Wednesday, November 3, 2010

Хуваарьгүй нислэг (Review by Билгүүн Батболд)

Уулсын цаагуур тэнгэрт ягаан туяа татуулсаар наран мандаж 10 сарын 30-ны өглөө боллоо.Эртлэн боссон би бээр Өргөө кинотеатрийн зүг хүлгийн жолоо залах нь тэр.Учир юун гэхээр "Помогите нам:Хуваарьгүй нислэг" киног,кино урлагт дуртай нөхдийн хамтаар скрийнинг хийж санал бодлоо хуваалцахаар явсан нь тэр байлаа.Ирээд 2-р танхимд суудлаа эзлээд киногоо хүлээж байх зуур кино зохиол болон кино хэрхэн бүтсэн талаар сонссон дуулсан бүхнээрээ хөгжилтэй яриа өрнүүлэн байтал кино маань ч ирж биднийгээ бүүр ч их баярлууллаа.Төд удалгүй заал дүүрэн алга ташилт болсон нь найруулагч Ш.Даваадорж,жүжигчин Ц.Батхуяг нар орж ирсэн нь тэр байлаа.Ш.Даваадорж,Ц.Батхуяг нар киноны зохиол болоод кино бүтсэн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж мөн 3-р анги яригдаж байгаа талаар нууцаа дэлгэсэн юм,ингээд бидэнтэй киноны эхний хэсэгийг дуустал хамт киног үзлээ.Кино дуусч Монголын Кино Фанатуудын төлөөлөл болсон модератор гишүүд кинонд үнэлгээ өгсөн ба 6,9/10 гэсэн үнэлгээ авсан нь сайн бүтээл болсоноо харуулж өглөө.

Кино эхлэхдээ L-Guards хамтлаг клипээ хийж байгаагаар киноны оршил эхлэх ба үйл явдал бага багаар өрнөсөөр киноны нэр эхлэнэ.Киног Wisdom,Zaya SH студи хамтран бүтээсэн ба кино үргэлжлэх хугацаа 1 цаг 30 минут орчим.Найруулагчаар Ш.Даваадорж, хөгжмийн зохиолчоор нь Аранзаа ажилсан ба дүрүүдийн хувьд нэгдүгээр анги дээрхи бүрэлдэхүүнээрээ тоглосон ба алиалагч Бачка,Чаапи,Өлзийхүү зэрэг дүрүүд нэмэгдэн тоглосон байна.Киноны үйл явдал онгоцон дотор болон говьд өрнөх бөгөөд нэгдүгээр анги дээр вагонд хамт учирч байсан хүмүүс маань санаандгүй байдлаар нэг нислэгээр нисэхээр болсноор киноны өрнөл эхлэнэ.Харин киноны гол зангилаа нь жирэмсэн эмэгтэй болж байлаа.Найруулагчийн илэрхийлэх гэсэн санаан нь киноны төгсгөлд гарах бөгөөд "Бид хаашаа явна вэ?" гэсэн асуултанд товч хариулт өгсөнөөр кино өндөрлөдөг........

Кино зарим талаараа бага зэрэг сунжрах ба хэд хэдэн дутагдалтай талууд ажиглагдсан.Сул дүрүүд гарах бөгөөд орон тоог нөхөж байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлсэн.Осолдсон онгоцны газраас холгүйхэн заг модонд уясан ганц ямаатай бор гэр,гэрт байх цахиур буу зэрэг нь,хэн нь ингэж юмаа мартдаг байнаа гэмээр сэтгэгдлийг үлдээлээ.Харин киноны алдааны хувьд хэд хэд байхыг ажигллалаа.Нэгдэх нь:онгоцны ахмад хүүхдийн даавуу аваад явж байгаад зүрх нь гэнэт өвдөж унах үед барьж байсан даавуу баруун гарт байдаг ч,хүүхдийн уйлах дуу сонсон сэргэх үед даавуу зүүн гарт шилжсэн байдаг. Хоёрдахь нь:онгоц сүйрч онгоцны ахмад сэрэхэд эргэн тойрон дайвалзах ба ахмадын арын фон дээр ахмадын сандал довоос доошоогоо гулсан буусан байх ч онгоц ахмадын урьд холгүйхэн эсрэг талаас нь унаж ирсэн харагддаг.Цагдаа/Мөрдөн байцаагч хаалга мөргөхөд,хаалга дотогшоо биш гадагшаа унасан нь хамгийн тод туссан алдаа байлаа.Мөн онгоцны ахмад онгоцоо "Говийн зэрэглээ" дээр гардаг онгоц гэж хэлдэг нь бас нэг алдаа болж өгсөн мэт санагдлаа.Хэрэв андуураагүй бол "Говийн зэрэглээ" дээр гардаг онгоц биплан байдаг.

Киноны илэрхийлэх гэсэн эхний санаа нь хүний амьдралд мөнгөнөөс илүү зүйл ганц амьдрах энэ амьдрал байдаг гэдгийг харуулахыг зорьсон байсан,энэ нь шинээр мэндэлсэн хүний дүрээр кинонд гардаг.Мөн өвгөд дээдэсийнхээ өвлүүлж үлдээсэн энэ аугаа их соёлыг мартаж байгааг хошин хэлбэрээр харуулж өгсөн.Монгол хүн Монголоороо л үлдэх ёстой гэсэн санааг киноны бүх хэсэгт оруулахыг хичээсэн нь харагдаж байсан.
Харин илэрхийлэх гэсэн хоёрдахь санаа нь нийгэмд гарч байгаа дутагдалтай талуудыг гаргахыг хичээсэн нь дүрүүдийн өөр өөр зан чанараар гарч киног улам баяжуулж өгсөн.

"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг"

No comments:

Post a Comment