Өнөөдөр энэ киног жинхэнэ үздэг орчинд нь, жинхэнэ үздэг хүмүүстэй нь, жинхэнэ тоглосон жүжигчинтэй нь, жинхэнэ зохиолчтой нь, тэр ч байтугай жинхэнэ жолооч энэ тэр ер нь бүх л юмыг жинхэнээр нь мэдэрчхэв бололтой. Монголд анх удаа кино скрийнинг буюу нээлтээс өмнөх туршилтын, миний хэллэгээр release candidate хувилбарыг нь кино сонирхогчдоор хийлгэж байгаа тохиолдол бололтой. Сайхан сайхан, шажигнаж шижигнэсэн киноны фанат залуус маань Монголынхоо кино урлагийг ингээд хөгжүүлээдэхвэл ч сайхан даа. Монголын маань ч кино урлаг залуу ЗАНДАН байна, өшөө хол явна л гэх гээд байгаа юм.
За ер нь бол ая, зураг авалт, эвлүүлэг, график, эффектийн хувьд өөлөх зүйлгүй сайхан болжээ. Би ч өөрөө нээх кино хийгээд, шүүмжлээд явдаг хүн биш л дээ, танууд минь мэдэж байгаа байх :D Гэхдээ би энд сайшаах гээгүй хэдэн шүүмжээ бичих гэж нуршиж яваа минь энэ, таална уу.Киноны эхлэлээс дуустал хэрүүл байлаа. Мэдээж хэрүүл уруул, үл ойлголцол байлгүй л яах вэ. Гэхдээ энэ кинонд хирээс хэтэрчээ. Эхний кадар дээр Эл-Гуардсынханы амьд дүрсээр эхлээд л төд удалгүй нэг хамгаалагч гарч ирээд л блах блах, тэгсэн нэг эхнэр гарч ирээд л блах блах, тэгээд л нөгөө эхнэр гэртээ ороод л нөхөртэйгөө блах блах. Дараагийн кадр, нэг босс нөхөр онгоцны буудал дээр чихэр зардаг хүүхэдтэй блах блах. Элсэн цөл дээр нөгөө хоёр хөөрхөн охиныг нэг эхнэр л ёстой нэг блах блахдаж байна аа. Гэхдээ яах вэ хэрүүлэн кино байж болох ч хэрүүлд нь жанцан гэж алга аа. Инээх ч үгүй юм, тэр их нүрэглэсэн хэрүүл дунд хэрүүл бол нэг тиймхэн л сэтгэгдэл төрүүллээ.Жүжиглэлт. Энэ кинон дээр нэг гаргах гэсэн санаа нь одоо Монгол зон олон маань гаднын савангуудад уусч байна, Хангүг сериалд орж байна, блоклогдож, киногоор сэтгэдэг болж байна энэ тэр гэсэн юм байв. Үнэндээ Солонгос сериалын аймшигтай, үзэхээс нүд хорсгом тэр зүйл бол миний хувьд жүжиглэлт байдаг. Айсан хүний нүүр, уйлж байгаа хүний нүүр, инээж байгаа, уурлаж байгаа, загнаж байгаа хүний нүүр гэхээр л арай биш ээ, тэр жүжигчид нь нүүр л үрчийж байвал жүжиглэлт гэж боддог юм шиг байгаа юм. Та нар мэднэ дээ, уйлахаараа л доороо дэвхцээд л, зайрмаг авахуулж чадаагүй жоохон хүүхэд шиг ам нь урвайгаад л, тэгсэн баярлаж байн гэхээр л сонин сонин өнгөөр инээгээд л, хүн амьтан нүдээд л, за тэгээд зодолдох болохоороо л нэг их хашхираад л. Үнэндээ бодит амьдрал хэзээ ч тийм биш, энэ бол зөвхөн тэнэг хүмүүсийг л хуурч байгаа зүйл. Юу хэлэх гээд байгааг минь бараг ойлгосон байх. Энэ кинон дээр жүжиглэлт гэдэг юм алга өө. Тэр Амбий гэж нөхрийг харахаар л арзас хийдэг юм, учир нь гэнэт гэнэт, маш муухай орилдог. Гэтэл жинхэнэ жүжиглэлт гэдэг ямар нэгэн нүүрний хувиралгүйгээр, зөвхөн харцаараа бүх зүйлийг нэвт ойлгуулах шиг л болдог. Киноны гол амин сүнс тэнд нь алга...............................Кино урлагийг олуулаа, cоёлтой хамгаас түрүүнд үзэхийг хүссэн монгол залуусын бүлгэм, бүгдэд нээлттэй...
