Кино сонирхогчдийн "Кино шүүмж, тойм" бичдэг залуусын блог маань энэ жилийн шилдэг Энтертайнмэнт блог болхоор өрсөлдөж байна хэрвээ та дуртай блогоо энэ жилийн шилдэг блог болгомоор байвал Монгол блогчид сайтаар орж дэмжээрэй.
Кино урлагийг олуулаа, cоёлтой хамгаас түрүүнд үзэхийг хүссэн монгол залуусын бүлгэм, бүгдэд нээлттэй...
Monday, November 28, 2011
Tuesday, November 22, 2011
“Учиртай гурав” УСК-ны тойм шүүмж /2-р баг/
75 минут үргэлжлэх "Учиртай гурав" кинонд О.Амгаланбаатар /Хангай ба Юндэн/,Б.Сайнаа /Учрал ба Нансалмаа/,З.Онон /Хоролмаа ба Намуунаа /,Д.Баттөмөр /Балган ба Баяраа / нар гол дүрүүдийг бүтээж,найруулагчаар Д.Золбаяр ажилласан бол зураг авалт Улаанбаатар хот болон Архангай аймагт болсон байна.
Хангайгийн бичсэн тулааны сэдэвтэй кино зохиол Баяраагийн аавын сэтгэлд хүрдэггүй бөгөөд сэтгэлээр унасан хоёрт Баяраагийн аавтай хамт ажилладаг хүн урамын үг хэлсэнээр кино эхэлнэ.Ийнхүү шинэ санааны эрэлд оюун санаа нь тэнэж байх Хангайг багын найз болох Намуунаа нь дуурь үзэхийг санал болгоно.Хангай Намуунаагийн саналыг зөвшөөрч дуурь үзэхээр явж байхдаа Учралтай тааралдсанаар киноны өрнөл хэсэг эхэлдэг.
О.Амгаланбаатар,Б.Сайнаа хоёрын жүжиглэлт хиймэл байснаас гадна хувцаслалт нь амьгүй болгож байлаа.Хэдий зун ч гэсэн даашинзнаас үл салах Учралын хувцаслалт орчиндоо нэг л хөндий харагдаж байв.Хангай Учрал хоёрын Намуунаагаас зугтдаг хэсэгт шиврээ борооноос дайжин гүйж буйгаар харуулусан бол илүү өвөрмөц болох байсан болов уу.Үзэгдэл хоорондын шилжилтийн үед аяны зохицол бага зэрэг зөрж байснаас зарим хэсэгт үзэгчидийн анхаарлыг сарниулж байлаа.Хасалт хийсэн болов уу,гэсэн сэтгэгдэл төрүүлэх огцом үсрэлттэй хэсэг байсан нь киноны утгыг цаг хугацааны хувьд бага зэрэг алдагдуулсан болно.
Гол дүрүүдийн нэр үргэлжийн баяр хөөр дүүрэн сэтгэл өөдрөг нэгэн болох Баяраа,аглаг уулсын модны сэрчигнээн сонсдох Хангай,зүрхний үгээ гаргаж чаддаггүй даруу дөлгөөн Намуунаа,санаандгүй танилцсан учирсан Учрал гэсэн санааг илэрхийлэх мэт.
