсгэсэн боловч өөрийнх нь төгс ертөнцийг бүтээгч програм Клү удирдлагаас нь гарна. Ингэснээр Кевин яах аргагүй зугатах хэрэгтэй болдог бөгөөд түүнийг хамгаалж байсан Троныг ч алдана. Кевин дижитал ертөнцөөс гарч чадалгүй аль хэдийн 20 жилийг хэрхэн Тронд өнгөрөөсөнийг хүүдээ ярьдаг.Киноны өрнөл хэсгүүд нь үзэгчидийг уйдахааргүй ба санаанд оромгүй гэнэтийн үйл явдалуудаар дүүрэн.Киноны тайлал хэсэг Кевин Трон дотор орших хотод нэвтэрсэн цагаас эхэлдэг бол бүх зангилаа нь Куорра байдаг бөгөөд Куорра бол хамгийн сүүлчийн ISO байдагтай холбоотой.Харин киноны төгсгөл Троноос гарах хаалган дээр болох тулаануудаар өрнөж,Кевин Флинн Клю-тэй өөрийгөө нэгтгэн гаргасан алдаагаа зассанаар кино ерөнхийдөө төгсдөг.Кино бага зэрэг сулхан болсон мэт санагдлаа.Кинонд гарч байгаа үзэгдэлүүд ихэвчлэн тайлбарлаж,дүгнэсэн шинжтэйгээс кино мөн сунжрах тал руугаа болсон.Мөн кино үзээд дууссаны дараа үзэгчидийн санал бодлыг сонсож байхад нэг зүйл дутагдаад байна гэх үгийг хэд хэд сонслоо,дахин эргэн киноны үйл явцыг эргэн бодоход үнэхээр тийм ч юм шиг санагдлаа. Нөгөө талаасаа ТРОН: Залгамжлал визуал эффектээрээ хүмүүсийн таашаалд өндөр хүрч байгаа ч илүү зүрх сэтгэл дутагдсан гэдэг нь мэдэгдэж байсан. Сем 20 жил уулзаагүй эцэгтэйгээ уулзаж байгаа ч тэр драма киноны туршид харагдалгүй тэр нь зүгээр л киноны түүх үргэлжлүүлэх үндэс болсноор биш түүний зорилго эсвэл субьект нь болж чадаагүй.Миний хувьд киноны хамгийн сонирхолтой хэсэг нар манддаг тэр хэсэгхэн кадр байлаа.Бид анзаардаггүй болохоос бидний эргэн тойрон гайхамшиг хүрээлэн байдаг аж. Зөвхөн нүдээр үзээд зогсохгүй чихээр сонсдогоос soundtrack-уудын хувьд сайн болсон,үйл явдалтайгаа маш зохицож үзэгчидийг кинонд бүрэн уусгаж өгч байсан. Олон талаас олон хөгжимчидын дууг биш зөвхөн Дафт Панк –ын дуунуудыг ашигласан нь үүнтэй холбоотой байх.Хэдхэн жилийн өмнө л боломжгүй байсан компьютер эффектүүд одоо бидний гар дээр магадгүй нүдэнд хүрч байгаа нь гайхалтай байсан бөгөөд эдгээр дундаас хамгийн сонирхолтой нь Жефф Брижесийн 30 настай болтол нь залуужуулж Клүгийн дүрийг хийсэн нь нэг талаасаа зарим хүмүүст энэ хэсгүүдийг 1980аад онд авсан юм болов уу гэж асуухад ч хүрэхээр байлаа. Иймээс Клү Кевин хоёрын тулалдах хэсэг нь хэнд ч үзэхэд сонирхолтой харагдах байх.Хүн төгс зүйл рүү тэмүүлдэг харин бид өөрсдийнхөө эргэн тойронд байдаг төгс зүйлсийг анзаардаггүй энэ л найруулагчийн харуулахыг зорьсон сэдэв байх.Бичсэн: Ану Харчу , Билгүүн ( MMF Review Team 2 )
Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.( CEO & President of Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо )
Монголын Кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо (2010)
No comments:
Post a Comment