

Кино урлагийг олуулаа, cоёлтой хамгаас түрүүнд үзэхийг хүссэн монгол залуусын бүлгэм, бүгдэд нээлттэй...


Өнгөрсөн сарын эхээр Өргөө кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо.

Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.
Бараг хүн бүхэнд л үнэхээр дургүй үзэж чадахгүй хэн нэгэн хүн байдаг л байх. Өнөөх дургүй хүнээ жигшиж, мөрөөдөл болсон хан хүү, гүнж ээ ирэхийг хүлээсээр хоног өдрийг өнгөрүүлдэг. Тэгтэл яг хажууханд тэр тусмаа зарим тохиолдолд өнөөх дургүй хүрэм залуу, бүсгүй чинь яг тэр хүсэж байсан хүн нь болох тохиолдол байдаг. Энэ юун дээр тулгуурлан ийм болов, хамтдаа аливаа зүйлд зүтгэж, оролцож багагүй хугацааг хоёр биенийхээ дэмээр даван туулж ихэнх тохиолдолд маргаж үл ойлголцох тохиолдол үүсэж байсан хэдий ч энэ тэдний хойшид мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж нэг л мэдэхэд бие биедээ татагдан жинхэнэ бодит зүйл бий болж буй юм. Энэхүү үйл явц “Бидний мэдэх амьдрал ” кинон дээр ийнхүү дүрслэгдэнэ.
Нэгэн жижиг бялууны газар ажиллуулдаг Холли Беренсон, телевизийн спортын нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Эрик Мессер нарыг тэдний хамгийн дотны найзууд болох Петр, Алисон нар тэднийг хооронд нь танилцуулж, дотносуулахаар оролдсон ч бүтэлгүйтэв.
Энэ үйл явдлаас хойш удалгүй Петр, Алисон нар автомашины осолд амь үрэгдэх ба охин Софи-гоо түүний загалмайлсан эцэг эх болох Холли, Эрик нараар өсгүүлэхээр гэрээслэн үлдээнэ. (Христийн шашны ёс заншлын дагуу Европын орнуудад эцэг эх нь амиа алдах буюу, үр хүүхдээ өсгөх боломжгүй болсон тохиолдолд загалмайлсан эцэг эх нь тэр хүүхдийг өргөж авах эртний ёс бий). Чухам яагаад Петр, Алисон нар охиноо тэднээр өсгүүлэхээр шийдсэн юм бол гэсэн асуултыг Эрик, Холли нар өөрсдөөсөө асууцгаана.
Хамгийн эрхэм үнэт зүйл нь үнэнч хобби, ажил биш үр хүүхэд, гэр бүл гэдэг нь Холли, Софи хоёроос тусдаа байх хугацаандаа сагсан бөмбөгийн тоглолт бус Софи охины дуртай нэвтрүүлгийг үзэж суугаа Эрикийн төрхнөөс, гаднаа ширүүн, ажил хэрэгч баг зүүж явдаг ч Эрик, Холли хоёрыг гэр бүл болж аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч уяхан сэтгэлийн илэрхийлэл болгон нулимс дуслуулж буй хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан бүсгүйн төрхнөөс харагдана.
Хэдий найз нөхөд ч гэсэн цусан төрлийн холбоогүй хүний хүүхдийг, сайн харилцаатай биш хүнтэй хамт өсгөнө гэдэг бидний сэтгэлд багтахгүй, байж болшгүй зүйл мэт санагдаж ч болох. Гэвч энэ бүхэн нь хүн бүхний хайж явдаг амьдралын утга учир байж болох юм гэдгийг харуулахыг зорьжээ.
Бидний мэдэх амьдрал товчхондоо иймэрхүү. Зохиолын хувьд энгийн, уйтгартай, байдаг л нэг үлгэрийг хэлбэрийн хувьд жоохон өөрчилсөн төдий. Түүнчлэн жүжиглэлтийн хувьд нарийн ур чадвар төдийлөн харагдахгүй, гэр бүлээрээ амралтаараа цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой мэт кино байлаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал гэр бүлтэй, хүүхэдтэй болох нь хүнд ямар их ухаарал өгдөг төдийгүй эдгээр нь хичнээн үнэ цэнэтэй болохыг харуулахыг хичээсэн нь сайшаалтай. Тэд хүүхдийнхээ төлөө зовниж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж байгааг олон удаа харуулжээ. Мөн киноны туршид хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Софи охин хэлд орж, "ээж ээ" гэж хэлдэг хэсэг байлаа. Эх хүн болохын жаргалыг эмэгтэй хүн энэ үед л хамгаас илүү мэдэрдэг болов уу гэж бодогдсоноо нуух юун.
Сонирхуулахад Софи охины дүрд Clagett-ийн эгч дүүс тогложээ. Киноны үйл явдал өрнөх хэдэн жилийн хугацаанд Софи охины хэрхэн өсч торниж байгааг хараад "Зураг авалт багагүй урт хугацаанд явагдсан юм болов уу?" гэсэн бодол төрснийг нуух юун. Ийм хөөрхөн, дэрсхэн эгч дүүс байх юм гэж хэний санаанд орох билээ.
Харин кинонд нэг алдаа байсан нь зуны улиралд NBA-ийн тоглолт дамжуулж байлаа. Уг нь NBA-ийн тоглогчид зун амарч, америкийн сагсан бөмбөгийн холбоо энэ үед ямар нэг тоглолт зохион байгуулдаггүй. Мөн "Өргөө" кино театр орчуулгын алдаа гаргаж, дэлгэцэнд "Autumn" гэж намрын улирлыг харуулахад доор "хавар" гэсэн бичиг гарч байлаа.
Өрнөдийн томоохон хэвлэлийн кино шүүмжлэгчдийн зүгээс киноны үргэлжлэх хугацааны тухайд арай урт байгаа тухай дурдсан байв. Энэ бол бидний л мэдэх амьдрал байлаа.
Бичсэн: Жүгдэрийн Хулан, Ганхүүгийн Эрдэнэбаатар, Батжаргалын Гансүх ( MMF Review Team )
Энэхүү Кино тойм нь Mongolian Movie Fanatcs -ийн өмч бөгөөд, зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлахыг хориглоно.
Монголын Кино сонирхогчдын холбоо (2010)

Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.
Киноны үйл явдал Ервей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилман хэмээх авьяаслаг залуу (түүхэн бодит хүн) нэгэн радио студид Шопений Nocturne No. 20 in C# minor тоглож байх үед Дэлхийн 2-р дайны довтолгоон Польш улсыг хамарч, түүний тоглож байгаа байшингийн хэсэг бөмбөгдөлтөнд өртөж байгаагаар эхэлдэг. Энэ үед радиогийн нэгэн ажилтан шилэн цонхны цаанаас тоглохоо зогсоо хэмээн дохиход гол дүр маань "үгүй" хэмээн толгой сэгсрэн байшин үргэлжлүүлсээр байгаагаас хөгжимчин хүний хатуу чанд дэг, тэвчээр, сэтгэлийг анзааран харж болно. Энэ аргагүйн тасалдсан хөгжмөө киноны төгсгөл хэрд энх тайван цагт дахиж тоглож байгаагаар мөн харуулдаг.

Шпилманы дараа орох гол дүр гэж хэлж болохуйц дүр бол Германы цэргийн ахмад Wilm Hosenfeld. Эзэнгүй байшингуудаар явж хайж олсон лаазалсан хүнсийг онгойлгох багаж хайж байгаад санамаргүй энэ Герман эрхэмтэй тааралддаг. Тэрээр Шпилманы талаар асууж Төгөлдөр хуурч гэдгийг олж мэдэн цааш дагуулан төгөлдөр хууртай өрөөнд оруулж тоглож өгөхийг хүсэхэд "манай хүн" Шопены Ballade No.1 Op.23-ын хэсгээс тоглож өгдөг. Киноны дээр Хосенфелд төгөлдөр хуур тоглож огт харагддаггүй боловч түүнийг төгөлдөр тоглодог, эргэн тойрныхондоо ч төглөдөр хуур тоглодог гэж танигдсаныг илтгэх хангалттай шалтгаануудыг кинон дээрээс харж болно.
Эндээс Хосенфелд жолоочоо гаднаа хүлээлгээд өөрөө дотор төгөлдөр хуур тоглодог байсан хэмээн дүгнэх хангалттай "шипи"-г киноны найруулагч бидэнд өгөөд байна :D Мэргэжлийн хөгжимчин биш ч өөрөө тоглодог, урлагийг мэдэрч ойлгож биширдэг, авьяастныг хүндэлж Германы армийг буцтал Шпилманд идэх хүнс илүүчилж, буцахдаа гадуур хувцсаа "дулаан" гэж бэлэглэдэг. Урлагт дуртайгаас гадна Хосенфелдийн ажлын ширээн дээр түүний гэр бүл, 3 хүүхэдтэйгээ авхуулсан жаазтай зураг харагдаж байгаа нь түүнийг "гэр бүл, аз жаргалын үнэ цэнийг мэддэг", "хэзээ ч дайныг үл хүсэмжлэгч" гэсэн ойлголтыг бататгаж өгнө. Үүгээрээ "дайсны" цэрэг болгон дайсан биш, тэд ч гэсэн бидний адил ХҮН. Харин ХҮН бидний эсрэг цорын ганц ДАЙСАН нь ДАЙН юм гэдгийг ойлгуулахаар, батлахаар зорьжээ.
"Төгөлдөр хуурч" киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой, ЖИНХЭНЭ КИНО гэсэн дүгнэлтийг л миний зүгээс хэлнэ. THE DARK KNIGHT RISES (Batman 3rd Installation, Last of the Trilogy)