“Учиртай гурав” УСК-ны тойм шүүмж /3-р баг/
2011 оны 11-р сарын 21-ний өдөр нэгэн шинэ бүтээл нээлтээ хийсэн нь “Аравт”, “Тэнгэрийн хүү”, “Миний муу аав”, “Зөрлөг” зэрэг сүүлийн үеийн олон киноны зохиолыг бичсэн бид бүхэнд багагүй танигдаад байгаа СТА О.Эрдэний зохиолыг нь бичиж, “Аравт”, “Үхэж үл болно-Чингис хаан” зэрэг кинон дээр найруулагчаар ажиллаж байсан СТА Д.Золбаяр найруулсан, “Монголфильм” студийн бүтээл “Учиртай гурав” кино байлаа.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн уг кино нь түүхийн хоёр өөр цаг үеийг тун ч эвтэйхэн хослуулан санагдлаа. Одоогоос зуугаад жилийн тэртээх манжийн үеийн монголын байдлыг, өнөөгийн бидний амьдарч буй 21-р зууны энэ л 2011 онтой хамтатган үзүүлсэн нь үнэхээр авууштай санаа байв. Түүхэн хэсгийн зураг авалтыг энэ зун нар хур нь тэгширч сайхан зуншлага болсон Архангай аймгийн Чулуут сумын Даваатын голд авсан бөгөөд Архангай театрынхан маш ихээр дэмжиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноор олны хэсэгт жинхэнэ монгол төрхийг олж харахад хялбар байлаа. Бас нэгэн сонирхолтой ч гэмээр юм уу, харамсмаар ч гэмээр юм уу зүйл нь гэвэл Монгол аж ахуйг харуулах гэж бэлдсэн бүх зүйлээ уран бүтээлчид цоо шинээр хийжээ. Тэгээд ч зогсохгүй хөдөөнөөсөө Монгол банхар олж чадалгүй хотоос аваачсан байна. Тэгтэл нөгөө монгол банхраа хараад хөдөөнийхөн маань дуу алдацгаасан байх юм. Эндээс бид хот хөдөөгүй л монголоо алдаад байгаа юм болов уу даа гэсэн бодол төрж сууна.
Найруулагч Д.Золбаяр Гөүгөүт өгсөн нэгэн ярилцлагандаа “Би Монголд кино хийж байгаа болохоор Монгол ахуйг л харуулах ёстой гэж боддог.” гэж хэлсэн нь энэ киноны харуулах гэсэн санаатай ч яв цав таарч байсныг харвал киноны бүтээгчид үнэхээр санаа нийлэн ажилласан бололтой. Үнэхээр ч энэ киног үзэж суухад монголын эртний үеийн, эртний гэдэг маань тэрхүү дөнгөж зуу орчим жилийн өмнөх боловч одоо бараг таг мартагдсан тэр л ёс заншил, эдлэл хэрэглэл, хувцас зэргийг алдаа мадаггүй харуулах гэсэн нь сэтгэл хөдөлгөж, өвөө эмээ, тэдний өвөө эмээгээр бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. Киноны дараа миний хэд хэдэн анд “Би Нацагдоржийн эх зохиолыг нь олж унших хэрэгтэй байна” гэж хэлж байсан нь энэ кино орчин үеийн залуус бидэнд эртний хэмээн нэрлэгдэж мартагдаад байгаа тэр л оюуны сор болсон гайхамшигт бүтээлүүдийг эргэн санаж, судлахад хүргэж байгаагийн нэг хэлбэр мэт.
Зохиолчийн хувьд агуу зохиолоос сэдэвлэн одоогийн залуучуудад хүргэх гэсэн нь зохиолын ололт байснаас гадна мөн одоо цагийн кино ямар шатаар бүтэж байна, үүнд зохиол хэр чухал байна гэдгийг ч хавчуулан өгүүлж чаджээ. Тэрбээр дан ганц Нацагдоржийн зохиолыг кино болгон дэлгэж тавъя гэсэн бол одоогийн залууст төдийлөн хүрч чадахгүй байсан болов уу гэсэн бодлоор орчин үетэй хослуулсан мэт. Харин энэ нь ч онож тэр тухайн үеийн үлгэр домог мэт, эсвэл зөвхөн дуурьт л байдаг гэх тэр “Учиртай гурван толгой” нь одоогийн бидний амьдралд ч үл анзаарагдам байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Гэхдээ орчин үеийн амьдрал дээр учиртай гурвын маань хүйс солигдсон байлаа. Эх зохиол дээрээ учиртай гурав хэмээн Юндэн, Нансалмаа, Балганы гурвалыг хэлдэг байсан бол одоо цагийнх дээр нь Юндэн, Нансалмаа, Хоролмаа гурвыг гурвыг илүү харуулчихав уу, эсвэл учиртай “Дөрвөн” толгой болгочихов уу гэсэн эргэлзээ төрж байсныг нуух юун. Мэдээж зохиолчийн санаагаар одоо үед байгаа өнгө мөнгө хөөдөг бүсгүйн илэрхийллийг тусгахыг хүссэн нь энэ байсан болов уу.
