Хутганы ирэн дээр ирсэн Беллагийн хувь тавилан яаж эргэх бол? Тэр цус сорогчийн амьдралыг сонгох болов уу, эсвэл жирийн хүн хэвээр үлдэх болов уу гэсэн олон асуултыг "Шинэ сар" бидэнд үлдээсээн. Эдний хариултыг авахаар бидний долоон сарын турш тэсэн ядан хүлээсэн "Хиртэлт" кино "Өргөө" кинотеатрт нээлтээ хийж бидний "магнайг тэнийлгэх" шиг болов.
Дэлхий дахины бестселлер "Бүрэнхий" номны гурав дахь ботиос сэдэвлэн хийгдсэн энэхүү кино нь уран зөгнөлийг үзэн яддаг хүнийг ч дэлгэцнээс хараа салгалгүй суулгаж чадах чанартай бүтээл болжээ. Учир нь "Хиртэлт" уран зөгнөл гэхэд дэндүү бодит сэтгэгдэл төрүүлж байлаа. Урьдын адилаар Беллагийн татгалзахын аргагүй "амттай" цусанд шуналтсан вампируудын дайралтыг хайр сэтгэлийн агуу хүчтэй гайхалтай хослуулсан. Гэвч хүний амьдралаас татгалзах шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж байсан хөөрхий охин эцэстээ өөрийн байх ёстой газраа олох болно.Үүнээс гадна түүнд цус сорогчийн хүйтэн үнсэлт эсвэл, хүн чонын дулаахан өврийн аль нэгийг сонгох хэцүүхэн шаардлага тулгарна. Түүний шийдвэр өөрийнх нь амь нас, ирээдүй, хүн байх эсэхтэй нягт холбоотой аж. Цаашилбал энэ ертөнцөд орших хоёр төрлийн аймшигт араатнуудын хоорондын эв найрамдал өндөрлөх эсэх ч мөн түүнээс хамааралтай..........Кино урлагийг олуулаа, cоёлтой хамгаас түрүүнд үзэхийг хүссэн монгол залуусын бүлгэм, бүгдэд нээлттэй...
Thursday, September 2, 2010
"The Twilight Saga: Eclipse" review by Uuganbayar Davaadorj ( Тойм шүүмж )
Фэйсбүүкийн Mongolian Movie Fanatics группэд нэгдэж өчигдөр буюу 2010 оны долдугаар сарын 15-ны өдөр Өргөө кино театрт “Twillight saga – Eclipse” киноны Монгол дахь анхны үзэгчдийн нэг болж үзлээ. Өнөөдөр Өргөөд уг кино албан ёсны нээлтээ хийнэ. Үүнээс урьтаж нэг хоногийн ч өмнө болтугай үзүүлсэн группийнхэнд талархсанаа дахин илэрхийлье.
Ингээд блогтоо уг киноны тухай сэтгэгдлээ бичихийг хүслээ.Өмнөх хоёр ангийг нь үзсэн болохоор энэ ангийг үнэхээр удаан хүлээж байж үзлээ.Киноны зохиол, үйл явдал:Залуусын хайрын тухай зохиол шүү дээ угаас. хэхэ. Хайрын гайхалтай өгүүллэг. Хүний амьдралд тохиолдох энгийн үйл явдлыг илүү уран дүрслэлтэйгээр илэрхийлсэн санагдсан. Үйл явдлаас таалагдаагүй нэг хэсэг нь жүжигчдийг хэтэрхий рекламдах гээд байсан шүү. Бусдаар бол уйдах завгүй л байлаа. Уяран хайлж, инээн хөхөрч, ер нь бүх л зүйлийг шингээжээ. Хайрын гурвалжин, тэр дунд гол дүр Белла хэрхэн зөв шийдвэр гаргаж байгаа. Шийдвэр гаргахад ямар хүнд хүнд асуудлууд гарч байсан зэрэг. Сэтгэл зүрхээ дагах уу, эсвэл оюун санаагаа дагах уу гээд л…
Киноны төгсгөлд Белла хэлэхдээ “Би хэн байх ёстой вэ? болон хэн бэ? хоёрын хооронд шийдвэр гаргалаа” гэдгээр ерөнхий санааг ойлгож болох болов уу.