Saturday, October 30, 2010
“ПОМОГИТЕ НАМ 2” (MMF Review by Orgil Kira)
Бямба гарагийн өглөө 9 цагт Өргөө кино театрт "MMF Модератор" залуусын хамтаар "Помогите нам 2" киног үзэж сонирхохоор II танхимд орж суулаа. Үзэгчид ирсэн ч киноны хальс хараахан ирээгүй байв. Учрыг тодруулваас киног хуулах зөөврийн хатуу диск олдоогүй тул компьютерийнхаа процессорийг салган авчирах болсон байна. "Т*т*р ажиллагаа" киноны "Гялбаа" хакер ганц процессор дийлэхгүй хоёр бацаанаар өргүүлдэг юм билээ :P Харин Даваахай найруулагч ганцаараа тэврээд ирж харагдсан.
Жүжигчин Дооёо говийн сордог элсэнд шигдэж бусдыгаа сандаргасан талаар асуух гэсэн боловч тэрээр ирсэнгүй. Киноны төлөөлөгчид болох Даваахай, жүжигчин Амбий нар хүрэлцэн ирж киноны тухай товч танилцуулга хийснээр хүсэн хүлээж байсан кино маань эхлэв.
Нэгдүгээр ангид 1990-ээд оны (Амбий: “Та нар ч мэдэхгүй л дээ”) ганзгын наймааны үеийг хошин байдлаар дүрсэлж, тухайн үеийн Монголын нийгмийн амьдралыг харуулж байсан. Харин 2 дугаар анги дээр галт тэргэнд учирч байсан наймаачид 20 жилийн дараа онгоцонд дахин тааралдаж, адал явдалтай учирдаг.
Жүжигчид:
Киноны нэгдүгээр ангид оролцон тоглосон жүжигчид дээр нэмэгдэж жүжигчин Өлзийхүү,Чапи буюу Ихбаяр, Батсүх, Булган-Эрдэнэ, Ганчимэг,Лхагвасүрэн зэрэг жүжигчид дүр бүтээжээ. Инээдмийн кино учраас туршлагатай жүжигчид сонгосон байх. Ийм жүжигчдийн тоглолт сүүлийн үеийн кинонуудад гараад байгаа дуучин, эсвэл олны танил хэн нэгний тоглолтоос үнэхээр өөр, ангид, хол илүү, дээр санагдах нь мэдээж. Бас нэг сонин зүйл нь кинонд гол дүрийн жүжигчин гэж үгүй. Бүгд тус тусдаа өөр өөрийн дүрийг бүтээсэн. Тэдгээрийн нэгдэл нь киноны гол дүр юм....................
“ПОМОГИТЕ НАМ 2” БУЮУ “ХУВААРЬГҮЙ НИСЛЭГ” (MMF Review by Bolorbat Khaadag)
Монголын Кино сонирхогчдын /MMF/ клубын ээлжит кино үзвэр, уулзалтын ажиллагаа 2010 оны 10-р сарын 30-ны бямба гарагийн өглөөний 9 цагт Өргөө кино театрын 2 танхимд боллоо. Энэ удаагийн уулзалт, кино үзвэрийн ажиллагаа нь нөгөөдөр буюу 11 сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа “Помогите нам 2” кинотой холбоотой байсан юм. “MMF Moderators” группын гишүүд болох 30 залуу энэ уулзалтад ирсэнээс гадна, Өргөө кино театрын маркетингийн албаны дарга, киног бүтээгч Амбий, Даваадорж нар товчхон танилцуулгыг хийснээр анхны үзэгчид нь бид болоодхов.
Кино зохиол.Бичигч надад энэ киноны зохиолыг унших завшаан санаандгүй байдлаар тохиолдож байсан билээ. Тиймээс ерөнхий утга санаа, учир энэ тэрийг гадарлаж байсан гэхэд болно. Киноны нэгдүгээр ангид үзүүлсэн наймаачдын зовлон, хөг хөгжилтэй явдлыг үзэгчид мэдэх учир өмнөхийг нуршиж цаг барамгүй байна.