Мөн Хангай Намуунаагаас зайлсхийн Учралыг дагуулан гүйдэг хэсэг тэр хоёрыг түргэн хугацаанд дотносгох гэж ядсан ядмаг арга шиг ажиглагдаж байлаа. Ямар ч кинон дээр нэг энгийн хүүхнээс зугатаж тэгж гүйж, гүйхдээ цаашаа чигээрээ гүйнэ гэдэг бол үнэхээр утгагүй асуудал. Үүнээс өөрөөр шийдэх шийдлийг хялбархаан олчихож болмоор байсан шиг санагдана. Мөн Учралын үнэн нүүр царайг Хангай мэдэх тэр мөчид Учралын харамсал илүү байсан болов уу? Харин нэг юм анзаарч суусан маань хугацаанаас болсон уу? Хөрөнгө мөнгөнөөс болсон уу? Кинонд хэт их хасалт хийснээс болоод зарим нэг санаа нь дутуу гарсан ажиглагдлаа. Учрал бүсгүйн Хангайг өөртөө дурлуулах гэсэн үнэн санаа нь юу байв? гэдэг асуултын хариуг олж чадалгүй театраас гарлаа. Мөн киноны үйл явдал хэт хурдан өрнөсөн тал ч байлаа.
Киноны бас нэгэн сайшаалтай, ололттой тал нь Учиртай гурвын зураг тавилт байлаа. Үнэхээр ч сүүлийн үеийн кинонуудад бараг харагдаагүй сайн зураг авалт болжээ. Бидний мэдэх маш олон киноны зураглаачаар ажиллаж байсан UBS телевизийн зураглаач Г.Баттулгыг та “Гараг” студийн “Аяллын цаг”-н зураглаач гэдгээр нь илүү сайн мэдэх болов уу. Үнэхээр эртний хэсгийн зураг авалтан дээрхи Байгаль-Монголын хослолыг камерын дуранд гайхалтай гаргаж иржээ. Гэсэн хэдий ч зураг авалтанд хэд хэдэн алдаа ажиглагдсаныг нуух юун.
Нансалмаагийн үхдэг хэсэг үнэмшилгүй байв. Нансалмаагийн цээжний хөдөлгөөнийг та ажиглаж болно. Мөн дараа кадр дээр нь Нансалмааг Хоролмаа гэрийн хойморь хэсэгт араас нь хутгалан алсныг харуулдаг. Тэгвэл амиа алдсан Нансалмаа гэрийн зүүн орыг түшсэн байдалтайгаар, мөн цусны дусал ч толбогүй олдоно. Дээрээс нь аав нь охиноо өвдгөө түшүүлэн хэвтүүлчихээд амийг нь хүн хорлосныг анзаардаггүй. Энэ мэтээр өө харж болохоор байсан ч бусад хэсгийн зураг авалтууд нь эдгээр алдаануудаа аанай л цагаатгаж байсан юм.
Киноны жүжигчдийн хувьд Х-Түц-н Батаа(Д.Баттөмөр) тун ч дүрээ олсон санагдсан. Мэдээж бусад киноноос ялгарах бас нэгэн онцлог нь нэг жүжигчин 2 дүр бүтээж байсан учраас киноны жүжигчдээс илүү ур чадвар шаардсан биз. Харин гол дүрийн 2 буюу Юндэн Нансалмаа хоёроо найруулагч буруу сонгосон юм болов уу? Гэнэн цайлган, хүсэл мөрөөдлөөр дүүрэн зохиолч залууд Монгол модель агентлагийн залуу модель О.Амгаланбаатарын төрх арай л ширүүдсэн харагдана лээ. О.Амгаланбаатар, Б.Сайнаа(Учрал буюу Нансалмаа) нарын жүжиглэлт үнэхээр дутмаг санагдлаа. Хэдийгээр тэднийг мэргэжлийн биш юм чинь энэ зэрэгтээ байгаа нь их юм гэж цайруулж болох ч кинон дахь жүжигчдийн ач холбогдлыг бодвол анхнаас нь мэргэжлийн жүжигчид тоглуулсан бол эдгээр дүрүүд нь илүү амьдрах байсан болов уу?!
