Кино нийт 115 минут үргэлжлэх ба найруулагчаар нь Kenneth Branagh ажиллаж гол дүрүүдийг Antony Hopkins /Odin/ , 2009 онд “Star Trek” кинонд туслах дүрийг бүтээсэн Chris Nemsworth /Thor/ , “Хар хун“ киноны гол дүрNatalie Portman /Jane/ ,Tom Hiddleston /Loki/ ,Stellan Skarfsgard /Erik/ ,Kat Dennings /Darcy/ ,Idris Elba /Heimdall/ ,Colm Feore /Laufi/ нар бүтээсэн байна.Эрт цагт Ёотунхэймийн үлэмж биетнүүд Мидгардад халдаж дэлхийд мөстлөгийн үеийг авчирдаг ч Одинаар удирдуулсан Асгардын дайчид тулалдан ялсанаар Мидгардад бурхадын түүх эхэлдэг.Түүнээс хойш олон жил өнгөрч Одиний хоёр хүүхэд өсөн том болж,Тор хаан ширээнд суух өдөр хэсэг үлэмж биетнүүд Асгардын зэвсгийн агуулахад эвийн гэрээг зөрчиж халдсанаар хаан ширээнд суух ёслол цуцлагддаг.Үүнд уурссан Тор Ёотунхэймийн үлэмж биетнүүдийн ертөнц рүү найзуудын хамт явдаг.Тулаан ялагдлаар дуусч мэдэх үед Один Ёотунхэймд Слейпнирээ хөлөглөж ирдэг.Ийнхүү Торын болчимгүй алхамаас үүдэн хоёр ертөнцийн хооронд дахин дайн гарахад хүрдэг.Один үүнд ихэд хилэгнэн Торын хүчийг Мьёлнирт тарнидаад Мидгард луу цөллөгт явуулснаар кино эхэлдэг бөгөөд Тор цөллөгт байх хооронд хаан ширээнд суух хүсэлтэй Торын дүү Локи өөрийгөө Ёотунхэймийн иргэн гэдгээ мэдэж байдлыг улам бүр дордуулна. Тор гарах яриа гарсан цагаас эхлэн ямархуу болох бол,ямар түүхийг харуулах бол гээд л олон асуултууд кино сонирхогчидийн дунд байсаар байлаа.Хүмүүсийн хүсэн хүлээж байсанчлан "гайхалтай" байсан. Кино нь сүүлийн мөчид гарах багахан хайр дурлалын драм хэсэг болон дэлхий дээр болох ганц хоёр инээдмийн хэсгүүдийг эс тооцвол тэр чигээрээ адал явдалт экшион киноны төрөлд багтахаар болсон байна. Мөн өмнө нь төдийлөн гарч байгаагүй эртний Ано Домины тооллын үеийг орчин үетэй цаг хугацааны солонгон гүүрээр холбож өгсөн нь тун ч сонирхолтой. Эртний Найман эрхэсийн доторх эрх мэдлийн төлөөх хаанд засаглалын сүрлэг дүр төрх дотор гүн орж, бахдан биширч байгаад гэнэт өнөөгийн өөрсдийн ертөнц, цаг хугацаа, нийгэмийг харахаар эрс тэс хоёр өөр мэдрэмж төрүүлдэг учир ер уйдамгүй.Мэдээж киноны хамгийн чухал зүйл бол график эффект, гурван хэмжээст бодит мэдрэмж байлаа. 3D технологийг шинээр гарч байгаа кино болгон бодитой талруу нь хөгжүүлэн сайжруулсаар байна. Энэ кино дээр ч гэсэн үнэхээр чадварлагаар ашиглаж чадсан. Од эрхэст огторгуйн гүнрүү гэрлийн хурдаар сүлжин явах мэдрэмжийг хамгийн бодитойгоор энэ киноноос л мэдэрч болно. Шуурга болох,гал дүрэлзэх,тоос босох үеийн эффектүүд маш өндөр байсан ч,цөөн хэдэн хэсэгт жижиг эффектүүдийг болхи хийсэн нь ажиглагдлаа.