За мөн ганц Беллагийн хайр бус, бусад дүрүүдэд тохиолдсон хайрын түүхүүдийг шигтгэж өгсөн нь хүний амьдралд тохиолдох олон янз үйл явдлыг энгийнээр өгүүлж, залууст сургамж өгч чадсан болов уу. Мөн хайр нь ямар ямар байдаг гээд л… өгүүлсэн санаа их байлаа.Үзэгчид:
Өчигдрийн хувьд үнэхээр кино сонирхогчид, тэр дундаа уг цувралын фенүүд ирсэн байлаа. Тиймдээ ч тэр үү зал тэр чигтэй нэг хүн шиг л, эсвэл бие биенээ эртнээс мэддэг залуус шиг л байлаа. Тэгэж үзэх үнэхээр сайхан байсан шүү. Киноны оргил хэсгүүдэд алга ташаад, зарим хэсэгт инээлдэцгээгээд, хоорондоо ярилцаад… Ер нь кино үзэхэд цуг үзэж байгаа үзэгчид бас чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.Дүрүүд:
Киноны эсрэг дүр болох Викториягийн дүрд өөр хүн тоглосноос бусдаар бол дүрүүдэд өөрчлөлт ороогүй байлаа. Викториягийн хуучин дүр нь илүү ширүүн царайтай байсан (надад таалагдаж байсан) бол энэ анги дээр арай зөөлөн төрхтэй жүжигчин тоглуулжээ (таалагдаагүй).
Энэ ангиас шилдэг жүжигчнийг нь нэрлэ гэвэл Беллагийн дүрд тоглосон Kristen Stewart-ийг нэрлэх байна. Хоёр залуу юу? Жекоб ч өөрийгөө л рекламдаад дуусах шиг боллоо доо. Тэр хүнд ганц цамц олдохгүй байх шиг байна лээ. хэхэ. (наргиа)
Заза дүрүүдийн талаар өөр хэлээд байх үг олдохгүй байна.Кинонд гардаг зарим үг хэллэг үзэгчдийн сэтгэлд үлдэж, хэрэглээ болчихдог шдээ. Жишээ нь: Terminator кинонд гардаг “I’ll be back” гэдэг үг байдаг шдээ. Монголоос бол “Гол гарна” ч гэдэг юм уу. Энэ кинонд бас тийм үг байлаа.Уулын оройд Беллаг эсрэг талын цус сорогчдоос хамгаалах гэж майханд хонуулахаар болдог. Гэтэл шөнө цасаар шуурч Белла хөлдөж үхэх шахна. Эдварт хүйтэн цус сорогч учраас юу ч хийж чадсангүй. Харин цасан шуурганаар гаднаас Жекоб цээж нүцгэн хөлөрчихсөн орж ирнэ дээ. Хэзээ ч даардаггүй хүн чоно Беллаг дулаацуулах санал тавина. Эдвард дургүйцнэ. Тэр хэсэгт л киноноос үлдсэн “лайтай” үг гарна даа.Жекоб – “I’m hotter than you” Орчуулга нь “Би чамаас халуун.” Гэхдээ хар ярианд ярьдгаар “Би чамаас халуухан шүү” (sexy) гэдэг байдлаар бас ойлгож болно. хэхэ. Магадгүй энэ үг цааш яригдах байх.За тэгээд эцэст нь хэлэхэд заавал нэг үзээрэй. Үзэхдээ хүн чоно, цус сорогчийн тулаанд анхаарлаа хандуулахаас урьтаж хайрын түүхүүдийг шимтэж үзээрэй.Монголын кино фанатудын группhttp://www.facebook.com/group.php?gid=136527243042128
Энд бий:
http://uugand.wordpress.com/2010/07/16/twillight-saga-eclipse/
