Monday, November 15, 2010

Toy Story 3 - Review (Тойм шүүмж)

PIXAR ийн хамгийн шилдэг өөрсдийн хүндэлж хадгалж явдаг Toy Story - г хамгийн сайн Trilogy болгон замд нь үдэв.

Миний бодлоор бүх анги нь үнэхээр сайн кино би Toy Story гоос үзэж авлаа, эдгээр гурван ангит кино нийлж байж ийм сайн бүтээл гаргаж чадсан. Анх Toy Story гарсан үедээ л 3D animation аар зохиол хүүрнэж болдогийг харуулаад барахгүй араасаа асар олон кино зохиолч болон сонирхогчидыг дагуулан олон авьяаслаг бүтээлчидийг уран бүтээл хийхэд нь дуртай бүтээл нь болсон учир бидний мэдэх animation одоогийн гайхалтай түвшинд хүрсэн билээ.

Toy Story маань цаг үетэйгээ алхан, илүүгүй дутуугүй эдгээр тоглоомуудын тухай түүх болон зохиолыг инээдтэй, хөгжилтэй, мөн зүрхийг чинь хөндөж чадахаар хийсэн гайхалтай кино.

Pixar өдийг хүртэл үнэхээр чанартай бүтээлүүдийг тасралтгүй хүч төрөн хийж байгаа, эдгээр бүтээлүүдийн загалмайлсан эцэг болох Toy Story маань өдийг хүртэл цаг үед тоосдохгүй чанараа хадгалж, Pixar үнэхээр өөрсдийн хайртай бүтээлээ яаж гайхалтай хийдэгийг харуулсан.

Toy Story 3 бол хүүхдийн зохиол байхаа больж үнэхээр зохиол нь хүнд насанд шилжсэн хэрнэ ямар ч насны хүн үзсэн ч байсан тэдэнд үргэлж таалагдах татагдах зүйл хүн бүрт байсан. Энэ анги дээр маань найз нөхөд, өсөн том болох зэрэг бүгдэнд маань тохиож байсан зүйлсийг илүү хурц өнцгөөс нь харуулсан байсан.

Киног гайхалтай болгож байгаа зүйл нь animation биш юм энэ бол Disney, Pixar ийн гайхалтай найруулж бичсэн зохиол юм. Animation нь шинэ анги дээр үнэхээр шинэчлэгдсэн байсан, киног үзэж байхад нүдэнд үзэсгэлэнтэй харагдаж байсан нь анхны ангиа бодвол animation өөрчлөгдсөн нь асар мэдэгдэж байсан шүү.

Tom Hanks энэ кинонд үнэнчээр одоог хүртэл гайхалтай дуу оруулалт хийсэн нь энэ бүтээлийг улам төгс болгож өгсөн, Tom Hanks гэлтгүй анхнаасаа цуг байсан дуу оруулсан жүжигчид бүгд л гайхалтай байсан. Надад энэ киноны дүрүүд үнэхээр таалагддаг ялангуяа Woody & Buzz энэ хоёр дүр бол маш баялаг зохиолтой, энгийн нэг талыг баримталсан дүр гэж үгүй бүгд 3-D хэмжээст гэмээр ямар ч үзэгчидэд тохирсон...........................
Toy Story 3 ийн сүүлийн ACT бол ёстой янзтай байсан, ялангуяа шоронгоос оргодог хэсэг үнэхээр бодож сэтгэж хийсэн туулийн гайхалтай яг л LOTR - ийн 3 ийг үзэж байгаа юм шиг, Надад таалагдсан маш олон зүйлсийн нэг бол Toy Story 3 дээр тоотой хэдэн алдартай сайн кинонуудаас иш татан хүндэтгэж тиймэрхүү жижиг хэсэгүүд байсан нь бодууштай ялангуяа орголттой хэсэг бол тэр чигээрээ The Great Escape киног reference хийсэн байсан, хуулсан гэж хэлж үнэхээр болохгүй нэг ёсондоо тэдгээр кинонуудад хүндэтгэл homage үзүүлсэн юм.

 Энэ киноноос шүүмжлэх сүл тал алга, гэхдээ заавал хэлэх нэг зүйл байна тэр нь кинонд дунд дуунд бүжиглэж мөн байдаг л тэр пянз зурагдаж дууна зогсдог нэг тиймэрхүү хэсэг кинонуудад байдаг тэрнийг кинонд ашигласан нь надад тааламжгүй байсан. Би хэтэрхий туйлширсан мэт санагдаж магад гэхдээ үзээгүй хүн байвал заавал үзэх хэрэгтэй юм шүү,

 Кино маань бараг л энэ гайхалтай дүрүүд тоглоомууддаа баяртай гэж хэлээд үргэлж дурсагдах болно гэдгээ хэлээд төгсөж байгаа юм шиг надад санагдсан. Би киног үзэж байх үед үнэхээр тэсэлгүй нулимс тусаасан нь ямар гайхалтай вэ гэдэгийг харуулж байгаа юм.

Нийтлэгч:  Амарсанаа Равдансамбуу 

9.0/10

Mazaalai: 1930-аад оноос анимэшн төрлийн эхлэл эхэлсэн бөгөөд хамгийн анхны том төлөөлөл нь "Цасангуа ба 7-н одой" юм. Жил бүр шинэчлэл сайжруулалт явагдаж байсан ч 1957 онд анимэшнд шинэ бөгөөд хурц шйидлээр "What's Opera, Doc?" гарч ирсэнээр 90 оныг хүртэл тасралтгүй шинэчлэлтийн шуурга явсаар 90 оны эхээр "The Nightmare Before Christmas" гарснаар шинэ анимэшн хувьсгалд "Toy Story" бүтээгдэх эхний замнал болжээ.

 

No comments:

Post a Comment