Мэдээж энэ нь киноны рейтингийг унагахааргүй бөгөөд өчүүхэн зүйлийг ч орхиж үзэхийг хүсдэггүй хүнд бол бага зэрэг урам хугармаар санагдах болов уу? Киноны турш ам ангайлгам график эффект, зураг авалтууд нь үзэгчдийг байнгын сэтгэл хөдлөлд автуулж, сандалаасаа босгож дөнгөх байх. Мэдээж дуу, ая бол гайхалтай биш гэж хэлэхийн аргагүй сайн, дотор нь ормоор болгосон. Өмнө нь сонссоор уйдаад байсан дуу оруулалт энд илүү өөр, зэвүүн, шинэлэг байх болно гэдгийг хэлмээр байна. Мэдээж кинон дээр бага сагахан алдаанууд гарна. Жишээ нь цаг хугацааны гүүрээр явах гээд бөмбөрцөг асар хурдан эргэж байхад дотороос нь авсан кадр дээр цонхны цаана юу ч болоогүй мэт тайван байх. Мөн Найман эрхэсийг зангидагч цэнхэр хайрцагийг Асгардын зүгээс хамгаалагч Дестройер дэлхий дээр Тортой тулалдаж байх үед Тороос үл ялиг том мэт гардаг багахан хэсэг бий, уул нь тэр хоёр давхар байшинтай дүйцэх аврага биетэй билээ. Киноны аянаас авахуулаад туслах дүр хүртэлх бүх нэгж хэсгүүд нь кинонд бүрэн зохицож чадсан бөгөөд од эрхэс,аянга цахилгаан гээд л хүрээлэн буй орчин нь киноны утга санааг бүрэн илэрхийлж байлаа. Кино нэг талаараа яриа ихтэйгээс гадна сул хэсгүүд ихтэй мэт санагдуулах ч 2012 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа "the Avengers" киноны баатарт хэрхэн хамаарагдаж байгааг өгүүлж байгаа нь тэр.Энэ гарч байгаа кино маань нэг үгээр илэрхийлбэл Тhe Avengers киноны Торын "оршил" хэсэг юм. Кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгч таныг өчүүхэн ч уйдахгүй гэдэгт итгэлтэй байна.Энэхүү дэлгэцийн ээлжит гайхалтай бүтээлийн ерөнхий зохиол "хүний амьдрал гэдэг ямар үнэтэй,ямар гайхалтай.Харин бид түүнийгээ олж хардаггүй" гэдгийг харуулахыг зорьсон болов уу?! Орчин цагийн кино ертөнцийн гайхамшигт технологи, эртний үлгэр домог, ахмад үеийн сэтгэлд хоногшсон комикс хэрхэн амилж байгааг та үзэхийг хүсвэл Тор-г зөвлөж байна. "Кино хүнийг бий болгодоггүй,Кино хүнийг хөгжүүлдэг" Бичсэн: Билгүүн (MMF), Хасчулуу (MMF), Ану (MMF) from review teaw two
Кино урлагийг олуулаа, cоёлтой хамгаас түрүүнд үзэхийг хүссэн монгол залуусын бүлгэм, бүгдэд нээлттэй...
Sunday, May 8, 2011
Thor 3D
Saturday, May 7, 2011
Хувь тавиланг зохицуулах товчоо ( Тойм шүүмж: Review Team #1 )
Хүнд урьдаас бичигдсэн хувь заяа гэж байдаг уу? Эсвэл хүн бүр өөр өөрсдийн сонголтоор амьдардаг уу? Өөрийн дураар амьдрах гэтэл яагаад үргэлж саад бэрхшээл, тооцоолоогүй хүчин зүйлс нөлөөлөөд байдаг юм бол? Өөр хэн нэгэн бидний хувь заяаг тодорхойлдог юм бол тэд хэн байж таарах вэ? Нэгэнтээ зурагсан хувь төөрөг байдаг бол түүнийг өөрчилж болох уу?
Америкийн зохиолч Филип Дикийн "Adjustment Team" богино өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээсэн "Хувь тавиланг зохицуулах хороо" онц сонирхилтой романтик кино энэ оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш л гэхэд 100 гаруй сая долларын орлоготой байна. Гол дүрүүдэд Matt Damon, Emily Blunt нар тогложээ. Миний мэдэхийн нилээн чухал, төвийн байрны, жишээ нь Борнын цуврал мэтээрээ олонд танигдсан жүжигчин Matt Damon энэ удаад хөгжилтэй, бүтэлгүй сенатын сонгуульд нэр дэвшигч David Norris-ийн дүрийг бүтээсэн нь өвөрмөц, бас их зохисон санагдана.