Кино бүрт нийгэмд хүргэх гэсэн санаа байдаг. Үүнийг киногоороо, киноныхоо нэгэн дүрээр нь эсвэл киноныхоо хэсгээр нь ч юм уу харуулдаг санагддаг. Энэ киноны хувьд тийм л дүр байсныг онцлох нь зүйтэй. СТА Д.Гүрсэд(Цэнд буюу Захирлын туслах)-тэй бид “Говийн зэрэглээ”, “Гэрлэж амжаагүй явна”, “Эзэнгүй айл” зэрэг та бидний сэтгэлд хоногшсон бүтээлээр танилцаж байсан билээ. Эртний хэсэгт хохь ноёны дүрийг тунчиг гарамгай амилуулсан тэрээр орчин цагийн хэсэгт үндсэндээ хоёр удаа л камерт өртдөг. Гэхдээ тэр л агшиндаа залуу зохиолчид урам хайрлан “Кино зохиоход амьдралын туршлага биш амьдралаас мэдэрч байгаа тэр мэдрэмж илүү чухал” гэж хэлсэн нь өнөөгийн кино урлагийг тэр чигт нь илэрхийлэх шиг.
Энэ кинонд 7/10 гэсэн оноо өгөхөөр байна.
Кино урлаг мандтугай.
Монголын Кино Сонирхогч Шүүмжлэгчдийн Холбоо
Шүүмжийн 3-р баг
Sunday, November 20, 2011
"Учиртай 3" Монголын Уран сайхны кино /Тойм Шүүмж/
Монголфильм студийн Найруулагч Д. Золбаярын бүтээл Учиртай гурав киног үзлээ. Түүхэн хэсгийг орчин үеийн цаг хугацаатай хослуулан хийсэнээр бас нэг онцлогтой болов уу гэж бодлоо.

Д. Золбаяр гуай олон ч кинон дээр эвлүүлэгч, зураглаач, найруулагч гээд кинотой холбоотой бүхий л ажлыг хийж үзсэн бөгөөд хэд хэдэн түүхэн кинон дээр ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Учир нь түүний бичсэн “Шоу бизнесийн - Хаан” (2006) номноос киноны хийц хэллэг, судлал шүүмжийн талаар тун уншууртай бодууштай зүйлсийг олж авсан юм. Киноны эхлэл хэсэг бол тун өөрөөр эхлэнэ юун Учиртай гурав хүн амьтан зодолдоод удалгүй энэ бол Хангайгын гологдсон зохиол болохыг харна.
Киноны түүхэн хэсэг дээр бол Нансалмаагын дүр бол даруухан гэнэн цайлган харин Хоролмаа бол хор найруулагч байдаг гэтэл орчин үеийн хэсэг дээрээ энэ хоёрын байр солигдсон мэт болно. Учрал (Нансалмаа) бол сайхан залуу Хангайд (Юүндэн) сайн боловч Мөнгөтэй Баяраатай (Балган) жиг ургуулсан, эцэст нь хоёр залуугийн хооронд яахан удаан гүйх билээ. Хангай бүх учрыг олно. Харин эхэндээ бага зэрэг эсрэгдүү дүр мэт харагдах Намуунаа (Хоролмаа) үнэн хэрэг дээрээ сайн бүсгүй байх болно.