"The Twilight Saga: Eclipse" , "Salt" movie review by Mazaalai Man ( Тойм шүүмж )
Энэний талаар дурьдахаас өмнө бараг бичигдээгүй хууль болсон нэг зүйлийн талаар дурьдах нь зүйтэй байх. Юу гэхээр кино шүүмжлэгчдийн зүгээс хатуухан үнэлгээ ихэнхдээ хүртдэг хэдий ч аливаа нэгэн борлуулалт сайтай (бэстсэллэр) номыг дэлгэцийн бүтээл болгоод, тэр нь сайн ч бүтээл болсон муу ч бүтээл болсон ашиг орлогыг хүүлдэг, мөн хүмүүс хоорондоо сайн муу дэлгэцийн бүтээл болсон гэх хоёр туйл үүсгэдэг нь бараг бичигдээгүй хууль болсон мэт. Хамгийн том жишээ гэвэл Харри Поттэр, Бөгжний эзэн, Да Винчигийн Код, Загалмайлсан эцэг, Жиргээ шувууг хөнөөх нь (To Kill a Mockingbird) , Нарниагийн домог, Жэймс Бонд өшөө юу юу ч билээ дээ санаанд хамгийн түрүүнд буусан нь энэ хэд гээд л бодоод үз. Дээрээс нь Twilight. Би л багадаа Карлсонд итгээд сэнстэй хүн ид шид мэт байсан бол одоогийн өсөж байгаа жаахан хүүхдүүдийн ихэнх нь Харри Поттэрийн л шидэнд итгэж байна. Карлсон хараад инээд нь хүрнэ биз. Яг л тэрэн шиг одоогийн өсвөр насныхны хайр дурлал нь өвөрмөц хэлбэрээр илэрхийлэгдэж, сэтгэл зүрхний асуудлынх нь гурвалжин дөрвөлжинг Твайлайт дээр л тод харуулах гэж зорьсон мэт. Өмнөх үеийн ээж, аавынхаа үеийн дурлалын түүхийг сонсоод за яшигаа болж үз гэсэн аястай. Үнэндээ дэлгэцийн бүтээл тэр дундаа цаг үеээ даган хувьсаж байдаг урлагийн өнгө аяс нь дараа үеийн бэлтгэл, одоо үеийнхний мөхлийн эхлэл мэт тийм л хатуу. Тэр дундаас хамгийн ихээр тэмүүлэл сэдэл өгч тархи угаах том машин нь кино урлаг. Ер нь бэстсэллэр болж чадсан л бол кану хийнэ ээ араасаа бөөн мөнгө, бөөн амжилт л дагуулдаг гэсэн санаа л хэлэх гэсьюу. Бүтэлгүй зүйл ч мэр сэр байгаал. За энэ эндээ болно.
Дараа нь юу гэхээр вампир буюу цус сорогчтой кино гэдэг нь бүр кино урлаг дотроо нэг төрөл жанр болоод байр суурьтай эд болсон шиг. Мэдээж ямарч хүний сонирхол татна. Зүйрлэмгүй их хүч чадал, гэсэн хэдий ч баяр баясгалан гэж үгүй, гэрлээс ангид мөнхийн гуниг, цэвдэг хүйтэн. Тэгсэн атлаа тийм цэвдэг хэрнээ нигүүлсэлгүй нэгэн цус сорогч хэн нэгэнд яаж хайртай болоод байна аа гээд л. Тэвчиж байгаа нь гайхамшигтай агуу мэт. За нэг иймэрхүү кино бишгүй л. Гэтэл Твайлайт нь юугаараа, энэ цувралууд нь юугаараа онцлог болж чадаад байна вэ? Уншигдах хэлбэрээр хүнд хүрч чадсан юм чинь үзэгдэх хэлбэрээр хүнд заавал хүрэх л ёстой!