Романс, зөгнөл, триллэр гээд ер нь их олон жанарыг хольсон ч тэр нь бантагнах биш, харин ч сонирхолтой байдлаар холбож өгсөнөөр гэр бүл, хамт олон, амраг хосууд, гийк, нэрдүүд гээд тал бүрийнхэн шимтэж үзэж болох боломжоор хангагджээ.
Хүн бүр л улс төр, брэнд, корпорациуд, дуучид, сонин хэвлэл, тэр ч байтугай найз нөхдийнх нь яриа хүртэл нэгэн систем дор базагдаж, хувь хүн бүрийн тархийг угаах зорилгоор хөшигний цаадах далд ерөнцөөс уягдсан утсан хүүхэлдэй мэт холбогдсон жүжиг байдаг гэдэгт итгэдэг байх. Тэгвэл энэ кинонд хүүхэд, залуучууд, ер нь пивондоо халаад эд яриандаа орсон хүн бүхний ярианд байдаг дээрх зүйлийн яг голыг нь олоод маажих мэт хачирхалтай, бас онц сонирхолтой, олон өнцгөөс харсан байдлаар нь тайлбарлахыг хичээжээ. Үгүй бол хайр дурлал, шинжлэх ухаан, бурхан чөтгөрийн талаас дээрх асуудлыг харсан ч бай маш олон зүйлийг нэг дор багтааж, зангидан хором ч уйдах аргагүйгээр найруулсан сайхан кино болсон гэдгийг бардам хэлэхэд таатай байна
Monday, April 18, 2011
Кино боловсрол хөтөлбөр
Монголын Кино Сонирхогчид, Шүүмжлэгчдийн Холбоо
www.facebook.com/movieMGL (Like! us for more info)
- оос зохион байгуулж буй "Кино Боловсрол Хөтөлбөр"-ийн гурав дахь киногоор “Zeitgeist: The Movie” баримтат киног мэргэжлийн монгол орчуулгатайгаар та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү баримтат киног монгол дахь Zeitgeist хөдөлгөөний зүгээс хамтран хийхээр боллоо.
Киноны тухай:
Анх интернэтэд цацагдсанаас 2009 он хүртэлх хугацаанд 100 гаруй сая удаа интернэтээр үзсэн уг кино нь бидний амьдарч буй нийгмийн хамгийн гол асуудлуудыг 100 хувь шинжлэх ухааны үүднээс олон мянган судлаачдын хамтаар судалж бий болгосон баримт мэдлэгийг нэгтгэн тун сонирхолтой баримтат кино бүтээжээ. Уг бүтээлд: 2001 онд болсон дэлхийн худалдааны ихэр цамхагын сүйрэл хийгээд 20 р зууны түүхэн томоохон дайны жинхэнэ учир шалтгааны тайлал? , Шашины талаарх онол, түүх? Мөнгөний системийн,дэлхийн өр? гэх мэт бидний мэддэг ч мэддэггүй тэр л бодит үнэнийг дэлгэн тавьсан байна.Та бүхэн тасалбараа захиалахдаа өөрт хэрэгтэй тоогоор захиалах бөгөөд бусад хүмүүсийн мэдээллүүдийг мөн оруулсан тохиолдолд таны захиалга хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл та нэг нэр дээр нэгээс олон тасалбар захиалах боломжгүй бөгөөд жишээ нь хоёулаа үзэж байгаа тохиолдолд нэг хүний amiando username-ээр хоёрыг захиалж болох ч тасалбар тус бүрийн мэдээллийг тусад нь оруулах хэрэгтэй. Шаардлагатай билетийн тоог захиалахад таниас мэдээллэл асуусан цонх гарч ирэх болно. Нийт 50н хүн оролцох боломжтой ба бүртгэл 4-р сарын 20 ны 19 цагаас 22 ны 17 цаг хүртэл хийгдэнэ.Кино үзвэрт ирэхдээ PDF өргөтгөлтэй тасалбарыг заавал хэвлүүлэн авчрах хэрэгтэй. Тасалбар таны amiando хэрэглэгчийн хуудас дээр (sign-in хийсэн байх шаардлагатай) My Ticket гэсэн хэсэгт байгаа. Тасалбарыг А4 хэмжээтэй цаасан дээр, хар цагаанаар хэвлүүлэн авчрахыг зөвлөж байна. Нэмэлт анхааруулга нь тасалбар дээрх дөрвөлжин баркодыг нугалахгүй байхыг сануулъя.Бүртгэл хийлгэх хуудас: https://www.amiando.com/MM FZeitgeist(Бүртгэл 4 сарын 20ны 19 цагаас эхэлнэ, одоогоор хаалттай)Кино 18 цагт эхлэх тул та бүхэн үзвэрээс өмнө ирж тасалбараа шалгуулан орно уу.Бусад болон дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк пейжээс авна уу: www.facebook.com/movieMGLМөн Zeitgeist Movement -ийн талаар дэлгэрэнгүйгhttp://www.facebook.com/pa ges/The-Zeitgeist-Movement -Mongolia/191543134217743 болон монгол сайт-http://thezeitgeistmovemen t.mn/
Дэлгэрэнгүй - http://www.facebook.com/event.php?eid=125925014149234
Read more...