“Учиртай гурав” ын зохиолыг О. Эрдэнэ бичжээ түүнийг “Зөрлөг” киноны зохиолыг бичсэнээр нь бид мэднэ. 2008 оны “Алтан Шонхор” наадмын шилдэг зураглаачын шагналт Г. Баттулга энэхүү киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ. Бас чамгүй олон бүтээл дээр ажиллсан уран бүтээлч. Д. Золбаяр найруулагчтай сүүлийн үед бараг л бүх бүтээл дээрээ хамтарч ажиллаж байгаа гар нийлсэн хүмүүс гэхэд буруудахгүй болов уу. “Учиртай гурав” киног 5D MKII камераар хийжээ. Гэхдээ Маниуал гар фокустай камертай ажиллахад зураглаачаас ихээнхэн чармайлт шаарддаг, авсан дүрсээ дахин дахин томхон дэлгэцээр нягталж шалгаж байхгүй л бол жижиг дэлгэцээр фокусны алдаа гарах нь их. Киноны Хоролмаа, Балган, Цэрэндулан гуравын суугаад ярилцаж байгаа хэсэг дээр хэдэн секунд фокус нь гэрийн ханан дээр л байгаад байдаг.
Дууний найруулагчаар нь чамгүй туршлагатай хүн ажилласан гэж бодож байна. Б.Мөнхдорж бол гадны тв шоу дээр хүртэл дууны найруулагчаар ажиллаж байсан юм билээ. Гэхдээ зарим нэг зүйл гэвэл киноны түүхэн хэсэг дээр үхэр тэрэг холдоод яваад байсан хэдий ч үхэр тэргийн дугуйн чийхнах чимээ багасахгүй байсаар байсан атлаа зарим ойрхон хэсэг дээр огт чимээ гарахгүй гэх мэт. Мөн Нансалмаагийн амьд бус биеийг аав нь түшин гашуудан суугаа хэсэг, зураглаач кранн -аар дээш татан дүрсээ авч байхад Нансалмаагын амьсгалж байгаа нь тод томруун харагдаж байв. Орчин үеийн хэсэг дээр Баяраагын аав буюу захирал өөр зохиолчтой ярилцаж Хангайг зохиолчоор ажиллуулахгүй болж байгаа үед захирал хүн үзэгээ илт буруу харуулчихсан гартаа бариад яриад л байв. Бага ангийн хүүхдүүдээс бусад хүн үзэг, харандаагаа арай ингэж барихгүй л болов уу.
Монгол контент компанийн зүгээс найруулагчид санал тавьж ийнхүү кино бүтээгдэжээ, Монгол контентын зүгээс бичил реклам гэвэл залуус Gogo mail ашиглаарай гэж хэлсэнтэй адил мэт Хангай электрон шуудангаа шалгана.
Эцэст нь Хангай туршлаггагүй, нас залуу, амьдралОйрд дэлгэцээр Монгол үндэсний хувцас,гоёл чимэглэл, Монгол ахуй, амьдрал хараагүй удсан болхоор сайхан харагдаж байлаа. Архангай аймгийн театрынхан бүрэн бүрэлдхүүнээрээ түүхэн хэсэгт оролцон тогложээ. Орон нутгийн уран бүтээлчдээ хамруулсан нь таатай..
Кино тойм нь Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.