Ямартаа ч өнөөх наймаачид шинэ цагийн Монголчуудын нийтлэг дүр төрхөөр дэлгэцнээ амилжээ. Эд баялаг, албан тушаал, худал хуурмагт олонхийн адил автсан хэсэг хүн энэ кино гол дүр боловч, төлөөллийн журмаар нийгмийг харуулах гэсэн санаа нь сэтгэлд нийцлээ. Хөндүүр сэдвийг хөнгөхөн, үзүүштэй болгохын тулд ашигласан үг хэллэг ойлгоход амар болжээ. Харьцангуй нийгэмд хэвшсэн яриа, харилцаа эрхгүй биднийг санагдуулна. Тэгэхээр бидний амьдрал өөрөө инээдэм бололтой. Киноны төгсгөлд дэвшүүлсэн санаа нь ил харагдах агаад аль насны хүнд тохирохуйц санагдлаа.Дүр сонголт.
Өмнөх ангид тоглосон жүжигчдийн баг бараг тэр чигтээ байлаа. Монголын хошин урлагт нэрээ гаргасан тайз, дэлгэцийн уран бүтээлчид байсан тул алдаа мадаг багатай, оновчтой сонголттой мэт. Тэдгээрээс онцгойрох нь Навчаа, Амбий, Дооёо нар байсан гэхэд болно. Гол нь эдгээр жүжигчид бүгд тайзанд ч, дэлгэцэнд ч хамтран тоглож гаршсан болохоор өгөө аваатай аятайхан болжээ.Найруулга.
Найруулагчаар Төрийн Соёрхолт кино зураглаач Шаравдорж гуайн хүү Даваадорж ажиллажээ. Тэрээр киноны зохиолыг бичиж, ерөнхий зураглаачаар ажилласан байна. Энэ нь ч оножээ. Найруулга, зураг авалт нь зохиолынхоо үзэл санааг илэрхийлэхийн хажуугаар мэргэжлийн түвшинд болсныг энд дурьдах хэрэгтэй. Хөгжмийн зохиол.
Хөгжмийн зохиолч нь Аранзаа. Түүний хийсэн киноны эхлэл хөгжим тохирсон гэж жигтэйхэн. Цаашлаад киноны төгсгөл хүртэл үргэлжилэх хөгжим чимэглэлийн найруулга зэргийг тун аятайхан хийснийг үзэгч та бүхэн өөрсдөө мэдрэх болно. Энэ мэт олон зүйл бичиж болох ч үүгээр түр өндөрлөе. Киног 1-10 оноогоор дүгнэх шаардлагатай болвол 8 гэсэн оноо өргөмөөр байна.
Thursday, September 16, 2010
"Salt" Review by Tergel Teelee (Тойм шүүмж)
АНУ-гийн тагнуулын албаны Оросын талыг хариуцсан хэсэгт ажилладаг Эвелин гэх бүсгүй нөхөртэйгөө хуримын ойгоо тэмдэглэхээр цаг товлочхоод ажилдаа явж байгаагаар Salt кино эхлэнэ. Ажилын цаг дуусч Эв-ийг нөхөрлүүгээ яаран гарахын өмнөхөн Оросын тагнуулын албаны матаач нөхөр өөрөө ирэн мэдээлэл өгөх болсон талаар дуулгаж, түүнийг уулзахыг санал болгох аж.Тэгтэл Орлов гэх этгээд Оросын ерөнхийлөгчийг алах гэж байгаа талаар дурдаад, Эвилинийг Оросын тагнуул байсан хэмээн илчлэх нь тэр. Сандарсан Эв бүсгүй сөрөг тагнуулынхан болон, өөрсдийн ажилчидаас зугатсанаар киноны гол үйл явдал өрнөдөг.
Мэдээж Орлов өөрөө зугатан алга болно.Тагнуулынхан амь өрссөн хөөцөлдөөн дундаас Salt-ыг ч бас алдана.Salt өөрийн даалгавараа биелүүлж Оросын ерөнхийлөгчийн амийг хороон Орлов дээр яван очих ба дараагийн даалагавараа авдаг.гэх мэтчилэн кино өчүүхэн ч сатаарах зав өгөлгүй өрнөсөөр, эцэст нь АНУ-г мөхөөх аугаа төлөвлөгөөг 2 талд ажилладаг нэгэн тагнуулч бүсгүй баатарлагаар нурааснаар дуусдаг билээ.