Monday, February 28, 2011
Оскарын тухай зарим нэгэн юм ( Mazaalai's Personal Opinion )
Нэг ингэжээ. За яахав өнгөрсөн гэхдээ. Оскар болдог жамаараа болоод өнгөрөв өө. Kings Speech магадгүй сайн кану. Би өөрөө ч үзсэн сайн бүтээл болсон нь дамжиггүй. Бүтээсэн австраличууд нь Кино наадмуудын "Гадаад хэл дээрх номинацид" өрсөлдүүлэхгүй гэж Английн кану академийн нэрийн өмнөөс оруулж. Тэгснээрээ найруулагч болон оны кино мино гэх олон төрөлд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Оскарын гадаад (англиас бусад) хэл дээрх киног татан хамруулдаг бүсэд нь Австралчууд багтдаг учир тэгсэн хэрэг л дээ. За за үүний нарийн учрыг сайн мэдэхгүй учир ингээд орхичие төвөг. Зөвхөн бусад буюу англиас өөр хэл дээрх гэсэн хувь тэнцүүлэх санаа агуулдаг номинацийн шагналыг баараггүй авах нь ойлгомжтой санагдаж, улмаар ганц номинацын уг шагнал хангалтгүй санагдсан хэрэг л дээ. Аргагүй бүтээлийнхээ хувьд ч "гадаад хэл дээрх" гэх ганц төрлийн номинацийн, ер нь Америкаас, Англиас бусад орны кино бүтээлийг товчхон авч хэлэлцдэг уг шагнал нь жижигдсэн хэрэг л дээ. Оскарын оны кануны хувьд ийм байж. Цааш нь юу гэхээр Оскарын шилдэг найруулагчид олгодог шагналыг нэг сайн ойлгодоггүй гэдгээ нуугаад яахав. Сүртэй түүх сөхөж, тэрийг тэгэж гомдоогоод тэгсэн ингэсэн гэсэн Оскарын гоморхлын түүхийг ойр үеийн түүхээс авч үзье. Алдарт Мартин Скорсэс гэх найруулагч 1970-аад оноос 2006 оныг хүртэл зүтгэж байж авсан шагналыг зарим нэгэн одтой, адтай, донжтой, бас мундаг гарууд эхнийхээ удаа нэр дэвшээд л хусчих юм. Өнгөрсөн оны болон энэ оны гэх мэт нөхөд. Мартин Скорсэсийн хувьд яагаад вэ гэвэл? 80 нас дөхөж явахад нь Дэпартад хэмээх канунд нь яаруу сандруу шахуу л шилдэг найруулагч хэмээх шагналыг өгч орхисон. Магадгүй 80 хүрч яваа энэ өвгөн нэг өдөр үхчихвэл уг шагналын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж олны түрлэгээс айсандаа өгчихсөн нь тэр. Өмнөх үеийн ийм түүх хэд хэд бий. Үхсэн хойно нь элдэв шалдвийн хүндэтгэлийн гэх мэт алиа шагналаар доромжилдог хөгтэй явдлын сургамжаас үүдэн авсных нь таг хаагдахаас өмнө "биднийг энэ олон жил удаасанд уучлаарай" ухааны л юм болж байсан санагдана. Ер нь кино урлагт шагналын төлөө уралдах нь онц чухал хэрэг явдал биш ч хүний дотроо тээх хүлээлт гэж бий л дээ. Тойрон хүрээлэгчид нь чи гарцаагүй шагнал авна гээд л ам алдан цуваад байхаар өөрийн эрхгүй бага зэрэг найдвар цээжинд нь асаж, яг нэр дуудах мөчид багахан хэмжээний лугшилт зүрхэнд нь өгөх нь мэдээж. Энэ сэтгэлийн тамаас ангижирсан хүн манай гариг дээр хуруу дарам цөөн л болов уу. За энэ яахав гээд өнгөрсөн оны Оскар дээр Камеронд бас тийм мэдрэмж төрсөн нь эргэлзээгүй. Энэ оны оскарын хувьд бол Оны киногоо King Speech-д өгөөд, найруулагчаа