Tuesday, November 16, 2010

Inception – Review

Бид зүүдлэх үедээ юү болоод байгааг мэдэхгүй аливаа нэг юм өрнөж байгаа мөчид орж ирдэг шүү дээ, тэрэнтэй адил Inception кино таныг уусган авах болно.

One of the Few Inspiring Fight Scenes in Movies

Christopher Nolan бол үнэхээр миний дуртай найруулагчдын нэг түүний найруулдаг кино болгон нь их нарын нухацтай бодолтой хийсэн байдаг учир иймэрхүү кино сонирхдог үзэгчдэд үнэхээр хүрж чаддаг.

1. Кино маань үнэхээр дажгүй зохиолтой харин үзэж байгаа үзэгч маань зохиолын утга учир шалтгааныг олохгүй бол ойлгоход төвөгтэй, Зохиолыг тэгж их нямбай хийсэн нь киноны үйл өрнөлийг маш их сонирхолтой бөгөөд сайн болгосон нь надад үнэхээр таалагдсан. Nolan-ийн найруулсан зохиол үнэхээр хүнд бөгөөд жинхэн мэт бодит болгох гэсэн оролдлогоор үнэхээр баялаг учир түүний кино болгон маш таалагддаг ялангуяа Inception дээр гардаг зохиол бол маш үнэхээр олон давхрагатай нэг зүүдэнд болж байгаа үйл явдлыг харуулж буй хэрнээ нөгөө зүүдэнд болох үйл явцыг харуулж байгаа зэрэг нь зохиолыг их сайн болгож өгсөн гэж бодож байна........
2. Hans Zimmer – ийн ширүүн бөгөөд adrenaline хөдлөгөхөөр soundtrack ууд нь кинонд үнэхээр томоор нөлөөлж байгаа нь түүний шинээр гаргасан киноны дууг кинонд оролцуулах арга нь үнэхээр сайн тохирсон байсан, эхний зүүдэнд болсон “kick-in” болоход түүний soundtrack нь үнэхээр өөрчлөгдөж тухайн зүүдний уур амьсгалыг үзэгчидэд харуулж чаддаг.

3. Special effect – ийн тухай дурьдахад яах аргагүй SFX – ийг хийсэн багийхан үнэхээр сайн ажилласан байсан тэр visual effects бүр гайхалтай харагдаж байсан, киноны гол ухагдахуун зүүдны ерөнцийг үнэхээр амь оруулж чадсан.

4. Жүжигчидийн ур чадварын талаар, залуу жүжигчин Joseph Gordon-Levitt бол энэ киноний од гэмээр нилээн сайн жүжиглэсэн бөгөөд түүнээс дутахааргүй маш олон жүжигчид байсан, Leonardo өөрөө тийм ч сайн бүр ам ангайтал жүжилээгүй ч хэрнэ үнээхэр сайн жүжиг тавьсан.

Inception – ийн 0-Gravity тэй тулалддаг action хэсэг бол үнэхээр гайхалтай байсаныг заавал дурдах хэрэгтэй, зүгээр нэг action аас илүүг шаарддаг Nolan үнэхээр энэ хэсэгийг өөрийн өвөрмөц кино найруулах аргаараа гарамгай хийсэн.

Миний хувьд Inception бол энэ жилийн хамгийн шилдэг нь бол яахаас мөн, харин Nolan ийн өөрийн хийсэн миний хувьд үнэхээр шилдэг сайн кино гэж боддог The Dark Knight-ийн хэмжээнд арай хүрэхээргүй кино болсон.

 Бичсэн: Амарсанаа Равдансамбуу

9.0/10

No comments:

Post a Comment