Мөн нэгэн сонирхолтой мэдээлэл гарсан нь Inception кинонд Forger -ийн дүрээр тоглосон Tom Hardy уг ангид Hugo Strange хэмээх террористын дүрд тоглох юм байна, одоогоор 100 хувь батлагдаагүй ч бодитой эх сурвалжаас авсан мэдээлэл юм.
Ноланы хувьд сүүлийнх нь боловч, Батман-гийг цааш нь өөр найруулагчтай хамтран үргэлжлүүлэх боломж Warner Bros-д байгаа юм. Өмнөх ангиудад Батманы дүрд тоглосон Бэйл ч бас хамгийн сүүлийн удаа гэж хэлсэн байна.
За ингээд бас нэгэн хүлээлтийг үүсгэж байгаа нь энэ дээ! Мэдээж манайд нээлтээ хийх тэр цагт Кино Фанатууд хамтдаа шимтэн үзэцгээнэ гэдэгт итгэлтэй байна!
Нийтлэлийг Mongolian Movie Fanatics Discussion хэсэгээс авлаа.
Mongolian blogger 2010 хэмээх шилдэг блогчид шалгаруулах уралдаан болж байна. Та бүхэн манай блогыг уншдаг бол энэ хуудас руу зочлон Google, Yahoo, Facebook гэх мэт account-аараа нэвтэрч (login) ороод I Agree даран саналаа өгөөрэй. Манай групп та бүхэнд шинэ мэдээ мэдээлэл болон үйл ажиллагаагаараа кино сонирхогчиддоо байнга бэлэг барьж байх болноо.
Дотны найзтайгаа 19нд японд нээлтээ хийсэн Харри Поттер : Үхлийн Эрдэнэс киног үзэж ирээд киноны амт шинэхэн байгаа дээр бага зэргийн кино шүүмж бичихээр шийдлээ. Гэхдээ миний бичгийн чадвар сулийн дээр кино сонирхогч төдийхөн тул мэргэжлийн шүүмж болж чадахгүйг минь ойлгож үзэх байхаа гэж найдаж байна. Киноны эх зохиол болох сүүлийн цуврал номийг бараг 2 жилийн өмнө уншиж байсан болохоор ерөнхийдөө ямархуу үйл явдал өрнөхийг төсөөлж байсан ч дэлгэцэнд гарах өдрийг нь хоног тоолж шахуу хүлээсэн гэхэд болно. Нээлтийн эхний өдөр байсан болоод ч тэр үү кино танхимд үзэгчид ихтэй байсан ч япончуудаас илүү европчууд их байлаа. Кино эхлэхийн зэрэгцээ арийн эгнээнээс Харри гэж орилдон үзэх гэж яарч буй нь илхэн байв. Харин киноны нэрний хувьд, Deathly Hallows гэдгийг монгол хэл дээр үхлийн тахил, үхлийн адис гэх мэт янз бүрээр хүмүүс орчуулсан байсан боловч япон орчуулга нь `Үхлийн Эрдэнэс` гэсэн байна лээ.
Кино эхлэлээсээ л нилээдгүй хүнд өнгө аястай байх нь тодорхой байв. Шидтэний яам Волдеморт эргэн ирсэнийг зарлаж, Харри Поттер өөрийг нь хүлээж буй хувь тавилантайгаа нүүр тулахаас өөр аргагүй байдалд орох болно. Дамбледорийн дагагч нар шидтэний ертөнцийн итгэл найдвар болсон Харрийг Волдемортоос хамгаалахын тулд эргэн нэгдэцгээх боловч тэдний зарим амьд гарч чадахгүй нь Харрид хүнд цохилт болж байлаа. Тиймээс Харригийн хувьд, Волдемортийн эсрэг ганцаар тэмцэх нь түүнд илүү амар байв. Энэ удаагийн киноны гол зангилаа нь хоёр гол зүйл дээр төвлөрч байв......