арай өөр тийшээ онилох нь зүйтэй байсан болов уу. Хүн болгон Инсэпш, Хар хун гэж ам алдаад байхаар олны түрлэг дагаад хэт туйлширсан болчихвий гэсэндээ "арьсаа" боддог өвчин нь дийлж оны шилдгээ дагаад найруулгагч нь ч бас авах нь зүйтэй гэдэг бичигдээгүй хуулиндаа захирагдчихсан мэт санагдав. Хэт туйлшралаас зайлсхийж нухацтай хандах нь зүйн хэрэг мөн боловч хэр оновчтой онилдог нь зарим үед тун эргэлзээтэй. Өнгөрсөн оны үйл явдал мөн л ижил. Оны шилдгээ Аватарт, шилдэг найруулгаа Катринд? өгчихөд дүйцэх байсан мэт. Хүмүүсийн туйлширсан "COMMERCIAL" кино нь "бүтээл биш" харин сэтгэл зүйн, мэдрэл сэтгэцрүү халдаж байгаа цөөнхийн үнэлдэг зүйлийг бүтээл гээд байх нь хэт өрөөсгөл. Бас дэндүү өрөвдөлтэй хэрэг болно. Үгүйдээ гэхэд өнгөрсөн онд 2,7-н тэрбумын орлогыг нь хүндэтгээд Оны киногоо Аватар гээд зарлачихаж болох л байв. Учир юу гэвэл тухайн цэнхэр биетнүүдтэй харийнхний тухай киног дор хаяж нэг хүн хоер удаа үзсэн гээд бодохоор манай гариг дээрх 1 тэрбум гаруй хүн таалсан нь дамжиггүй хэрэг мөн. Гэтэл Оскар 1 тэрбум хүний хүсэл эрмэлзлийг хөнгөн хуумгай шийдвэр мэт үзэж, мөн цаашлаад Оскарын маань нэр хүнд уначихвий гэсэндээ албаар сөргүүлсэн нь түүх болоод л үлдсэн. Бусад төрлийн сайн киноны дэргэд Аватарыг харьцуулаад өөлж болох л. Технологи ашигласан байдал, ядаж л түүнийг бүтээхэд зарцуулсан цаг хугацааг нь үнэлэж болох л. Анзаарсанаар бол Оскарын шилдэг кинонууд нэгэн хүний намтар маягтай эсвэл хүн хоорондын адармаатай харилцааны асуудал, дайны сэдэвтэй бүтээлүүд давамгайлдаг. Уран зөгнөлт, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн бүтээлүүд төдийлөн тоогдож байсан нь цөөн. 90-ээд оноос өмнө (1982?) бүхэл бүтэн жил гаруй хугацаанд Америкийн бокс оффисийн жагсаалтанд тэргүүлж, дээд амжилт тогтоосон Спилбэргийн хар гаригийн амьтантай нөхөрлөдөг жаахан пацааны тухай киног бас нэрлэж болно. Магадгүй Камероны Аватарт шилдэг найруулга, мөн оны киног өгье гэхэд өмнөх үед техник,дүрслэл, дууны талын наминаацыг нь гардуулж байсан Спилбэргтэй тэнцэтгэсэн хэрэг байж болох. Гээд уран зөгнөлт, технологи талын кино үнэлдэггүй юм бол үүнийг хэрхэн үнэлмээр байна гэж Шиндлэрийн бүртгэлээ бүтээсэн байдаг ... ... Гээд элдэв янзын дэмий харьцуулалтаа өндөрлөөд Оскарын гэрэл гэгээ сайхан зүйлсийг дурьдвал Натал Портман гэх еврэй хүүхэн 1994 оноос хойш содон өвөрмөц дүрүүдээ чадварлаг бүтээж ирснийхээ хүчинд түүнийгээ үнэлүүлж чадлаа. Шилдэг эрэгтэй дүрд анхандаа эргэлзэж байсан боловч King Speech-ийг үзсэний дараа бодол маань өөрчлөгдсөн. Харин туслах эмэгтэй дүрд King Speech-ийн эмэгтэй дүр авах байх гэсэн боловч хэтэрхий туйшлралаас зайлсхийсан шийдвэр нь оносон. Туслах эрэгтэй дүрд онцын таамаггүй байсан учир шагнал