Wednesday, October 12, 2011
Re:
Sunday, June 26, 2011
Pirates of the Caribbean:On stranger Tides /review team 1/
Алдарт далайн дээрэмчин Жак Спарроу-н ээлжит нэгэн адал явдлыг өгүүлсэншинэ уран бүтээл болох “Pirates of the Caribbean” цуврал бүрэн хэмжээний киноны 4-р анги болох “On Stranger Tides” Тэнгис кинотеатрт Xpand 3D-р 5 сарын 16-ны өдрөөс гарч эхэллээ. “Pirates of the Caribbean” киног шимтэн үзэх дуртай хүмүүс,тэр дундаа “Монголын Кино Сонирхогч Шүүмжлэгчдийн Холбоо”-ны кино фанатчидийн сэтгэлийг баясгасан үйл явдал боллоо.Адал явдалаар дүүрэн 136 минут үргэлжилэх киног Rob Marshall найруулсан бөгөөд гол дүр болох хүсэл мөрөөдлөөр дүүрэн, этгээд зантай далайн дээрэмчин Жак Спарроу-ын дүрийг Johnny Depp бүтээсэн байна.Харин түүний сэтгэлийг татсан зартай хууран мэхлэгч Анжеликагын дүрд Penelope Cruz тоглож киног амилуулсан байна. Киноны эхлэлийн хувьд нүсэр аяз үсгийн дизайн сайнтай фонтууд их үр дүнтэй байв. Шинэ адал явдлын эхлэл мөнхийн цөөрмийн талаар гарч эл киноны утгийг нэмж өглөө. Өмнөх ангиудад салан задгай,хөнгөн шингэн дүр төрх,сэтгэл хөдлөм үг хэллэг,увайгүй бяцхан заль зэргээр тодотгогдох Жак маань дэлгэцнээ гарч туслах Гивсстэйгээ зугтаах арга мэхээ харамгүй тооцоолж үзэгчдийг эхний үзэгдлээс инээлгэхэээ мартсангүй.Зугтах мөчид өөрийнх нь нэрийг барин далайн дээрэмчдийг цуглуулж буйг мэдэж авах ба түүнийг хэнэггүй зан хуумгай үйлдэл нь Английн эзэн хаанд барьж өгнө.Үүнээс л кино маань утга төгөлдөр нийлэмж дүүрэн болж эхэлдэг. Мөн өмнөх ангид түүний хөлгийг аван үгүй хийсэн ахмад Барбоссатай таарах ба тэрээр эзэн хааны бүрэн эрхт далайн дээрэмчин болсон байдаг.Ахмад Барбосса өөрийн заль мэхтэй овжин эр ба Жак-с өөрийн хөлөгтөө явж хөтөч хийхийг санал болгоно.Нэг хөлөг дээр ноёр ахмад ажиллахгүй нь тодорхой учир зугтаах мөчийг овжингоор тооцон зугтааж өөрийнх нь нэрийг барин баг бүрдүүлж байгаа луйварчинг олохоор явдаг.Сэтгэлийг нь нэгэн цагт булаасан зүрх сэтгэлийнх нэгэн хэсэг байхыг Жак мэддэг ба Жак Анжеликад баригдан нэгэн хөлөг дээр сэрдэг.Энэ удаа Жак Спарроу далайн дээрэмчдын ахлагчаар бус харин Хар Сахалт буюу Эдварт Тийч болон түүний охин Анжелика хоёрын хөлөг онгоцон дээр боолын үүрэгтэйгээр сэрдэг.Хар сахалт Мөнхийн рашаанаас ууж урьдчилан зөгнөсөн үхлээс зугатахыг хүсэн аялалд гарч байгаан тэр байлаа.Түүний өрсөлдөгчидөөр Испанийн эзэн хааны далайчид гарах ба үүний хажуугаар ахмад Барбоссагаар удирдуулсан Английн эзэн хааны далайчид ч бас гардаг.Аялалын туршид та олон адал явдалтай учрах бөгөөд сонирхолтой нь гэвэл Мөнхийн рашаан хүртэх ёслолд Лусын дагиний нулимс хэрэгтэй учир үзэсгэлэнтэй боловч аймшигтай лусын дагинуудтай учирч киноны үйл явдлыг улам сонирхолтой болгоно. Киноны явцад хөгжилтэй үйл явдлууд, Жак Спарроу-ын хошигнолууд киног урьдын адил чимж байлаа.