Уг киноны зураг авалт, action, график бол бас л гайхалтай болсон ба боевик кинонд дуртай залуусд 2 цагийн амттай мэдрэмж төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.Энэ жанрын кинондоо Jolie үнэхээр сайн тоглох юм.Дүр нь ч тэр, жүжигчин маань ч тэр дийлдэшгүй Superwomen байлаа.Жүжигчидийн хувьд бүгд л хангалттай сайн тоглосон гэж бодож байна.Дуу оруулалт, тулааны эфэкт ч гэсэн өөлөх зүйл бага ба шинийг их эрэлхийсэн санагдана.Гэхдээ л 1 машинаас нөгөө машинруу амжилттай үсрэх гэх мэтчилэн улиг болсон ганц хоёр зүйлс байсныг дурдах нь зүйтэй.
Аа харин зохиолын талаар дурдвал уг кино цаг үеээ мэдэрч олны сонирхолыг татахын тулд сонгож авсан сэдэв нь АНУ-ын дотоодод шургалан орсон Оросын тагнуулчидын талаарх дуулиан.Энэ факт олны ярианы сэдэвээс холдож амжаагүй байхад уг кино хийгдсэн нь нэг бодлын showbusines ч гэсэн, тэдгээр тагнуулчид хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийн эсрэг нийгмийн сэтгэлзүйг хандуулсан харгис шийдвэр байсан гэж болно.
За тэгээд эхнээсээ л бас ээдрээтэй байлгаж чадсан.Орлов Salt-ыг илчлэх хэрэг юунд байваа гэдэгээс авхуулан.Үүнд 1д- Salt-ыг сорьж үзэх, 2т Salt дээр хүмүүсийн анхааралыг төвлөрүүлж байгаад Winter-ын даалгаврыг дуусгах байж болох юм.Гэхдээ л тэгж их эрсдэлд оруулж байж өөрийн хүндээ тушаал өгөх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу.
Мөн Эвилений нөхөрийг алах ямар шаардлага байсныг хэлээд өгөх хүн байвал.Бас л Salt-ыг туршсану?Эх орныхоо төлөө юу, хайр сэтгэлийнхээ төлөө юу /тушаал уу, сэтгэл хөдлөл үү/ гэсэн сонголтыг хийлгэсэн байж ч мэднэ.Тэгсэн ч гэсэн бас л ямар ч хэрэггүй эрсдэл хийн байж киноны үйл явдлыг хүчээр эргүүлэх гэсэн санаа харагдаад байх юм.
Tuesday, September 14, 2010
Намрын синдром буюу Улирлын шинжтэй дэмийрэл ( Кино шүүмж ) by Boldbaatar Gankhuyag
За би бээр кино урлагийг үзэж шимтэж явсаар үзэх кино, ший цөөрхийн эрхээр өнөө синдромон дунд яваад орчихов. Монголыхоо сүүдэр ший -д хөрөнгө оруулчих санаатай бас яахав амралтын нэгэн өдрийг аятайхан өнгөрөөчих бодол өвөртлөөд "Өргөө" -г зорив. Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл гэж нэг хэсэг овоо дорвитойхон хөдөлж байсан залуус өдийд тараад явсануу, мөнгөн дээрээ нулиа хийснүү, ТВ коктейл гэгч зурагтын 3н хэлхэлдсэн залуус ( Өөскөө, Цоомоо, Аюуш ) кино бүтээсэн нь энэ юм байна. Залуус кино хийж байгаа нь сайшаалтай, анхны хэдий ч "Сайн уу амьдрал минь" киног үзээд бас ч гэж манайхан киноны зохиол болон, утга санаанд илүүтэй анхаарч байнадаа гэж бодож байлаа, хэрэндээ шинийг эрэлхийлсэн сэтгэхүй олж харлаа гэж урамшиж явсан минь саяхан. Гэтэл гүвээ давбуу үгүй юу шууд шаварт живдэг нь монголчуудын нэг засрашгүй зан юмаадаа. Нэгэнтээ хошин урлагийн продакшинууд бүгд инээлгэх хөдөлгөөнт дүрсийг хийж эхэлсэн нь тэднийг тойрсонгүй. Мөнгө ийг цэвэрхээн угаах аргаа олно гэдэг бас ч үгүй ухаан шаарддаг байх шүү.
Энэ кино бол шулуухан хэлэхэд нэгэн төрлийн "cliche" ( давталттай, жинхэнэ чанаргүй, хоосон ) . Өнөөх л мэргэжлийн гэхээсээ тайзны гэмээр хийсвэр жүжиглэлтийг Аюуш гайхалтай өөртөө итгэлтэйгээр гаргаж байсан нь бахархамаар ч гэмээр эсвэл....