эзнээ яг олсон эсэхийг мэдэхгүй. Хамгийн төгсгөлд нь гэхэд "Гадаад хэл дээрх кану наминацид" Biutiful, Dogtooth хоёрын аль нэг нь гэсэн болбочиг Даничууд энэ жил тухайн шагналыг авахыг хүссэн бололтойдог. За тэгээд бусад төрлүүд дээр эргэлзээд байх зүйл болсонгүй. Харин Пиксартай салам өрсөлдөх шинэ өрсөлдөгч хэрэгтэй байгаа мэт санагдах юм. Пиксар нэг юм хийлээ Оскар авлаа гэдэг уламжлал бараг тогтлоо шүү. За за дууслаа, тайвшрав. Аан нээрэн Том Хүүпэр гээд шилдэг найруулагчийн шагналын эзэн маань яван чангарч байгаа "залуу" найруулагчдын эгнээнд багтах нэгэн яах аргагүй мөн гэж тодотгох хэрэгтэй байх.
Written By Mazaalai Man
Friday, February 18, 2011
“Ногоон хэдгэнэ”
нээлтийн ажиллагаанд эртнээс бэлтгэж, кинотой холбоотой богино хэмжээний үзүүлбэр толилуулсан нь олон ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн харагдаж байлаа..
Нээлтийг урьд, урьдынхаас илүү сонирхолтой хийхийг зорьсон залуусын хичээл, зүтгэл талаар өнгөрөлгүй, "Өргөө" кино театрт хүрэлцэн ирсэн холбооны гишүүд төдийгүй үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан. Ямартай ч дараачийн үйл ажиллагаанд энэ эрчээрээ шинийг эрэлхийлж, далайцтай сэтгэх юм бол бүр ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна
"Ногоон хэдгэнэ" /Green Hornet/ киноны тухайд 1930-аад оны радио цуврал бөгөөд түүнээс хойш комик цуврал болон дэлгэцийн бүтээл хэлбэрээр гарч байсныг үзэгчид мэднэ.
"Ногоон хэдгэнэ" хийгдэж байгаа тухай яриа кино сонирхогчидийн дунд байсаар 2011 онд"Ногоон хэдгэнэ"-ий шинэ бүтээл дахин дэлгэцнээ амилж олон ч кинонд дурлагчидийн сэтгэлийг сэргээлээ.
Өмнө нь гарч байсан ангиудаас хамгийн нэр хүндтэй 1966 онд George W.Trendel найруулж Britt Reid /Van Williams/,Kato /Bruce Lee/ дүрүүдийг амилуулж байсан гэдэг.
Харин шинэчилсэн уг хувилбарыг 2011 онд Францын найруулагч Michel Gondry найруулагчаар нь ажиллаж Britt Reid /Seth Rogen/,Kato /Jay Chou/,Lenore Case /Cameron Diaz/ ,James Reid /Tom Wilkonson/,Mike Axford /Edward James Olmos/,Chudnovsky or Bloodnovsky /Christoph Waltz/ нар гол дүрүүдийг бүтээсэн байна. Seth Rogen телевизийн цувралууд болон инээдмийн кинонд түлхүү тоглохын зэрэгцээ цөөнгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан билээ. Хэдгэнийн хамтрагч Катогийн дүрийг Тайванийн дуучин, жүжигчин Jay Chou бүтээжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад ая зохион, дууны үг бичиж, 2000 оноос эхлэн жил алгасалгүй 9 цомог гаргасан гээд түүний намтар тун ч сонирхолтой. Тэгвэл Jay Chou жүжигчний замналаа 2003 онд эхлүүлсэн билээ. Улмаар өөрөө кино найруулж "Secret" бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Баттай мэдээлэл биш ч, энэ онд "Secret"-ийн хоёрдугаар анги дэлгэцэнд амилна гэсэн.