Дөрөвдөх цуврлын хувьд өмнөх ангиудаасаа нэг ялгарах зүйл нь мэдээж сүүлийн үеийн кинонуудын адил 3D технологийг ашигласан нь киног улам бүр сонирхолтой болгож бйалаа.Эцэст нь хэлэхэд энэ бүх адал явдлаар дүүрэн аялалыг та ч мөн адил шимтэн үзээрэй гэж зөвлөх байна. “Pirates of the Caribbean” цуврал бүрэн хэмжээний киноны анги бүрийн үйл явдал өрнөл, их бүрхэгдүү харанхуйн үзэгдэл ихтэйгээр гарч ирсэн. Өмнөх ангиудын адилаар дээрхи үзэгдлүүд их учраас Өргөөгийн REAL D-д хараахан зохиогүй байсан. Харин DIJITAL буюу DOLBY HD гаргалтаар арай гэгээлэг нүдэнд эвтэйхэн харагдах аж.Гэхдээ л Тэнгис-н шил хүнд эв муутай тул нүдэнд жаахан хүндүүртэй байсныг эс тооцвол,энэхүү киноны хувьд 3D нь Тэнгис кинотеатрт илүү тохирсон байлаа.Эцэст нь нэмж хэлэхэд та бүхэн CAST-г нь дуустал үзээрэй кино бүтээгч нараас бяцхан бэлэг бэлджээ. бичсэн: Ү.Идэрхангай , Билгүүдэй найруулсан:Б.Билгүүн
Monday, May 30, 2011
Луугийн дайчин “ПО”
Тэр тусмаа 3Д үзвэр болохоор ямар байх бол гэж тэсэн ядан хүлээж байлаа. Кино нийтдээ 90 мин үргэлжилдэг ба найруулагчаар Jennifer Yuh ажилласан байна. Jack Black /Po/ , Angelina Jolia /Tigress/ ,Dustin Hoffman /Shifu/ ,Gary Oldman /Shen/ ,Jackie Chan /Monkey/нар дүрүүдийг дуу хоолойгоороо амилуулж өгсөн байна.Кино бүхэлдээ мартагдсан байсан По-гийн амьдралыг харуулсан бөгөөд зүүд гэж боддог байсан тэр дурсамжууд нь түүний өнгөрсөн амьдрал,мөн хэн бэ? гэдгийг тайлбарлаж өгсөн. Кунфу Панда 2 үнэхээр сайн зохиолтой санагдав , тэр холбоосуудын найруулга бол гайхалатай байв.
Гол дүрийн баатар болох ПО панда уулын дээрмчидтэй тулалдах үедээ нэгэн сонин тэмдгийг олж харах ба энэ цагаас киноны учир зангилаа илүү сонирхолтой болж ирнэ. Кино эхлэхэд нэгэн хотын түүхийг ярьж эхэлдэг. Эрт цагт хятадын Гонмэн хотыг тогос захирдаг байж,тогосууд ид шидийг бүтээж ард иргэддээ бишрэгддэг байсан гэдэг.Тогосуудын эрдэм мэдлэгийн хүчинд хот хөгжин цэцэглэж,үлгэрийн гэмээр хотын нэр нь хятад даяар түгэн дэлгэрчээ.Хотын захирагчийн хүү Шен өөрийн эрдэм мэдлэгээ муу зүйлд зориулж эхлэхэд,эцэг эх нь санаа зовон төлөгчид үзүүлэхэд " .... хар цагаан өнгөтэй дайчин түүнийг ялах болно" хэмээн айлдаж.Тэр хэдэн үгийг нууцаар сонссон Шен өөрийн цэргүүд болох чононуудыг дагуулан Хулсны баавгайнуудын тосгон руу дайрдаг.Тосгоныг гал хучин авч тэнгэр хүртэл суунагласан утаа аймшигтай харагдана. Хулсны баавгай чононуудын хооронд тулаан болох үед По-гийн эх По-г аван зугатаж худалдаачины тэргэнд нууснаар нэг түүх домог болон үлдэж өөр нэг түүх эхэлдэг. “ПО” бага байхдаа их хөөрхөн байсан шүү. Нээх хөөрхөн жижигхэн том нүдтэй, иднэ гэж яг мангас шиг, хайр хүрэхгүй байж чадахгүй. За тэгээд нэмээд хэлэхэд сэтгэл хөдлөлийг маш сайн гаргаж ирсэн. Тухайн дүрүүдийн чанаруудыг илүү тодорхой болгож өгсөн гэхүү дээ.