Харин Өөскөө, Цоомоо хоёрын хувьд өмнөхийн адилаар хосолсон хошин тоглолтуудаа амжилттай тавьж байсан нь үзэгчдийг төдийгүй намайг хэсэгтээ инээдээр таслаагүй, гэхдээ инээд дуусахад өнөөх л зорилгогүй, ойлгомжтой киноны үйл явдал эргээд үргэлжлэнэ. Мөн Аюуш-ийн хувьд "Төрийн дайсан" кинон дээр гаргасан сэтгэл хөдлөлгүй усан нулимсаа дахиад л үзүүлэв, уйлахаар тийм зөрчилтэй , гомдолтой хэсэг байсан нь эргэлзээтэй, эсвэл үзэгчдийг инээлгэх хангалтгүй санагдвуу...
Мөн маш том логикийн алдаа байсан нь Нэр сонголт- дээр харагдав. Намрын синдром!! киноноос намарын гэхээр тодотгол, шинжийг барагтаа олж үзсэнгүй, эсвэл ижил хүйстнээ сонирхогч залуусыг намар идэвхжин синдром нь хөдөлдөг мэтээр доромжлоод байна уу?
За тэгээд цаг гаран суусны эцэст киноны сүүлийн хэдэн минутанд гол дүрийн залуус маань хурим дээр ирж ая дуугаа өргөлөө, өнөө гомдож гутарсан, хууртагдсан, магадгүй сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн бүсгүй маань өнөө хоёр салбагар харвуу үгүй юу дуугийн дагаж дуулаад баясаад эхэллээ шүү.. Юу болоод өнгөрснийг ойлгох гэж ухаж суулаа.
Мэдээж шүүмжлэхээс гадна сайшаах зүйл байлгүй л яахав, хошин урлагийн салбарт өрсөлдөж буй залуус чаддаг зүйлээрээ бүтээл хийж ард түмэндээ дутсан, дутаагүй нь хамаагүй инээд хайрлаж яваа нь сайхан ч юм шиг.
Ямартай ч хэрвээ та гэр бүл, найз нөхдөөрөө цагийг үр дүнтэй биш юмаа гэхэд зүгээр л аятайхан өнгөрөөхийг хүсвэл нэг синдромдоорой гэх байна. Мөн хэдий алдаж оносон зүйл их ч монгол киногоо үзээд байгаарай залуусаа :-D
Monday, September 13, 2010
Resident Evil: Afterlife киноны тухай
RESIDENT EVIL: AFTERLIFE (3D)
Насны ангилал: +13Үргэлжлэх хугацаа: 1 цаг 36 минут
Төрөл: Адал явдалт/Аймшгийн
Найруулагч: Paul W. S. Anderson
Гол дүрд: Milla Jovovich, Ali Larter, Wentworth Miller, Kim Coates, Spencer Locke,Дистрибютер: Sony pictures releasing
Кино компани: Constantin Film, Impact Pictures
Кино бүтээсэн газар: АНУ
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.09.17Киноны үйл явдлаас:Resident Evil: Afterlife бол адал явдал, аймшиг хослуулж чадсан кино юм. Мөн түүнчлэн, Анхны удаа цуврал кинонуудын 3D нээлт болж байгаа юм.Алиса хохирогчдыг сүнсгүй бие (зомби) болгон хувиргаж байгаа вирус тархсан ертөнцөөс амьд үлдэгсдийг аварч аюулгүй болгохоор аялалаа эхлэнэ. Алиса болон түүний багийнхан Umbrella Corporation-ы толгойлогч Albert Wesker-н эсрэг тулалдахаар хотод ирэхэд мянга мянган үхдэлүүдээр хот бүхэлдээ дүүрсэн эхм замбараагүй байдалаар угтана. Адал явдал цааш хэрхэн үргэлжилэхийг та Өргөө Синемад 3D орчинд мэдрэрээрэй.Гол дүрийн жүжигчдийн товч танилцуулга:
Milla Jovovich- 1975 оны 12-р сарын 17-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс: The Claim, The Million Dollar Hotel, Zoolander, Resident Evil, You Stupid Man, No Good Deed, Palermo Shooting, A Perfect Getaway, The Fourth Kind, Stone, Faces in the Crowd, Resident Evil: Apocalypse, Ultraviolet, Resident Evil: Extinction, Palermo Shooting, A Perfect Getaway, The Fourth Kind, Resident Evil: Afterlife, Faces in the CrowdAlison Elizabeth "Ali" Larter- 1976 оны 2-р сарын 28-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс:Final Destination, American Outlaws, Jay and Silent Bob Strike Back, Legally Blonde, Final Destination 2, Three Way, Confess, A Lot Like Love, Marigold, Resident Evil: Extinction, Homo Erectus, Crazy, Obsessed, Resident Evil: AfterlifeWentworth Earl Miller III- 1972 оны 6-р сарын 2-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс:The Human Stain, Underworld, Stealth, Prison Break: The Final Break, Resident Evil: Afterlife, Prison Break: The Conspiracy, The Mourning Portrait, Without a Trace, Spanglish, Phil of the Future, Monster House (film), That's So Raven, Resident Evil: Extinction, Big Time Rush, The Vampire Diaries, Resident Evil: AfterlifeShawn Roberts- 1982 оны 4-р сарын 2-нд төрсөн.