За үндсэн канундаа анхаарлаа хандуулья. Ганц энэ ангийн талаар бичвэл юу болоод байнаа? яах гээд байнаа өөш? гэж магад. Тиймээс ерөнхийд нь гэхэд кану нь яагаад амжилт олоод ашиг орлого сайн байгаа талаар дээр баахан нурших зуураа тайлбарласан гээд үзчие. Нийт гурван ангийн олсон ашиг 1,8 тэрбум доллар цохисон шигээ тууж явах шиг. Яахав хайр дурлал гэсэн мөнхийн сэдэв дээр дөрөөлөөд, түүн дээр нь элдэв фантааз нэмээд ашиг орлогын төлөө л бүтсэн эд л дээ. Ашигаа ч боломжийн хэмжээнд анги тус бүр нь олсон. Зохиолын гол санаа нь залуучууд зонхилсон, мөнхийн сэдэв хайрын тухай, бас дээрээс нь цус сорогчтой, хүн чонотой. Алаад хаясан супер холимог, супер фантааз. Гурван ангийн хувьд найруулсан найруулагчид нь залуухан, бас дор бүрнээ төдийлөн сайн туршлагатай бус. Харин онцлууштай нь гурван анги тус бүр дээр ажилласан хөгжмийн зохиолчид хаа очиж мундагууд. Гурвуулаа л энэ цаг үедээ л Энио Морриконы араас явж байгаа гэхэд хилсдэхгүй дөхнө. Кинонд гарах хийцлэл эффэктийн хувьд болхи талдаа, хэдий зөгнөлт кино ч гэлээ панаал ихтэй, элэг хөшөөм. "Хиртэлт"-ийн хувьд л гэхэд нэг сордог нөхөр, зуудаг нөхөртэй тэмцэлдэж байгаа хэсэг гэхэд л гайхам. Нүсэр том зуудаг нь толгойг нь төвөггүй залгихаар тийм том амтай байж их нямбай гэгч нь очиж мөрөн дээрээс нь зуугаад ахин дахин авч шидээд л байх юм. Гайхсан гэж.
"Prince of Persia: sands of time" , "Salt" movie review by Tulgaa Gantulga ( Тойм шүүмж )
Персийн хунтайж- За энэ кино бол үнэн тасархай байсан..миний хамаг бие хөлөрсөн байсан шүү.. учир нь огт хөдлөөгүй юунд ч сатаараагүй кинондоо орцон байсан...дотороо ваав..үүү хооо...гээл суужисан..тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцаслат техник технологийн зураглал маш сайн..бас тэр үеийн персинй баян тансаг амьдралын өмссөн зүүсэн идэж уух зүйлээр дүүргэсэн ширээгээр нь бас тухайн цайзад байгаа албадуудаар харж мэдэж байлаа... Урьд ПС дээрх тоглоомыг халит л тоглож байсан..Кино үзэж суухдаа дараа дараагийн үйлдлүүдийг өөрөө тааварлан сууж одоо ханан дээгүүр гүйнэ дээ гэж ПС тоглоомтой харьцуулан бодож байлаа.....
Найруулагч бол их гоя бичсэн...Дастин хана руу авирж байх үед бариул болгон хавцаар буугаар бууддаг хэсэгт ёооё лайтай юмаа гээл суужих жишээтэй...
Wednesday, September 1, 2010
"Twilight Saga: Eclipse" movie critique by Tulgaa Gantulga ( Шүүмж #3 )
Twilight-Eclipse- Энэ бол мэдээж гайхалтай анги, эхний хоёр анги дээр гол дүрүүдийн зөрчилдөөн харагддаггүй..эхний анги ерөнхийдөө нууцлаг эдвард юу хүсч цаашдаа яах тухай сайн гардаггүй бол..бэлла зөвхөн түүнд татагддаг өөрөө түүнд хайртай гэдгээ ч мэдэдгүй..харин Нию мүүн дээр бол цус сорогчдын хүч нэмэгдсэнээр жэкоб гэх залууг гаргаж ирдэг..энэ нь Хиртэлт ангийг адармаатай мөн эдвэрд бэлла жэкоб 3 ийн хоорондийн мөн чанар хувь хүний зан араншинг тодорхойлох алхам болсон анги юм...Хиртэлт анги дээр Бэллагийн хувьд маш хэцүү шийдвэр гаргах үе ирдэг...энэ нь үзэгч бидний талаас зүгээр хайртай хүнтэйгээ байхуу эсвэл үүрд мөн хүн чигээрээ үлдхүү гэсэн сонголт...