Үг сонголт нь үнэхээр гайхалтай. Кино дуустлаа үзэгчдийн инээлгэж одоогийн нийгэмд зохицсон үг хэллэгтэй байхаас гадна , үйл хөдлөл бол яриангүй шинэ оролдлого байсан. Мэдээж бодит жүжигчид шиг нүүрний хувирлыг төгс хийж чадахгүй ч Кунфу панда 2 дээр бол чадсан гэж бодож байна. Кино эхлэлээсээ төгсөх хүртлээ үзэгдэл бүр таныг инээлгэх бөгөөд бас зарим хэсэгт гүн бодолд дарагдуулах болно. Тулаантай хэсгүүд нь 3д технологийн дэмжлэгтэйгээр үнэхээр гайхалтай болсон ба зэвсгийн тулаантай хэсгүүд дээр жадны тодрол нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа.Графикийн хувьд ганцхан жадыг авч үзэх нь учир дутагдалтай бөгөөд салхинд хийсэн унах малгай,гудамжинд цацрах галт бөмбөлөг зэрэг нь хэсэг бүртээ гайхалтай харагдах үзэгдлүүд олон байлаа.Мэдээж өндөр технологиор кино бүтээсэн ч хүний сэтгэлд хүрсэн зохиолгүй бол юу ч биш болно.Зохиол дээр удаан ажилласан гэдэг нь харагдаж байсан.Учир нь кинонд ямар ч илүү хэсэг байхгүй бөгөөд мөн ойлгомжгүй байхааргүйгээр бүх үзэгдэл дээр ажилласан нь ажиглагдаж байлаа.Өчүүхэн ч өө сэвгүй чулуу шиг байлаа.
Дээр өгүүлсэнчлэн уг кинонд маань амьдралын философийг ч шингээж өгсөн байлаа."Дотоод амар амгалан","Өөрийгөө таньж мэдэх тухай", "Хайрын сургааль" зэргийг дурдаж болно. Дотоод амар амгалан гэж юу бэ: үүнийг “По” та бүхэнд харуулах болно. Хүн амар жимэр амьдран сууж байхдаа хичнээн олон жил болсон ч төдийлөн анзаарч ажихгүй байсан зүйлсээ зовлон зүдгүүртэй хүнд үед ахархан хугацаанд ухааран таньж мэдэж буй мэт сэдэлийг Дотоод амар амгалан хэмээх ухагдхуунаар харуулж буй гарна. Кино маань Интернет кино мэдээлэлийн сангаас 8.1 гэсэн нилээд өндөр үнэлгээ авсан юм. Барууны кино шүүмжлэгчидийн нийтлэлийг уншиж байхад ихэнх нь ам сайтай байсан бөгөөд уулга алдсан техт ихээхэн харагдсан. Тулаан гарах үзэгдлүүд нь үзэгчидийг сандлаас хөндийрүүлж, Пандаг үзэж буй үзэгчид сэтгэл хөдлөлөө байнга гаргаж байсан нь киног ямархуу сайн байсанг батлах мэт.Киноны каст,титр хараад сууж байхдаа дараагийн анги гарах магадлал байгаа бөгөөд бүр 2 ч шалтгаан байгааг оллоо.
Ийнхүү дараагийн ангийн ерөнхий тоймыг гаргаж суулаа. Үзсэн хүн бүр өөрсдийн дүгнэлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Надад хамгийн их таалагдсан юу вэ гэвэл үзэгчдэд үнэхээр хүрч чадаж байгаа нь акшион хэсгүүд дээр дүрүүдийн нүүрний хувирал маш сайн байсан. Гунигтай үе, баярласан үе, хэн нэгнээс итгэл хайсан, зөвхөн л сайн найзуудын тулгарах харц гээд л энэ бүгд яг бидний амьдрал дунд болдог шиг үнэмшилтэй байсан нь сэтгэл догдлуулмаар байсан. Тэр хэсэг болгон дээ үзэгчид нам жим болж дотроо нэгийг бодож суусан байх. Бас нэг содон зүйл нь зохиогчдын зүгээс үзэгчдийн /элэгийг авхаар/ шийдсэн мэт санагдав. Тэр дунд болох хөгжилтэй хэсгүүд дээр ашиглагдаж байгаа ҮГС бол тасархай шүү.
"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг" Бичсэн Эрдэнэбаатар, (MMF) Билгүүн, (MMF) Гантулга (MMF)