Түүний уран бүтээлүүдээс: X-Men, The Growing Pains Movie, Get Over It, Chasing Holden, We Were the Mulvaneys, Fallen Angel, Detention, Ghost Cat, Word of Honor, Thralls, A Home at the End of the World, Taking Lives, Siblings, Zeyda and the Hitman,Going the Distance, Stone Cold, Land of the Dead, Cheaper by the Dozen 2, Left for Dead, Diary of the Dead, Betrayals, Black Rain, Edge of Darkness, Resident Evil: Afterlife.
3D систем буюу MASTERIMAGE 3D
MASTERIMAGE 3D систем нь орчин үеийн 3D технологийн тэргүүний шийдэл болохыг цаг хугацаа өнгөрөх тусам батлан харуулж байна. 3D системийн тусламжтайгаар хэрэглэгчидэд дүрслэлийг бодит юм шиг үзүүлэх боломжыг кино театрт ашиглаад зогсохгүй бүх төрлийн LCD дэлгэц, гар утас, зарим салбар шинжлэх ухаануудын үндсэн хэрэглээ болоод байна. MASTERIMAGE 3D системийн тусламжтайгаар дэлхий нийтэд нийт 2033 кино театрт 3D киног үзэгчидэд хүргэж байна.
Үүнд:
- Африк 38
- Европ 893
- Азиа 620
- Австрали 25
- Хойд Америка 457
Тус технологийн давуу тал нь хамгийн тод, хурц 3D стереоскоп дүрслэлийг үзэгчидэд мэдрүүлж чаддагаас гадна хэрэглээнд хамгийн тохиромжтой, өртөг багатай 3D нүдний шилний шийдэлийг санал болгодог билээ.
Кино театрийн MASTERIMAGE 3D систем нь хамгийн сүүлийн үеийн Холливудын кинонуудыг театруудад гаргахад өргөнөөр ашиглагдаж байна. Мөн Япон улсын “Hitachi” компанитай хамтран анхны 3D гар утасны “Hitachi’s Wooo H001” загварыг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Кино урлагт өнгөгүй буюу хар цагаан дүрслэлээс өнгөт кино зураглал гарсан үеийг тус салбарын түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн хувьсгал байсан шиг 3D системийн тусламжтайгаар киног үзэх нь орчин цаг үед бий болоод байгаа 2 дахь их хувьсгал болохыг зарлаад байгаа энэ цаг үетэй зэрэгцэн Өргөө Синема 3D системийг нэвтрүүлээд байна.
MASTERIMAGE 3D системийн хөнгөн, дахин ашиглагдах боломжтой нүдний шилний тусламжтайгаар 3D дүрслэлийг хамгийн тод, хурц харагдуулдаг. Өндөр стандартаар бүтээгдсэн тус шилийг харааны шилтэй болон шилгүй ямар ч хүн зүүж удаан хугацаагаар кино үзэхэд тохиромжтой байдлыг бодолцож бүтээсэн байна.
MI-G100 загвар
Тус шил зөвхөн MASTERIMAGE 3D системтэй зохицон ажиллахад зориулагдсан бөгөөд нэг удаагийн зориулалтаар ашиглагдах боловч цэвэрлэгээ хийгдсэний дараа дахин хэрэглээнд оруулах боломжтой. Шилний хүрээ нь дахин боловсруулагдсан ABS пластикаар хийгдсэн.