Киноны эхлэл хэсэг James Reid алагдаж Britt Reid аавынхаа үүсгэн байгуулсан Daily Sentinental компанийг өвлөж байгаагаар эхлэж,Britt Kato-тай уулзаж байгаагаар өрнөдөг.Britt тойргийн шүүгч Scanlon-той рестаронд уулзахдаа James Reid-г Scanlon алсан болон Chudnovsky/Bloodnovsky-тай гэрээ байгуулан L.A-г гэмт хэргийн ертөнц болгож байгааг ойлгодог нь киноны зангилааг тайлж өгдөг.Киноны төгсгөлд Chudnovsky-г Като алж,Scanlon-г байшингийн 15 давхараас мөргөн унагаж байгаагаар төгсдөг.
Тулаантай хэсгүүд нь зарим талаараа хэт үлгэрийн мэт санагдаж байсныг өгүүлэхгүй байхын аргагүй.Britt аавынхаа хөшөөний толгойг салгаж аван зугтаж байхад камерт бичигдсэн ч Kato бичигддэггүй,учир нь түүний хөдөлгөөн камерт бичигдэхээр гүй хурдан байсан учраас.
Kato-гийн бүтээсэн Black Beauty,Gas Gun гээд л техникийн гайхалтай бүтээлүүдийг өгүүлэхгүй байхын аргагүй.Магадгүй хэдхэн жилийн дараа бидний төсөөлж байсан дүрслэлүүд амьдрал дээр бий болохыг үгүйсгэхгүй.Хүн авьяасаа хөгжүүлж байхыг ч Kato-гийн дүрээр харуулж өгсөн.
Киноны аль ч хэсэгт хөгжилтэй явдлууд гол дүрийн хоёрт тохиолддог нь кино үзэж байгаа үзэгчдийг уйдахааргүй.Britt аливаа юманд хөнгөн хуумгай ханддаг бол Kato бүх зүйлд хянамгай хандаж бас түүний техник сэтгэлгээ нь киног улам бүр чимж байлаа."Ногоон хэдгэнэ" кино 3д-р хийгдсэн ба шилний бутарч байгаа болон,гал дүрэлзэн асч байгаа зэрэг олон хэсгүүд нь үнэхээрийн сайн болсон ба ялгарал нь үнэхээр гайхалтай харагдаж байлаа.
Киног агуулгын хувьд дүгнэвэл адал явдалт-инээдмийн кино тул хөнгөн инээд, болон сонирхолтой "тулаант" хэсэг ихтэй. Мөн гурван хэмжээст зураглал нь урьдны кинонуудыг бодвол арай илүү нь мэдрэгдэж байсан. Гэхдээ мэдээж "Resident Evil"-ийг гүйцэхгүй гэдэгтэй фанатууд санал нэгтэй байв.Ер нь энэ кино хийцийн хувьд дажгүй болсон бөгөөд, санаа нь шалихгүй мэт боловч, цааш бодвол хүн төрөлхтний мөнхөд үнэлсээр ирсэн шударга ёс, сайн сайхны төлөөх тэмцлийг харуулсан ажээ.
"Кино хүнийг бий болгодоггүй,кино хүнийг хөгжүүлдэг."
Бичсэн Хулан, Билгүүн
Saturday, February 5, 2011
Монголын кино урлаг: Миний нүдээр
2 жилийн дотор монголын кино урлаг өсрөнгүй хөгжөөгүй ч хийгдсэн киноны тоо асар хурдан өссөн, эхэн үед хийгдэж байсан кинонууд зохиолдоо анхаарсан мөн мэргэжлийн болон чадварлаг жүжигчдийг гол дүрээр сонгодог байсан нь монголын кино урлаг хөгжих итгэл найдварыг төрүүлж байлаа. Боолын гэрээ, Ахан дүүс, Төрийн дайсан, Нянгар хаданд гарсан нь, Зөрлөг, Ийм нэгэн дурлал, Помогите нам гэх мэт эхэн үеийн сайн гэж хэлж болохуйц жүжигчдийн багыг бүрдүүлсэн кинонуудыг нэрлэж болно. Энд зөвхөн кино жүжигчдийн сонголтын талаар ярьж байгааг сануулая.