зүгээр нэг хоёр хүний дунд гүйх биш юм..бидний амьдралд үргэлж тохиолддог зүйлтэй адилхан..хүн сонголт хийх хэрэгтэй тэр сонголт нь өөрт нь хэрэгтэй юу , бусдад хэрэгтэй юу, ...бэллагийн хувьд маш хэцүү анги ...Эдвардийн хувьд бол бэллад хайртай..маш их...хайрынхаа тблб юуг ч золиослож чадна...гэхдээ бэлла өөрт хайртай гэдгийг тэр мэддэг...Харин жэкоб бол бэллаг хүн шиг амьдрахыг хүсдэг нэгэн...өөрт бэллаг тийм сайн биш ч гэсэн тэр хайрлаж яадхаар эр хүн...тэр зүрхэндээ шарх авсан ч хайрласаар л байх болно...хамгийн гол бэллаг хүн ямар байх ёстой..амьд хүн юуг мэдрэх ёстойг..навч цэцэгний үнэр, нарны туяа, зүрхний цохилт гэх мэт бид бүгдийн яг одоо мэдэрж байгаа зүйлийг мэдрүүлхийг хүсдэг...Эсрэгээрээ хэрвээ бэлла цус сорогч болвол мөнхийн хүйтэн мөсөн биетэй болно...Чи бодоод үздээ гартаа бариж байгаа тэрхүү зүйлээ мэдрэхгүй яг ямар гэдгийг мартаад эхэлвэл яахуу.. нөгөө талаар бэлла энийгээ мэддэг ч энэ бүхнийг золиослоод эдварттай сууна гэж боддог..хайрынхаа төлөө..энэ кино бол..хайрын тухай кино..мэдээж экшион хэсэг сайн..магадгүй грацик өөр мөнгө төгрөг сайн зарцуулаагүй гэхэд сайн болсон кино...
Та боддоо ямар хэсэг дээр сэтгэл догдолж байснаа эргээд сана....Дүрүүд маань ерөнхийдөө маш сайн тоглосон..маш сайн...миний хувьд ..жэкобын бэлла руу харах харц..эдвардын бэлла руу харах харц шал ондоо ...уншиж байгаа та ч дараа нь сайн хараарай ..найруулагч маань хамгийн гол..энэ киногоороо үзэгчдэд хүн сонголт хийдэг..гэхдээ хэний төлөө...өөрийн үү бусдын төлөө юу...хайрын төлөө юу ...Харин заавал кино бол бодит зүйл дээр адилхан байх албагүй...майхан доторх болдог зүйлс ..мөн машинаар ирээд жэкобд хүлээлгэж өгдөг зүйлс гэх мэт энэ бол илүү амьдрал ойрхон зүйлс ..амьдралд энэнээс тэнэг энэнээс ч инээдтэй зүйлс учрал олон байдаг...мэдээж хайртай хүнээ өөртөө татхын тудл хүн юу ч яриж юу ч хийж болно...эцсийн эцэст бие биедээ дургүй хүмүүс нэгдэн бэллаг хамгаалах болдог асуудал юм...энэ нь хайр ч юугч уучилж юуг ч нийлүүлж чадна гэсэн санаа юм...Дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байна..ерөнхийдөө би бол жэкобын талд байгаа
"Step Up 3" , "Salt" movie critique by Khaschuluu ( Шүүмж #2 )
Энэхүү Шүүмж (Review, Critique) -ийг Khaschuluu Munkhbayar бичсэн болно. ( on facebook )
Тэрэгчин би вээр дөрвөнтөө кино гээч зүйлийг Монголдоо, орчин нөгцөл, цаг хугацаа, уур амьсгал дотор нь мэдэрч үзлээ. Та нөхдийн ачаар киног үзэх цензур нь screen, HD, FULL HD гэдгээр бус харин зөвхөн КИНО ТЕАТРд, мөн кастыг дуустал нь үзэх кино соёлд суралцлаа :D Баярлалаа
Нөгөө устай талбай дээр бааталддаг хэсэг хамгий анхны ангайлгасан зүйл. Тэр усны цацар ч байгааг, аятайгаа таарч байгааг ёстой төгс л гэж хэлмээр. Мөн сүүлд гардаг, шийдвэрлэх баатл дээр гэрэлтэй хувцасаа гаргаж ирэхэд үнэхээр хамаг биений үс арзайсан. Тэгээд л түүнээс хойш ёстой л нэг кайфийг авсан даа. Тэгсэн арзайсан үсийг бүүр арзайлгаж нөгөө хүүхдүүд гарч ирсэн. За тэр бол киноны үнэн хүү оргил хэсэг. Харин тэр сэнсэн дээр зогсоод ундааг хөөргөдөг каадруудыг 3D-гээр үзэх юм сан.