Гэтэл удсан ч үгүй өнөө холливуудын өвчинөөр өвчилж хуулбар зохиолтой, комеди голлосон, алдартнуудаар нүүр тахалсан ядмагхан маркетингтай кинонуудаар бөмбөгдөх нь тэр.
Дурьдвал: Би чамд хайртай 2 /Сайн киноны нэр барив/, Татар ажиллагаа /адал явдалт, триллер кино гэж мунхруулав/, 1000000 километр /Цэвэр хуулбар/ , Хайрын рекорд /Нэр нь кинотойгоо наалдаагүй , зохиол болон тавилт хэт хуурмаг, бодит байдалаас хөндий/ , Элсний нүүдэл ( Монгол миссүүдийн цуглаан )
гэх мэт кинонууд цуврасаар л үүн дээр нэмээд болсон болоогүй хошин урлагын сайчуул маань кино урлагт хүч үзсээр л, нэг оройн хошин тоглолтын ганц номерийг сунгаад тавьчихсан гэмээр тэдний кинонуудыг юу ч гэмээр юм, хошин урлагыхан маань ард түмэндээ егөөдсөн хошин тоглолтоо амьдаар хийгээд л явж байгаа нь бидэндээ таалагддаг шүүдээ.
Цаашдаа монголын кино урлаг дэлхийн төвшин гарахад доорх зүйлс зайлшгүй гэж үзэж байна:
Ихийг хаяж ихийг олох боломжыг олж харахуйц туршлагатай кинонд элэгтэй Продюсер (Гадны байвал зүгээр) , Судалгаа болон pre-production (Өмнөх бэлтгэл) -д найруулагчид илүүтэй цаг хөрөнгө зарах, Киноны маркетингийг (post production) ил тод урт хугацаанд хийх (ил тод байж чадахгүй байгаа нь киноныхоо чанараас айсан хэрэг л дээ) , Кино шүүмжлэгч , тоймчдыг дэмжих, бодитой үнэлэмж шүүмжийг хүлээж авах.
Мөн эргээд олох ашиг орлоготоо хэт анхаарч кино хийдэг нь харамсалтай, гэхдээ буруутгах ч боломжгүй юмдаа, кино урлаг бол нэг талаараа бизнес , гэхдээ кинонд дуртай мэргэжилдээ үнэнч хүн бол урлаг , мөнгө хоёрыг аль алиныг нь хийж олж чаддаг гэж боддог.
Эх сурвалж - Blog
Бичсэн - Boldbaatar Gankhuyag, MMF Admin
Wednesday, January 5, 2011
Tron Legacy ( Review by MMF )
Joseph Kosinki - гийн найруулсан Tron -ний хоёрдугаар анги болох Tron:Legacy Өргөө болон Тэнгис кинотеатруудад 2011 оны 01 сарын 01-ны өдөр нээлтээ хийлээ.Уг кино маань 1982 онд хийгдсэн зөгнөлт Трон киноны үргэлжлэл юм.Кино нийт 1 цаг 30 минут гарах бөгөөд гол дүрүүдэд Kevin Flynn and Clu /Jeff Bridges/, Sam /Garrett Hedlund/, Quorra /Olivia Wilde/,Alan Bradley /Bruce Boxleitner/,Castor and Zuse /Micheal Sheen/,Gem /Beau Garrett/ ,Rinzler /Anis Cheraurfa/ нар тоглосон бол компьютерын компаны CEO Кevin Flynn, түүний хуулбар болсон Жефф Брижесийн компьютераар залуужуулсан хувилбар болох Clu, Кевины хүү Sam нар уг киноны онцлох дүрүүд байлаа.
Бичсэн: Ану Харчу , Билгүүн ( MMF Review Team 2 )
Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.( CEO & President of Монголын Кино Сонирхогч, Шүүмжлэгчдийн холбоо )
Монголын Кино сонирхогч, шүүмжлэгчдийн холбоо (2010)