Хамгийн утгагүй хэсэг бол шийдвэрлэх баатлынхан байраа алдчихаад, эргээд нэгдэж байгаа манайханыг ялагдвал байрыг чинь авч өгий гэж хэлж байгаа хэсэг. Шал үр дүнгүй, бас тийм ч киноны өрнөлд нөлөөлөөгүй хирнээ нөлөөлөх болов уу гэж тэр үед бодуулсан хэсэг. Утгагүй.Бас Мүүс Кэйж хоёр энгийн найзууд, бие биедээ хайртай болдог нь их таалагдсан гэж байгаа. Киноны гол дүр болох хоёр хосоос гадна төсөөлөөчгүй байсан буржгар Мүүс найз охиноо үнсдэг хэсэг бол гайхамшигтай. Харин хуурах гэж очсоноо хайртай болчихдог, хайртай гэдгээ хэлсэн чинь хуурсан гэж боддог хэсэг бол кино болгон дээр л гардаг зүйл, гэхдээ хэцүү байсөөн.Эцэст нь хэлэхэд үнэхээр хөгжилтэй, эрч хүчтэй, уйдаахааргүй гоё кино.
Аа харийн дараагийн сэтгэлийг гүн хөдлгөөнд оруулсан сүүдэр ший бол ДАВС гэдэг кино.
Яахаар ДАВС байдаг билээ гээд дэлхийн бүх хүн whoissalt.com-руу орсон байх аа тэ :PУламжлалт орсоын хэв маягийг шингээсэн үү, үгүй бол орос дуудлага нь нөлөөлсөн үү, лав л орос школтой надаа бол үнээр таалагдсан :DЕрөнхийдөө бол эмэгтэй хүнээс гармааргүй үйлдлүүд гэдгээрээ ихэд алдартай. Өвөө орж ирэнгүүтээ орос дуудлагаа ярьдаг нь үнэхээр сонирхолтой, бас Солтын амьдрал бол үнэхээр гайхамшигтай өвөрмөц, мөн хахир хатуу. Яг л цементэн доороос нэвтлэн цэцэг ургаж байгаа мэт. Хэт төгс.Маш их өрнөлтэй кино, өрнөл бүр нь сэтгэл хөдөлгөм. Хамгийн анх өвөө хяналтын камер дотор "You are Russian spy" гэж хэлдэг мөчөөс дуусах хүртэл та сандлаасаа чанга бариарай. Ямар боломжгүй зүйлүүдээс хэрхэн мултарч байгаа нь үнэн дээ сонирхолтой. Ширээний хөлийг базук болгож хэрэглэнэ гэж хэний толгойд багтах вэ? Бас маш сайн хулгайч хэхэ. Явж байгаад л малгай, хувцасаа үнэхээр мэрэгжлийн хумасладаг. Мөн хэд хэдэн удаа хувирдаг. Үсээ будаж хар болгочихоод явж байгаа нь үнэн зэвүүн. Тэр үедээ хийдэг үйлдлүүд нь бүр ч зэвүүн. Би спай биш гэж гэчингүүтээ ерөнхийлөгчийг аалзны хороор унгачихаад баригдаад гарч ирж байгаа нь, мөн сүүлд баригдчихаад гарч явахдаа Цасны Баавгайг алж байгаа хэсэг, дүүжлэгдээд байж байгаа хэсэг бол үнэн эвгүй, үнэхээр аймшигтай үйлдлүүд. Ер нь бол маш огцом огцом, эвгүй эвгүй үйлдлүүд болон түүний бүтээсэн дүр нь лаг сонирхолтой характерийг бүтээж чадсан. Эрэгтэй болдог хэсэг үнэхээр Солт гэсэн. Солиулахынхаа өмнө, ахан дүүсээ хядчихаад явж байхад нь бас нэг орос найз нь онгоцонд таардаг нь сэтгэл жаахан тайвшруулсан ч цаашдаа юу болох нь мөн л тодорхой бус, тэр орос нөхөр хэний талд байгаа нь ойлгомжтой биш байсан болохоор догдлосон хэвээр. Тэгээд л цагаан ордны доод талд өөрийгөө дэлбэлдэг хэсэг бол бас л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр төгс хүмүүсийн төгс ажиллагаа.Харин ойлгомжгүй үлдсэн зүйл нь тэр кино хайр бол ийм агуу гэдгийг үзүүлэх гэсэн үү, хэрвээ тийм биш бол үнэндээ утгагүй. Ганц муу аалзны мэдлэгтэй залуугаас болж бүхэл бүтэн улс орныхоо эсрэг босдог. Тэгсэнээ ганц муу Давс гэдэг хүүхэн очингуутаа хэн нь ч хэндээ ч итгэдэггүй, хамгийн төгс тагнуулуудыг зүгээр л хурууныхаа үзүүрээр устгачихдаг. Үнэн тэнэг хэсэг. За ер нь бол бодоод байх нь ээ хайр гэж юу юм бэ, энгийн биш, архаг эх оронч хүмүүжил хайрын өмнө хэрхэн эх оронлуугаа нулимдаг вэ гэдгийг л гаргасан хөсрийн санаа юм уу дөө. Өөрөөр хэлбэл үнэхээр чанга хатуу хүн хайраасаа болоод урваж байгаа нь тэнэг ч киноны турш гарах оньс, зангилаа, эгзэгтэй үйлдлүүд, тэдний тайлал зэрэг нь танд кайфыг мэдрүүлчихэж дөнгөх кино болсон.
...
- She's name is Salt
- My name is Evelyn Salt
- You are Russian spy
...
Солт ( Salt ) киноны шүүмж (Critique) #1
Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL
" -Холливуд нээрээ хурдан юм аа. АНУ-д байгаа Оросын тагнуул байж болзошгүй гэр бүл гээд л цуу дэгдээд эхлэнгүүт тэрүүгээр нь кино хийчих юм."Гэрэл унтарсан, кино эхэлсэн. (Би хэдэн минут хоцорсон болохоор яг яасныг мэдэхгүй. Гэхдээ л их гоё байсан гэдэгт итгэлтэй байна.) OMG (Би атейст), гайхалтай. Тэнэг болтлоо хүлээсэн минь талаар өнгөрөөгүй шүү. Киноны эхний гуравны нэгд нь хэн нь хэнийхээ талд ороод байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Орлов зугатаад л, Солт нөхрөө хайгаад л, Солтын араас CIA (FBI ч билүү) хөөгөөд л, тэдний араас Ted Winter (хөгжилтэйгөөр харах юм бол Өвлийн Чихмэл Баавгай) Солт-ыг өмгөөлөөд л... Нэг бодлын хөгжилтэй.Дараагийн гуравны нэгд Солтын юу хийгээд байгаад нь итгэхгүй алмайраад л... Би арай төвөгтэй, өөр юм хүлээж байлаа. Ахиад ямар нэгэн нууц тайлагдах гэж байгаа юм шиг. Тэрийг нь олох гэж үйлдэл болгоныг нь ажиглаад л...Сүүлийн гуравны нэгт Солтыг эцсийн даалгавараа хэрхэн биелүүлэх, бүр биелүүлэх эсэхийг ч харахыг тэсэн ядан хүлээж суусан юм. (Нээрээ Jolie Цагаан Ордон руу орох гэж байхад нь зэвсгийн шалгах хэсэг дээр ямар гоё эрэгтэй болсныг харах хөгжилтэй байсан. Инээд хүрээд л явчихсан.)2010 онд дэлгэцнээ гарсан Солт бүх л киноны туршид хэнийг ч уйдаахгүй, үргэлж цаашид юу болохыг мэдэх хүслийг нь төрүүлж, урам зориг хайрласан (ялангуяа Америкчуудад. Тэд нар маш сайн алуурчинтай боллоо шүү дээ. Лол) кино болж чадсан. Хэдийгээр киноны үйл явдал дуусаагүй юм шигээр төгсдөг ч түүнээс илүү сайн төгсгөл байхгүй. Солт эцсээ хүртэл өөрийнх амьдралыг балласан юм бүрээс, энэ тохиолдолд хүн бүрээс, хариугаа нэхэх болно. Кино театраас гарч явахад хүн бүр тийм л бодолтой байсан гэдэгт итгэлтэй байна.
Бичсэн: Anu Harchu ( on facebook )